Токен системийг нэвтрүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2023.06.02-нд нийтлэгдсэн

Токен системийг нэвтрүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Голомт банкны SocialPay дижитал хэтэвч болон Монголбанк, “ККТТ” ХХК-ийн QPay хэтэвч хооронд Токен үйлчилгээний систем (ТҮС)-ийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээнд 3 тал гарын үсэг зурснаар төлбөрийн картын мэдээллийг хамгаалж, найдвартай байдлын баталгааг ханган, төлбөр тооцооны үед картын мэдээлэл алдагдах, хуурамч болон залилангийн гүйлгээ гарах эрсдэлийг эрс бууруулах юм. Өөрөөр хэлбэл, токен нь интернэт худалдан авалт хийх, мобайл буюу гар утсаар төлбөр тооцоо хийх, цахим хэтэвчээр гүйлгээ хийх болон төлбөр төлөх нөхцөлд харилцагчийн хувийн болон санхүүгийн мэдээлэл алдагдахаас сэргийлнэ.

Токен системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн оролцогчид, финтек компаниуд давхардсан хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй төдийгүй техник, программ хангамжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг хэмнэж, нэгдсэн системийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг: SocialPay аппликэйшн нь Монголын банк, санхүүгийн салбарын анхдагч төлбөр тооцооны дижитал платформ юм. Уг платформын гол функц болох QR болон Контактлес төлбөрийн шийдлийн ард найдвартай нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан “Токен” систем байх шаардлагатай байдаг. Бидний хувьд Монголбанкны нэвтрүүлсэн “Токен” шийдлийг ашигласнаар банк хооронд хийгдэх төлбөр тооцооны хэсэг илүү найдвартай болно гэж харж байна. Үүнээс гадна төлбөр тооцооны бусад хэтэвч уг системийг ашигласнаар төлбөр тооцоог нэг стандартын хүрээнд, хялбар, уян хатан сонголтоор хийх боломжийг нийт харилцагчдад авчирч байгаа юм.

Токен үйлчилгээний систем (ТҮС) нэвтэрсэнтэй холбоотойгоор Монголбанкны холбогдох эрх зүйн баримтад нэмэлт, өөрчлөлт орсон байна. Монголбанкны төлбөрийн картын клирингийн системийн дүрмийн 3-р бүлэг, Клирингийн системээр токенжуулсан гүйлгээ дамжуулах талаар шинэчлэгдсэн зохицуулалттай танилцахыг хүсвэл дараах QR кодыг уншуулна уу.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж