"Хөх тууз" хөтөлбөрийн уулзалтад Монголын тэргүүлэх компаниудын төлөөлөл оролцлоо

"Хөх тууз" хөтөлбөрийн уулзалтад Монголын тэргүүлэх компаниудын төлөөлөл оролцлоо

"Хөх тууз" хөтөлбөрийн уулзалтад Монголын тэргүүлэх компаниудын төлөөлөл оролцлоо

Узбекстан улсын Самарканд хотноо болсон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны \ЕСБХБ\ 2023 оны "Хөх тууз" хөтөлбөрийн уулзалтад Төв Азийн 27 компани оролцлоо.

Эдгээрээс Монгол Улсаас тэргүүлэгч компаниудын төлөөлөл Ази фарм ХХК, Доктор Авто Сүлжээ ХХК, Нэкст Групп ХХК, СҮҮ ХК-ийн төлөөлөгчид оролцлоо.

“Төв Азийн бизнесийн хэтийн төлөв ба бүс нутагт бизнес эрхлэх нь” сэдэвт хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Нэкст Групп ХХК-ийн Ерөнхийлөгч Л.Чулуунболд оролцон ЕСБХБ-ны зөвлөх үйлчилгээний дэмжлэг, санхүүжилтийн тусламжтайгаар тэдэнд тулгамдсан сорилтуудыг хэрхэн даван туулж, бизнесээ тэлж буй талаар онцлон тэмдэглэв.

EBRD-ийн уг чуулга уулзалтад оролцсон Донор орнуудын төлөөлөгчдийн хуралдаанд Нэкст Групп ХХК-ийн Ерөнхийлөгч Л.Чулуунболд оролцон ЕСБХБанк, Доноруудын туслалцаа хэрхэн төрийн өмчит болон хувийн хэвшилд дэмжлэг болж үйл ажиллагаанд нь өөрчлөлт, хөгжил дэвшлийг бий болгож буй талаар компаниудын төлөөлөл болж доноруудад тайлагнав.

“Хөх тууз” хөтөлбөр нь салбартаа тэргүүлэгч компаниудын өсөлтийг тогтвортой хангах, засаглал, санхүүгийн менежментийн стандарт, толгтолцоог сайжруулах, хурдацтай хөгжлийг зохистой удирдан чиглүүлэхэд туслах зорилготой юм. Энэ хүрээнд компаний хөгжлийн стратегийг нарийвчлан боловсруулахад дэмжин, үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд тулгуурласан олон улсын болон дотоодын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж, шаардлагатай санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг байна.

Нэкст Групп компаний хувьд Дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн электрон бараа болон тавилга гэр ахуйн барааг албан ёсны эрхтэйгээр Монгол айл өрх, хэрэглэгчдэд хүргэлт, угсралт, дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг төдийгүй бүрэн тохижуулсан явуулын автобус худалдааны дэлгүүрийг амжилттай хэрэгжүүлж буй салбартаа тэргүүлэгчдийн нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж