Улаанбаатар чуулгад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн Хөгжлийн банкны хэргийн гэм бурууг шүүх хурал сар гаруй үргэлжилж байна. Эхэндээ солонгос сериалаас дутахгүйгээр үзэгчдийг телевизийнх нь өмнө уяж асан уг шүүх хурлыг өнөөдөр тоож үзэх хүнгүй шахам болжээ. Осолдохгүй л хэрэгт холбогдсон 84 шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, ар гэрийнхэн нь сонирхож үзэж байгаа байх. Энэ хугацаанд шүүгдэгч, өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт нэг удаа ч гаргаагүй нь магадгүй үнэн, худлаа хурдан шүүлгэх, нэг талдаа гарах гэснийх биз. Шүүх хурал есөн үе шаттай, өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр шатандаа яваа гэхээр зунжин, намаржин, өвөлжин сунжрах шинжтэй.
Тэгвэл нүүрсний хулгайтай холбоотой нэг ч хэрэг шүүх дээр ирээгүйг ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа мэдээлжээ. Өнгөрсөн өвөл иргэд нь төв талбай дээрээ нүцгэлж, төрийн ордныг тойрон гороолохдоо нүүрсний хулгайчаа зарлахыг шаардсан.
АТГ-аас анх, 2022 оны арванхоёрдугаар сард хэвлэлийн бага хурал хийж ,17 улстөрчийг нүүрсний хулгайн хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой болохыг зарласнаас хоёр сарын дараа нийтдээ 78 албан тушаалтныг уг хэрэгт шалгаж буйгаа ТГ-ын комиссор Н.Тэмүүлэн олон нийтэд мэдээлж байлаа.
Тэдгээр эрх мэдэлтнүүдийн нэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Түүнийг Улсын Ерөнхий пропуророос яллагдагчаар татсан агаад тэрбээр гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг нь танхимын нөхөд нь үг, дуугүй хүлээж авсан. Түүний араас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УЕП Б.Жаргалсайхан гаргасныг УИХ-аас дэмжсэн өдөр нь 2023 оны гуравдугаар сарын 30 байв. Энэ үйл явдлаас яг 14 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 14-нд АТГ тэдний Төрийн ордонд дахь өрөөнд нэгжлэг хийсэн агаад Т.Аюурсайханыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэргээр,”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл тавдугаар сарын 12-нд хэвлэлүүдээр цацагдсан юм.
Харин өнөөдөр нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах явц ямар байгааг талаар яг таг мэдээлэл өгөх хууль, шүүхэд алга. АТГ нь прокурор руугаа, прокурор нь шүүх рүүгээ, шүүх нь АТГ руугаа чихээд нохой сүүлээ, сүүл нь хонхорцгоо гэгчээр замхрах тал руугаа явчихлаа. Ядаж байхад Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалгах түр хороо нь энэ зургадугаар сард татан буугдана.
Гишүүдийн тоо, тогтолцоо, цалин тэтгэврийн нэмэгдэл, төсвийн тодотгол, амралт зугаалга, баяр наадам гэсхийгээд хаврын чуулганаар нүүрсний хулгайн хэргээр УИХ нээлттэй сонсгол явуулах нь бараг лөөлөө болж байна.
Нүүрсний хулгайн сонсголыг дөрөвдүгээр сарын 12-нд хийхээр товлосон ч, тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Ганболдын хэвлэлд өгсөн тайлбар нь “Манай түр хороо хуулийн хүрээнд зургадугаар сар хүртэл ажиллана. АТГ-аас мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа учраас нууц задруулах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгэмд яллуулах гээд байгаа учир хууль зөрчиж байна гэсэн санал ирсэн. Манай түр хорооны гишүүд санал нийлж хойшлуулсан” гэх үг.
Олон их наяд төгрөгийн хохирол учруулсан хулгайн хэргийг очиж, очиж ШУТИС-ийг радио холбооны инженерээр төгссөн хүнд хариуцуулдаг ч цаанаа учир жанцантай биз. УИХ дээр нүүрсний хэргээр нээлттэй сонсгол явуулах нь хэн нэгнийг нийгмээр нь яллуулах гээд байгаа хэрэг биш юм. Тэгвэл Хөгжлийн банкаар сонсгол явуулсан нь хэн нэгнийг яллах зорилготой, зохион байгуулалттай ажиллагаабайсан гэж үү. Атал 40 их наядын нүүрсний хулгайч нарыг дуудаж авчраад нээлттэй сонсгол хийж чадахгүйд хүрсэн нээнтэг нь юу вэ. Нүүрсний гол мафи нь МАН+Женко байгаа болохоор уу. Тэгээд тэдгээр 78 албан тушаалтан нүүрсний хулгайч мөн болохыг зөвхөн шүүх тогтооно. Харин УИХ дээр нээлттэй сонсгол явуулахыг шаардаад байгаа шалтгаан нь Төрийн өмчит компани дээр хэрхэн хулгайд нүүрлэдэг, оффтейк гэрээгээр барьсан олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам нь юу болж дууссан, тээвэрлэлтийн зардлаас Монгол Улс хэдийг алдсан болохыг олон нийт мэдэх эрхтэй. Харамсалтай нь, АТГ санал, ШЕЗ-ийн мэдээллээс дүгнэхэд төмөр замыг нь нүүрстэй нь, нүүрсээ вагонтой нь хулгайлаад идчихсэн 40 их наядаар тоологдож буй нүүрсний хэрэг ҮНС БОЛОВ оо, хөөрхий!
Ж.ЭРХЭС
Зочин 2023-06-02 192.82.87.207
НҮҮРСНИЙ ХЭРЭГ ҮНС БОЛСОН БОЛ УЛС ТӨР БАЙСАН БОЛЖ ТААРЧ БАЙНА.
Зочин 2023-06-02 202.55.188.118
Долоон хожгор нэгэн можгорын үлгэрийн адил болжээ.
Зочин 2023-06-02 103.212.118.69
ёстой иддаа юм аа хүүрнүүд вэ? хэзээ нэгэн цагт ил болж үр хүүхэд болон төрөл төрөгсдөд нь олон нийтийн х****л хүрнэ дээ.
Зочин 2023-06-02 192.82.87.49
БЗС-ийн асуудлаар нам дарваа гэж. Эргүү иргэд төрийн эрх мэдлээ хулгайчдад алдаад, хий хоосон харааж зүхсээр хоног өдрийг өнгөрөөж байгаагаа ойлгоосой байна даа.
111111 2023-06-02 66.181.161.32
Нүүрсний хулгай болон энэ олон сангийн хэргийг ард түмний нүдэн дээр шийдэж харуулдаггүй юм бол МАН л энэ сонгуульд үнс болно доо.
Зочин 2023-06-02 66.181.181.109
эд нараас хэдэн төг аваад 44 их наяд үнс болсон бол
зочин 2023-06-02 192.82.68.232
ман хулгайч нараа дийлэхгүйд хүрсэн бараг бүгд өөрсдөө хулгар болох учраас
Зочин 2023-06-02 202.21.107.81
Энэ маягаараа удахгуй "Эх орны нэрийн өмнөөс" гэх хүмүүс гарч ирж магадгүй л байх даа!!! Уул нь тэрэндээ тулахгуй юмсан!!!!!
Зочин 2023-06-02 192.82.78.62
Аюурсайхан ганцаараа нүүрс хулгай хийж чадахгүй. Цааш нь ухсан чинь нэг нөхөр гарч ирээд дахиад цааш ухсан чинь дахиад нэг амьтан гарч ирээд нүүрсний хэрэг цаашаа ч үгүй наашаа ч үгүй гацсан. Чи байж бай чамайг цэвэрхэн салгана гэсэн яриатай
Зочин 2023-06-02 202.126.90.52
Угаасаа сенсацид дуртай, ховонд дуртай, хүний мууд дуртай үхэрнүүдэд зориулсан 44 их наяд гэсэн үлгэрийн тоотой хэрэг зөвөөр шийдэгдэхгүй.Одоо юугаа ч мэдэхгүй 126 тоог муулсан үхэрнүүд.
Зочин 2023-06-02 192.82.72.246
МАН нүүрсний хэрэгт 99% орооцолдсон болохоор сонсголыг хойшлуулах , бүр хийхгүй байх арга саам хайж байгаа байх гэж хардаж байна.МАН ынхан яг ЖДҮХС , НДС, ЭМДС г зохион байгуулалттайгаар хоослодог шиг
Зочин 2023-06-02 66.181.161.84
МАН нүүрсний хулгайг МАФИ (Ганхуяг ,Аюурсайхан, Мөнхбат) болтол нь хөгжүүлсэн нь үнэн болохоор сонсголын хойшлуулж байгаа юм болов уу даа. Хардлага ийм л байна.ЖДҮХС г яаж цохисон жишигээр
МАН 2023-06-02 202.70.34.115
14 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР КАЗИНОД ТОГЛООГҮЙ , ЭГЧ НЬ ӨГСӨН ШҮҮ
дөрвөд 2023-06-02 202.70.34.115
БИДНИЙ ХАЙРТ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ, АЛУУЛЧИХГҮЙ Л БОЛ ТЭМЦЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ҮҮРЭГТЭЙ…………. ӨРӨӨНДӨӨ ДУУДААД ХӨӨГӨӨД ГАРГАЖ БАЙСАН ТИЙМ ХҮЧТЭЙ ХҮН ДЭЭ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ….БҮҮ САНАА ЗОВ
СУДЛААЧ ИРГЭН 2023-06-02 202.9.46.174
манайхан улсаа хөгжүүлж чадахгүй нь 30 жилийн туршлагаар батлагдлаа тиймээс хятадын нэг аймаг болж 20 жил яваад метро автозам атомын н цахилгаан станц орон сууцжуулалт фермержүүлэлт сургууль цэцэрлэг эмнэлгүүд хос төмөр зам хийн олборлот нефть үйлдвэр гадаад өр гээд л бүх асуудлуудаа шийдүүлж аваад нэг жаргаж амьдарцгааялдаа 20 жил хэрэлдээд мухар төмөр зам барьчаад 2 жил ашиглаж чадахгүй одоо ичихгүй хятадыг гуйгаад сууж байна штээ
Зочин 2023-06-02 64.119.16.82
Эх нь эцэхгүй тугал нь турахгүй байж сурсааан ард түмээн
Зочин 2023-06-02 192.82.84.197
ЯАНА ГЭЖ САНАСАН ЮМ БОЛ! МАН ГЭДЭГ ЧИНЬ ХЭН БЭ ОДОО БОЛТОЛ МЭДЭЭГҮЙ БОЛ ЗАЯА ЧИНЬ ТЭР ДЭЭ!
Зочин 2023-06-02 202.126.88.162
Ylaa edleh ni edleh bho
Mmhn 2023-06-02 202.126.88.162
Buh ursgal dansiig neelttei il Tod tumnii nuden dr bolgo.
Зочин 2023-06-02 66.181.182.18
Нүүрсний хэргээ шийдэж хариуцлага тооцохгүй бол 126-г дэмжиж сонгууль өгөхгүй бойкотлоно шүү.
Danh 2023-06-02 174.202.104.85
Zasgaa ungahgyigeer namaa yaluulna za
Gynbalai 2023-06-02 174.202.104.85
Chadahgyi baij chachaga tsarailtsgaa
Зочин 2023-06-02 213.87.135.220
! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-02 192.82.91.91
АН хэмээх эрүүгийнхний үүр дэндүү сандарч байх юм. Нүүрс, Хөгжлийн банкны хулгай зөвхөн тэднийх, нэрлэх байтугай тоолж баршгүй. МАН-аас цөөн хүн үлгэр аваа биз. Ер нь сүүлийн 33 жилийн их луйврын эзэд АН гэж нийгмээрээ мэднээ. Яаж жүжиглээд ч сонгуульд ялах үндэслэлгүй
Зочин 2023-06-02 202.21.107.81
Мөнхбатаа чи боль оо!!!!! Инээд хүргэчихлээ
Зочин 2023-06-02 192.82.85.95
17чингэлэг спирт ус болсон.нүүрс үнс болов.
Отан 2023-06-02 192.82.85.95
Оюук өөрөө орооцолдох гээд байх шиг.
Зочин 2023-06-02 66.181.182.18
Хүүк орооцолдсон болохоор замхруулах гээд байна хэмээн харж бна.
Зочин 2023-06-02 202.126.88.210
хүүкийн үед хулгайч нар жаргана
Зочин 2023-06-02 188.162.254.48
хулгайч худалч з**х*й эмсийн яриагаар монголчууд хагас зуун жил парламент гээч хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагын золиос болж байна! Урд хойд хоршууд,тэр далайн цаана байгаа Америк,ногоо ондор хогжилтэй европ азийн барууд яагаад парламентаар улс орноо удирдуулахгуй байгаа юм бэ!!!!дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ хэзээ ч олохгуй гэж!!!уих гээч хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-06-02 202.126.89.177
Нүүрсний хулгайн эздийг тодруулж шийтгэхээс нааш МАН д санал өгөхгүй гэж давамгайлах хэрэгтэй.
Зочин 2023-06-02 66.181.187.120
бүх материалтай танилцана гэдэг чинь хушацаа орох байхаа бодвол
И 2023-06-02 202.126.90.87
Ерөнхийлөгч нь таг байхаар үнс болно шүү!
Зочин 2023-06-02 59.153.112.75
Толгойлогч нь хэн юм бол ?
Ард иргэд 2023-06-02 192.82.89.51
нүүрсний хулгайг үнс болгодог л юм өол иргэд бид тэмцэнэ шүүүү харж бгаарай
Zochin 2023-06-02 66.181.161.107
Ene Ganbold sonsgoloo khiigeech e. Uvurhangaihan Ene gishuunee shahaach e
Бадарч тахар 2023-06-02 66.181.180.211
Нүүрсний хулгай байхгүй юм чинь яаж хэрэг үүсгэх вэ дэ ! хоосон юм ярьж 2 сар боллоо одоо болио тэнэгүүд минь !!!
Зочин 2023-06-02 59.153.114.167
Ха ха хэрэг хуучирахгүй гэж. Энэ хулгайчид нэг их удахгүй дээ
иргэн 2023-06-02 62.55.205.86
Дээдсүүд бүгд холбогдох болохоор дарахаас яахав дээ, Одоо Оюун-Эрдэнийг зайлуулж, цоо шинэ эрч хүчтэй но-гүй хүн гаргаж тавимаар байна. Оюук уул нь зүгээр боловч Уба нар нь хөдөлгөхгүй байна. Нэрлэе. Хүрэлсүх, Баатар, Сү Батболд, Аюурсайхан Нямка ………гээд л хөвөрч өгнө дөө.
даланзадгад 2023-06-02 139.5.218.59
тийм байхгүй. гишүүн асан д.батэрдэнэ ял үүрэхгүй бол ширэнгийн хуулиар шийтгэнэ.
Зочин 2023-06-02 192.82.84.167
Medeej holbogdson geh erhi barih namiin humuus herev shorond oroh yam bol buh bulhaig chinbi ilchilne gesen bolohoor,nuguu nuhduudee taivshir bid yaaj iij baigaad argalna,songuuli duhuj bn nam yalagdval ta nar bugd ungurnu shuu,chimeeguihen baij bai geed tohiroltsson bh,er ni bol shudargaar yaqvsan bol olon olon uls turchid alban tushaaltnuud yavah baisan bh shuu,uurch zunduu hulgai bii sh dee
Зочин 2023-06-02 192.82.83.132
Нүүрсний гол мафи нь МАН+Женко
Зочин 2023-06-02 103.57.92.110
Юу үнэн гэвэл нүүрсний хулгайчид, ЖДҮ-чид, ХБ, сангуудыг цөлмөсөн хулгайчидаа Монголчууд дахин сонгох нь үнэн. Угаасаа шилийн сайн эрсийгээ баатар гэж үздэг ард түмэн учир. Өөрсдөө ч боломж гарвал хулгай хийх тул Монголчууд гэдэг бол хулгайчид гэдэг үг агаар нэг болсон.
Зочин 2023-06-02 202.9.40.133
Нүүрсний хулгайн хэрэг Хүрэлсүх Оюун-Эрдэнэ 2 байсан цаг хэзээ ч илрэхгүйгээ
Хэн нэгийг огцоруулж байж л шийдэгдэнэ
Зочин 2023-06-02 192.82.87.117
Монгол Улст 2 засаг бна.
МАН-ын Оюук толгойтой засаг,
Нүүрсчдийн Женко толгойтой засаг !!!
Энэ хоёр л эрэгчин эмэгчингээ үзэлцэж бна доо !
УИХ-ын 76 хулгайчийн МАН-ын 60-н хэд нь Женкогийн засгийг дэмжиж,амь гарахыг хичээж бна ! Хууль шүүхийн удирдлага нь ч бас л урьдын адил Женкогийн хээл хахуулийн хариуд түүнийг ялаас мултлахаар зүтгэж бна!
Оюукийн ард зөвхөн ард түмэн бна !
Херо Баатар ах нь хэний талд байх нь тодорхой, тэр бол Женкийн зулбасга !
АРД ТҮМЭН ОЮУКИЙН ТАЛД бна !
Зочин 2023-06-02 202.55.188.85
ард түмэн оюулзганы талд биш хулгайчдын эсрэг бгаа. Оюулзгана харин нүүрсчдийн талд хамсаатан болсон хүн
Зочин 2023-06-02 185.227.134.65
Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛНА
Зочин 2023-06-02 66.181.160.69
Нүүрсний хулгайчууд хэмжээлшгүй их мөнгөтэй учир АТГ-ыг бүхэлд нь худалдаад авсан ч чадах байх шүү?!! Тэгээд дээр Женко-ийн томилсон хүн АТГ-ын дарга хийж байгаа, Женко яаж ч нөлөөлж чадаж байгаа болов уу???
Мя 2023-06-02 203.17.23.224
Шоронд хийгээчээ МАН аа!
Зочин 2023-06-02 202.126.89.134
hgfhdfgaj
Зочин 2023-06-02 124.158.107.35
энэ 3 дэюшвэл яанаа
Зочин 2023-06-02 202.55.191.130
Нүүрсний Гэх том хээл хахуулийн хэрэгийг шийдэх л хэрэгтэй. 3 дахь засаглал нь сайн шахаж шаардаж хэрэгтэй. Ардын үг зүгээр үг болоод байна.
zochin 2023-06-02 142.114.8.170
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mongol