"Хурд" хамтлагийнхан "Бүсгүй" дуунаасаа сэдэвлэж, кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.02-нд нийтлэгдсэн

"Хурд" хамтлагийнхан "Бүсгүй" дуунаасаа сэдэвлэж, кино хийнэ

"Хурд" хамтлагийнхан "Бүсгүй" дуунаасаа сэдэвлэж, кино хийнэ

"Хурд" хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож, ойн баярын тоглолтоо 2023 оны зургадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хурд-30 жил" нэртэйгээр хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл 90 хувьтай байгаа бөгөөд энэ долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлээ хийх болжээ.  Тоглолтыг дууны найруулга дээр ажиллахаар Герман, Францын мэргэжлийн дууны инженерүүд Монголд тун удахгүй ирнэ гэдгийг уран бүтээлчид дуулгалаа.

Мөн энэ жил шинэ мюзикль хийж, "Бүсгүй" дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр төлөвлөж байгаа аж.

“Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтод ард түмний сэтгэлд хоногшин, домог болон эгшиглэж, дуулагдаж, гэгээрүүлж ирсэн “Цэргийн бодол”, “Эх орон”, “Хамаг Монгол”, “Аавдаа би хайртай”, “Ээждээ”, “Чи минь байгаа болохоор”, “Хайрын улаан сарнай, “Эндүүрэл” зэрэг бүх цаг үеийн шилдэг 40 гаруй дуугаа дуулахаас гадна рок, попын олон хамтлаг, дуучид ая дуугаа өргөж, "Хурд"-ынханд мэндчилгээ дэвшүүлэх гэнэ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “On’n Off” продакшны захирал, найруулагч С.Ононбат:

-Одоогоос 30 жилийн өмнө "Хурд" хамтлаг цоо шинэ хамтлаг байсан. Тухайн үед анхны "Хар салхи" тоглолтыг улсын циркт хийхэд маш цөөн үзэгч үзэж байсан. Гэсэн ч бид хүн цөөн байх нь хамаагүй, уран бүтээлээ бүрэн тоглож, үзэгчид ч сэтгэл хангалуун үлдсэн. Харин одоо 30 жилийн ойн баярын тоглолтыг үзэгчид маань дүгнэх байх. Миний хувьд маш сайхан байна. Тус хамтлагийнхан 30 жилийн дараа олон сайхан уран бүтээлтэй болж, туршлагатай, ур чадвартай, мэргэжлийн уран бүтээлчид болсон.

"Хурд" хамтлагийн 30 жилийн турш дуулсан сайхан уран бүтээлүүдийг сорчлон сонсогчдодоо хүргэх болно. Бид аль болох үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс ажиллаж, найруулж байна. Маш сайхан шоу тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Нийт 40 гаруй шилдэг дууг багтааж, шинэлэг байдлаар найруулгыг нь хийж буй. Ойн баярын тоглолтод Монголын рок попын дуучид, хамтлагууд хүрэлцэн ирж, ая дуугаа өргөнө.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж