Эверестэд мөрөө гаргасан уулчид маргааш эх орондоо ирнэ

Эверестэд мөрөө гаргасан уулчид маргааш эх орондоо ирнэ

Монгол хүн анх 2006 онд дэлхийн дээвэр Эверестэд мөрөө гаргасан байдаг. Тэр цагаас хойш 18 жилийн дараа Монголын хамгийн олон хүнтэй "Жаргалант" уулчдын баг Эверест 8848 метрийн өндөрт дөрвөн хүн ( эрэгтэй баг), Лхоце оргил 8516 метрт ( эмэгтэй баг 4 хүн ) амжилттай гарсан билээ. Тус багийн сүүлийн хүмүүс эх орондоо маргааш /2023.06.03/ 17.20 цагт "Чингис хаан" нисэх онгоцны буудалд буух гэнэ.

Уулчдын мандуулсан энэ төрийн далбаа нь Эверестийн оргилд хоёр дахь удаагаа мандаж байгаа аж. Өнгөрсөн 2018 онд уулын спортын ОУХМ Б.Бямбасүрэн энэ төрийн далбааг авч явж, мандуулж байсан түүхтэй.

"Жаргалант" уулчдын клубын дөрвөн эмэгтэй анх удаа үндсэн отгоос хөдөлж, Лхоце оргилд багаараа гарсан түүхэн амжилт гаргасан. Харин эрэгтэй багийхан Эверест оргилд багаараа оргилдож, мөн түүхэн амжилт тогтоосон. Энэ багийн ахлагчаар Монголын уулчдын үндэсний холбоон аврах болон аюулгүй ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч , уулын спортын мастер, 2022 онд Памирын аврах багийн ахлагч С.Ганхүү ажиллаж, энэ төслийг санаачлан зохион байгуулсан.

"Жаргалант" уулчдын клубын уулчид болох С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг Б.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар дэлхийн дээвэр Эверэстын оргилд болон Лхоце оргилуудад амжилттай авиралт хийн аюулгүй буусан. Мөн Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар Лхоцегийн оргилд гарсан анхны монгол эмэгтэйчүүд болсон.

Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг С.Ганхүү, О.Золбоохүү, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар эзэлсэн бол дэлхийн дөрөв дэх өндөр оргилд Лхоцед Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар гарчээ.

Уулчин Б.Золзаяа цахим хуудаснаа “Дэлхийн дөрөв дэх өндөр оргил Лхоце (8516 м) тэргүүнд 2023 оны тавдугаар сарын 18-ны өглөөний 7.00 цагт алтан соёмботоо намирууллаа. Амаргүй байлаа. Дэлхийн дээвэр Эверест-Лхоце оргилуудын үндсэн отгоос авиралт эхлүүлж Лхоцед оргилдсон анхны монгол эмэгтэйчүүд болох миний бие болон Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нарын багийн бүсгүйчүүдээрээ бахархаж байна. Мөн Эверест саммитер болсон багийн дөрвөн залуу С.Ганхүү, О.Золбоохүү, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нараараа дэндүү их бахархаж байна. Жаргалант уулчдын клубын түүхт наймдаа баяр хүргэе. Бид чадсан. Тусалж дэмжсэн хайртай гэр бүл, найз нөхөд, хамаатан садан хийгээд уулын спортыг дэмжигч журмын нөхөд, халуун сэтгэлтнүүддээ хамаг сайхан талархлын үгсээ илгээе, хайртай шүү та нартаа, та нарын маань ач билээ” гэж сэтгэгдлээ хуваалцаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

чимэд 2023-06-02 124.158.65.215

Гангаамааг яагаад дурссангүй орхив хамгийн анхны уулчин бүсгүй байх шүү

Avatar

Нэргүй 2023-06-02 213.87.135.220

!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж