Дайн Украины хилээс Оросын нутаг дэвсгэрт шилжиж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.02-нд нийтлэгдсэн

Дайн Украины хилээс Оросын нутаг дэвсгэрт шилжиж байна

Дайн Украины хилээс Оросын нутаг дэвсгэрт шилжиж байна

Украин дахь дайн Оросын нутаг дэвсгэрт шилжиж эхэлж байгааг хэвлэлд мэдээлж буй. Тухайлбал, өнөөдөр /2023.06.02/ Оросын хэд хэдэн бүс нутагт халдлага болсон тухай эрх баригчид мэдээлэв. ОХУ-ын баруун хэсгийн Смоленск хотын түлш, эрчим хүчний байгууламж руу өнөө өглөө хоёр нисгэгчгүй онгоц халдсан гэж мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч мэдэгдлээ. Алсын тусгалын хоёр нисгэгчгүй онгоц Пересна, Диваси тосгонд үүрийн 03:00 цагийн орчимд цохилт өгчээ. 

Брянск хотод ч бас халдлага болсныг захирагч Александр Богомаз мэдэгдэв. Тодруулбал, Суземский дүүргийн Новая Погощ тосгонд халдсанаар хоёр айлын байшин шатсан байна. 

Түүнчлэн Украины арми Белгородын ойролцоох хилийн бүс нутаг руу довтолсоор байгаа тул хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна. 2500 хүнийг түр хоргодох байранд шилжүүлсэн гэдгийг захирагч Вячеслав Гладков хэллээ. Ихэвчлэн их буу, миномётоор цохилт өгч байгаа бөгөөд хүний амь үрэгдээгүй гэв. Оросын тэрс үзэлтнүүд дотооддоо эмх замбараагүй байдал үүсгэж, Белгородод халдлага үйлдсэн явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Үүнээс хойш Белгородод амар тайван тогтоогүй л байна. Путиныг эсэргүүцэгч оросууд өчигдөр ч бас дахин халдлага үйлдсэн гэх боловч Кремль үүнийг үгүйсгэж байна. 

Харин нөгөө талд Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн өнгөрсөн шөнө Киевийн ойролцоо 30 пуужин, нисгэгчгүй онгоцыг устгажээ. Хамгийн сүүлийн халдлагад Оросын арми баллистик пуужин болон нисгэгчгүй онгоц хоёуланг нь ашигласан гэж албаны хүн мэдэгдлээ. Мөн Украины агаарын довтолгооноос хамгаалах систем нь Иранд үйлдвэрлэсэн Шахед довтолгооны нисгэгчгүй онгоц болон агаар-газар ангиллын пуужинг амжилттай няцааж чадаж байгаа аж. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж