40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална

40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална

40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар хэлэлцлээ.

Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна” хэмээн танилцууллаа.

“Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1 га газарт 460 хүн байх ёстой. Харин энэ хязгаарыг давсан 88 хэсгийн 733 га талбай байгаа аж. Мөн одоо байгаа барилгаас гадна 4560 барилга архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан нь нягтаршлыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хамгийн их нягтаршил Яармаг орчимд үүсэж байгааг Хот байгуулалт хөгжлийн газрын дарга хэлэв.

Нягтаршил байх ёстой хэмжээнээс давсан дээрх газруудад инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгохгүй байх Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 онд гарсан. Уг шийдвэрийг хот байгуулалт, газрын харилцааны үйл ажиллагаанд мөрдөн ажилладаг. Иймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар уг байршлуудад газар өмчлөх, ашиглах эрх олгохгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлах, өөрчлөлт явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гаргах шаардлагатай байгаа талаар онцоллоо.

Төлөөлөгч П.Ганзориг хэлэлцүүлгийн үеэр өнөөдрийн нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, хэт төвлөрөл, орчны бохирдол зэрэг асуудал хууль, журам, стандарт мөрдөхгүйгээр барилгажуулсан холбоотой. Цаашид энэ байдлыг хэрхэн засаж залруулах вэ гэдгийг тодрууллаа. Хүн амын нягтралаас гадна барилгажилтын нягтралыг тооцоолж байгаа нь хуулийн хэрэгжилтийг мөрдүүлэх зорилготой гэдгийг Ц.Тулга хэлсэн юм. Харин төлөөлөгч М.Халиунбат Сүхбаатар дүүргийн 1-10 хороо буюу хуучны орон сууц бүхий хэсгийг тодрууллаа. Олны хэлж заншсанаар 40 мянгат, 50 мянгатын хуучны орон сууцуудыг дахин барилгажуулахаар төлөвлөсөн. Гэвч 3 давхар бүхий хуучны барилгыг нурааж шинээр төлөвлөхдөө давхраа нэмж байгаа асуудлыг хөндлөө. Үүнийг энэхүү бодлогын баримт бичигт хэрхэн тусгаж байгаа вэ гэсэн юм. Тэгвэл дахин барилгажих төслийг нийгэм, эдийн засгийн талаас харахын өмнө хот байгуулалтын асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой гэв. Ц.Тулга “…Дахин барилгажих төслийг хэрэгжүүлэх компанид, ялангуяа 40, 50 мянгатын барилгуудын хуучин хэв маягийг хадгалах үүднээс өөр хувилбар санал болгоно. Өөр байршилд газар шийдэж өгөх зэрэг хувилбарууд бий” гэсэн юм. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ.

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Нийслэлээс хэрэгжүүлж байсан түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Анх буюу 2019 онд нийслэл түрээслээд өмчлөх 972 айлын орон сууцад иргэдийг оруулж байсан. Тэгэхдээ нийт байрны 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, үлдсэн 40 хувийг газрыг орон сууцаар солих хэлбэрээр иргэдийг хамруулж эхэлсэн. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт ухаа-2” хороололд 290 иргэн 5 жилийн хугацаатайгаар ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг хүүгүй нөхцөлөөр бүрдүүлэхээр гэрээ байгуулсан. Энгийн түрээсийн 290 иргэн Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 25 дугаар тушаалаар батлагдсан түрээсийн 1мкв талбайг 6000 төгрөгөөр тооцон 3 жилийн хугацаанд түрээслэн амьдарсан. Гэвч гэрээний хугацаа дуусгавар болж, дахин сунгах боломжгүй болсон байна. Газрыг орон сууцаар солих арга хэмжээний тухайд 327 орон сууцад иргэдийг оруулсан. Харин чөлөөлөгдсөн газруудад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг гарахад 3-5 жил шаардлагатай байгаа аж. Уг 972 айлын орон сууцаас орсон орлогоор уг барилгыг санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх боломжгүй болсон байна. Тодруулбал, Хөгжлийн энэ асуудлаар Хөгжлийн банкинд 25,3 тэрбум төгрөгийн зээлийн зөрчил үүссэн байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкинд зээлийн эргэн төлөлтөөр 23,8 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Гэвч үндсэн зээлээс 61,1 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий аж. Иймд цаашид энгийн түрээсээр амьдарч буй иргэдийн гэрээг шинэчлэн тогтоож, орон сууцны үр ашгийг нэмэгдүүлж, сул орон сууцыг худалдан борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

НИЙСЛЭЛ ₮4.8 ИХ НАЯДЫН ӨМЧТЭЙ 

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнгээр нийт 4,8 тэрбум /дөрвөн их наяд найман зуун гучин есөн тэрбум, хоёр зуун тавин есөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн эд хөрөнгө бүртгэгджээ. Энэ удаагийн үзлэг тооллогод нийслэлийн өмчийн оролцоотой 821 байгууллага хамрагдсан байна. Тухайлбал 271 цэцэрлэг, 140 сургууль, 28 эрүүл мэндийн байгууллага, 129 өрхийн эмнэлэг, 151 төсөвт байгууллага, 93 үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой 9 хуулийн этгээд байгаа юм. Нийслэлийн өмчийн тооллогын нэгтгэлийг товч танилцуулбал, барилга байгууламжийн нийт дүн 2.03 их наяд байгаа юм. Мөн нийслэлийн өмчит 324 байгууллагад 2709 тээврийн хэрэгсэл тоологдсон байна. Түүнчлэн 582 худаг, цэвэр усны цооног, 7 услалтын систем байна. Нийслэлийн орон сууцны корпораци болон Нийтийн тээврийн балансад 6 нэрийн оюуны өмч бүртгэлтэй байгаа бол нийслэлийн хэмжээнд 990 нэрийн түүх соёлын дурсгалт зүйл байгаа аж. Сонирхуулахад Нийслэлийн байгаль орчны газар 30.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 20 минжтэй гэж тоолуулжээ. Энэ нь нийслэлийн үндсэн сүргийн дансанд бүртгэлтэй байдаг юм.

Товчхон:

  • Нийслэлийн ойн санд ойн цэвэрлэгээг 190 га талбайд хийж, 4200 метр/куб мод бэлтгэнэ. Энэ хүрээнд түймэр, хортон шавжинд нэрвэгдсэн унанга модыг цэвэрлэн ойн төлөв байдлыг дээшлүүлж, модны чанарыг муудахаас өмнө авч хэрэглэх саналыг Нийслэлийн байгаль орчны газраас гаргав. Цэвэрлэгээг нийслэлд Майхан толгойн ам, Ухнын ам, Хандгайтын ам, Шар хоолойн ам, Их хуандайн амд хийхээр төлөвлөжээ.
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компани байгуулах саналыг НИТХ-ын зөвлөлөөр хэлэлцэв. Мөн тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. ТУЗ нь 9 гишүүнтэй байх бөгөөд 4 нь хараат бус гишүүн байх аж. Энэхүү асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

##-; 2023-06-02 216.38.195.74

oopuixoo opond

Avatar

ijil byrxyyl; 2023-06-02 216.38.195.74

ystgal, zaigyi

Avatar

zochin 2023-06-02 64.119.20.229

Sarangerel HUD garsan avgai 120 myangatiin dahin tuluvlult yarij 2 udaa hural hiij orshin suugchtai uulzalt hiisen ch ymarch beltgelgui irj songuuliin shougaa hiigeed butssan gesen.

Avatar

Философи 2023-06-02 139.5.218.109

хот төлөвлөлт архитэктур хоёр гэмт хэргээс сэргийлсэн төлөвлөлтөөр хийх нь зөв

Avatar

Нэргүй 2023-06-02 2.27.103.43

Хотын төвийн цэлгэр сайхан талбайг машины зогсоол болгоод, бөх бат чанартай барилгуудыг нурааж, ямар ч үзэмжгүй ,хөөсөнцрөөр бүрсэн цементэн балиар юмнууд арзайтал босгож, нар хааж завааруулахаа болих хэрэгтэй. Байршилд нь шунаж, хуучны барилгуудыг адалж, засвар үйлчилгээ ч хийж өгөхөө больсон муу бирдүүд.

Avatar

Иргэн 2023-06-02 192.82.85.129

хотын төвд өндөр барилга барьж яах гээд байгаа юм бол өнгө үзэмж сайтай зай талбайтай аятай болгож шинээр сайхан байшин барилга барих хэрэгтэй хуучныхаа байдлыг дордуулахгүй нүдэнд дулаахан зүйл хийгээсэй.

Avatar

Нэргүй 2023-06-02 139.5.217.46

220 МЯНГАТЫГ ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨХ ВЭ? ЯААГ ЭНХТАЙВНЫ ГҮҮРНИЙ БАРУУН ТАЛД!!!! ГАДНА ДОТНЫ ЗОЧИД ИРЭХ ХАРЦ ЯААГ ХАРАГДАНА.ОДОО САЙХАН 12 ДАВХАР БАРИЛГА БАРИАД ӨГӨӨ…БИД 1 ЖИЛ АХ ДҮҮ ХҮҮХДҮҮДДЭЭ АМЬДАРЧИХНАА…

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

менингиттэй миеэ 220 завааруулаад самарчихсан байлээ. мэдрэл муу мэлгэр

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

үлдээхгүй самраад дээр нь бас хүүхдийн зуслан руу гар дүрсэн гэжээ. гар дүрээгүй зүйл алгаа.

Avatar

Нэргүй 2023-06-02 124.158.66.125

Хуучны ямбатан дарга нарын 40 -50 мянгатыг өөр газар шилжүүлж оронд нь Үндэсний парк байгуулах хэрэгтэй гэж Ганхүү хэлж байсан. Нөхөн олговорыг нь өгөөд шилжүүлэх хэрэгтэй. Тэгээсэй билээ.

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

их дэлгүүр тойроод дан тоглоомын талбай үндэсний парк гэснээс ихэнхи улирал нь ажиллахгүй шдээ. тэгэхээр битүү парк. хүлэмжин

Avatar

Нэргүй 2023-06-02 213.87.135.220

!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

40000-ын иргэн 2023-06-02 202.179.3.235

40000-ынхан хаашаач хөдлөхгүй, гэр хороололоо барилгажуул. эхлээд жтаанаасаа салаа өмхий МАНамаа,

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

25 айлтай хуучин барилга байлаа гэхэд 25 тэрбумаар А зэргэлэлийн газартай нь аваад шинээр бариад 75 тэрбумаар зарчихна гэж бодоод байгаа юм шиг байнаа, мэдээж худлаа хэлээд дээш нь давхарлаад 36 айлын сууц босгочихно.

Avatar

УБ хотын иргэн 2023-06-02 2.27.103.43

36-хан айлын сууц баривал овоо юм гэх сэн. 20-30 давхар балиар юм босгоод 360 айлын сууц барьж чадах шуналтнууд шүү.

Avatar

түгжрээ нэмээд гай 2023-06-02 103.57.95.53

хотын ерөнхий архитектор уб дэлбэрэх гэж байгаа гэсэн. юуч хийх хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

40-50 мянгатыхан хүсч байна гээд цаас барьцан гарын үсэг зуруулах гээд л явж байна. хачин балиар юмаа шахах гээд л улайраад. одоо байгаа бүх гаднах юмыг суга татна дахиад зооно. дордуулж зооно. улайрч байна даа. жилийн дотор амжуулж идэх гэж үхэх нь ээ. дараа нь нэртэй устай хэдийн цавчаа хийсэн гэр бүлээрээ идсэн уусан нь ил болно шдээ. 30 хоногийн хулгайн даллага авцан гээд сууж байх нь. 30 хоногийн булдруу гарна гэсэн, хавдар тусна шүү гэрээр нь харах юм бна л даа.

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

хэдэн үеэрээ буцааж төлнө шдээ. бид нар хүний өмнөөс төлж чадахгүй.

Avatar

бөөрөнхий хуушуур каструулнаас цаасанд боож өгөх 20 мөнгө. дуртай шд 2023-06-02 103.57.95.53

жайжийсан мөөгөн авгай нарын баримал. эвдэрхий яйжийсан төгөлдөр хуур. тэрийг нь жуулжин сонирхох гэж ирэх юм гэнэ. баахан өмхий түцнүүд. одоо энэ түцэн амьдралаа боль л доо. сумка гудамжны задгай хоолонд дуртай гэнээ. сумка нь тэгвэл бас гарын загатнаагаа гаргах дуртай гэвэл яах юм болоо.

Avatar

дотроо 00 хуруугаараа арчаад гараа угаахгүй хүнс зардаг 2023-06-02 103.57.95.53

гараа угаадаггүй, сав суулгаа угаадаггүй, бааж шээдэггүй 10 цаг тэсэж чаддаг түцнийхан. давсаг нь аймар том, юу юу гэнэвээ.

Avatar

Нэргүй 2023-06-02 192.82.76.20

өндөр барилга барьчихвал хотын хүн ам улам л шигүү болж түгжрэл нэмэгдэнэ

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

балиар заваан идмээркануудыг сонсох ч хэрэггүй. худлаа жил болгон график төсөл зуруулж мөнгө иддэг байхгүй юу. тэр зүгээр л нэг мод зод хатгачихсан амандаа фонтантай бар мартай цемент овоолго

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

бүслүүрээр арайхийн тогтоож байгаа барилгууд дээрээ л ярь.

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

айлуудыг гаргаад яг хуучин хэлбэрээр нь дахиад барина. тэгээд буцаагаад оруулна. ямарч ашиггүй хэн мөнгийг гаргахын. тэр хүмүүсийхаа царайг нь харуулчих, нэрстэй нь.

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

шинэ барилга бүтээн багуулалт огт хэрэггүй. мод зод. нүүх гэж байган бол яахын. худлаа хүмүүсийн мөнгийг үрэх. хувийн банкнаасаа зээл авахуулж. оюк хүк самраа нарын хөшөө фонтан бүгдийг нураахаас өөр аргагүй. битгий нэмээд бай. 2008 оны хямралаар байр барьцаанд дэмий юм байна гэцгээгээд байсан хашчулуун

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

гоё байр башингуудын загвар дизайнаа хайгаачээ. гоё гоё мод бутны, хайчлах шаардлагагүй тачир өвсний үр сорт.

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

шинэ хотдоо анхнаасаа заваарахгүй байх үүднээс одооноос загвар цуглуулаач. хувь хүмүүс хувиараа.

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

шинэ хот. нэг япон архитектор оролцоно гэсэн юмсан

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

шал худлаа. өөрсдөө өөр хот барих болсон. шинэ хотыхоо онгоцны буудлаа нурдаг барилга барьдаг түркүдээр бариулж байгаа гэ -издээ. худлаа толгой эргүүлээд л

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

э уангын хэлдгээр гөлөг төөрүүлэх ажиллагаа

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.53

25 тэрбумаар барьсан чинь 85 тэрбум төлөх ёстой болсон гэнэ үү. 😵‍💫

Avatar

Нэргүй 2023-06-02 202.55.188.113

Түгжрэлийн саад нөхөр хаана бн вэ.

Avatar

Нэргүй 2023-06-02 202.55.188.113

Хурлаар нэг юм, шийдвэрээрээ өөр юм хийдэг улс даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж