АНУ: Орос, Хятадын утгагүй төслүүдэд 1.3 тэрбумын санхүүжилт олгожээ

АНУ: Орос, Хятадын утгагүй төслүүдэд 1.3 тэрбумын санхүүжилт олгожээ

АНУ: Орос, Хятадын утгагүй төслүүдэд 1.3 тэрбумын санхүүжилт олгожээ

АНУ-ын засгийн газар сүүлийн таван жилийн хугацаанд Хятад болон Оросын аж ахуйн нэгжүүдэд дор хаяж 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт олгожээ. Төрөл бүрийн судалгааны ажилд зориулсан уг санхүүжилтийн талаарх мэдээллийг "Open the Books" ажиглалтын байгууллага болон Айова мужийн сенатч Жони Эрнст нар Лхагва гаригт тайлагнав. Эдгээр нь жендерийн эрх тэгш байдлыг хангах, муур судлах, вирусийн судалгаа зэрэг судалгааны ажил байжээ.

Өөрөөр хэлбэл, олон сая америк иргэний төлсөн татварын мөнгө Хятадын цэргийн технологид зориулсан программ хангамжийг хөгжүүлэгч болон хөдөө аж ахуйн компаниуд, Оросын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага зэрэгт зарцуулагджээ. Түүнчлэн Ухань хотын лабораторийн судалгааны ажилд зориулж хоёр сая ам.доллар өгсөн болох нь тогтоогдов. Энэ нь засгийн газрын өмнө нь тайлагнасан мөнгөнөөс давсан тоо юм.

"Америкчуудын хөдөлмөрлөж олсон мөнгийг Вашингтон хяналтаас гадуур зарцуулж байна. Гэхдээ би пенни нэг бүрт хариуцлага тооцно. Орос, Хятадын утгагүй төслүүдэд сая саяар нь илгээсэн энэ мөнгийг хэн ч тооцоолж чадахгүй байгаа нь сэтгэл түгшээж байна. Гэхдээ надад баримт байгаа" гэж Бүгд найрамдах намын гишүүн Жони Эрнст хэлжээ. Өрсөлдөгч орнуудад зарцуулсан зарлагыг хянах тухай хуульд зааснаар бол Хятад, Орост илгээсэн бүх санхүүжилтийг хянаж, ил болгох ёстой.

Зарим санхүүжилтээс дурдвал, Хятад дахь Нью-Йоркер сэтгүүлийн хүүхэлдэйн киноны зураачдын бүтээлийн үзэсгэлэнгээр дамжуулан жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхижуулах талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 96,875 ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Мөн "Beijing Juehua Trading Co" технологийн фирмд зургаан сая ам.доллар, сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд Хятадын үндэсний үйлдвэрлэгчид 1.6 сая ам.доллар тус тус олгожээ. 

Харин ОХУ-д олгосон санхүүжилтийн тухайд Санкт-Петербург хотод байрладаг Павловын хүрээлэнгийн улсын лабораторид 770,466 ам.доллар олгосон байна. Сонирхолтой нь энэ санхүүжилтийг гүйлтийн зам дээр гүйж буй мууранд туршилт хийх зорилгоор олгожээ. Мөн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч "ПАО Росгосстрах" компанид 4.7 сая ам.доллар шилжүүлсэн. Яг энэ компанид 2022 онд Украины түрэмгийллийн үеэр АНУ-ын Сангийн яамнаас хориг тавьсан байна. Түүнчлэн Covid-19 цар тахлын вирусийг хянах зорилгоор Оросын аж ахуйн нэгжүүдэд 1.45 сая ам.доллар шилжүүлжээ. 

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-02 192.82.66.139

АНУ нэг гадны нэг ч улсын газар нутгыг эзлэж улмаар өөрийн газар нутаг болгон хууль гаргаж суурьшиж байгаагүй байхаа. Харин өөрийн геополиткийн эрх ашгийг хамгаалах терроризмээс сэрэмжлэх үүднээс зарим газар оронд цэргийн ажиллагаа явуулаад буцацгаасан. Утгагүй хийгмийн байгуулал дэлхий нийтэд ч аюултай шүү дээ, үүнээс л АНУ хамгаалж байгаа

Avatar

Зочин 2023-06-02 23.31.200.14

oo

Avatar

Зочин 2023-06-02 213.87.135.220

!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-02 202.126.90.70

АНУлс олон оронд жинхэнэ утагаар нь дайн хийж олон энгийн иргэдийг алж байсан нь ил болж гай болох гээд барьцвал мөнгөө нэхэнэ сөрсөн базаа хийх гэж . дамуурах дөхсөн улсдаа . ерөнхийлөгч нь 3 удаа унсан улс яадаг ч байсан далайн шуурганд унах л болно

Avatar

Зочин 2023-06-02 103.57.95.53

ма цэвэр усыг саарал усаар арвижуулж бохирлож байхаар тэр peace cops -ыхноо цалинжуулж энд холихуулсан дээр дээ.

Avatar

Зочин 2023-06-02 103.57.95.53

ма усыг саарал усаар арвижуулж бохирлож байхаар тэр peace cops -ыхноо цалинжуулж энд холихуулсан дээр дээ.

Avatar

Зочин 2023-06-02 192.82.87.117

Дайснаа санхүүжүүлжж байдаг,АНУ ийм л энэрэнгүй ний эм шүү ! Соёл, ш/-д бол хөрөнгө мөрөнгө зарнаа үарна .

Avatar

Зочин 2023-06-02 64.119.27.177

гэнэн бнадаа чи,яг манай луйварчидтай адил өөрсдөө хусдаг юм, гүйлтийн зам дээр гүйж буй мууранд туршилт хийх зорилгоор олгожээ гэдгээс л харагдана энэ шу-д чухам ямар ашигтай юм???

Avatar

Зочин 2023-06-02 192.82.87.117

Чи их хашир , хуучны До Я-ны мөрдөн байцаагчийн сүнс бна аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж