Л.Гүндалай намын нэрээ өөрчилж, Х.Баттулга намтай болох уу?

Хуучирсан мэдээ: 2023.06.02-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай намын нэрээ өөрчилж, Х.Баттулга намтай болох уу?

Л.Гүндалай намын нэрээ өөрчилж, Х.Баттулга намтай болох уу?

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Аззаяагаас /2023.05.31/ Улсын дээд шүүхэд намынхаа нэрийг Ард түмний хүч нам болгон өөрчилж, бүртгүүлэх өргөдөл ирүүлжээ. Мөн Монголын либерал намын дарга Э.Оргилоос /2023.05.31/ Улсын дээд шүүхэд намынхаа нэрийг Ардчилсан монгол ялна нам болгон, өөрчилж, бүртгүүлэх өргөдөл ирүүлсэн байна.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, өөрийн байгуулсан намаа эхнэр Л.Аззаяадаа "бэлэглэсэн".  Харин Э.Оргилыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны есдүгээр сарын 27-ны 25 дугаар тогтоолоор Монголын либерал намын даргаар бүртгэж байжээ.

Монголын либерал намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх Б.Амгаланбаатар 2022 оны сүүлчээр Улсын дээд шүүхэд Монголын либерал нам нэрээ "Ардчилсан монгол ялна" нам болж өөрчилсөн тул бүртгэж өгнө үү” гэх агуулгатай хүсэлт ирүүлж байсан юм. Тэрбээр 2016 оны тавдугаар сарын 12-нд Ардчилсан намд элсч, намын батламжаа Ардчилсан намын дарга асан З.Энхболдоос гардан авч байсан бөгөөд 2013-2016 оны хооронд Монголын либериал намын даргаар ажиллаж байсан нэгэн. Түүнийг З.Энхболд, Х.Баттулга нартай тун ойрын харилцаатай явж ирсэн гэх нь бий. Түүгээр зогсохгүй Х.Баттулгын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "Монгол ялна" гэх уриаг дэвшүүлж байсан нь Х.Баттулга шинэ намтай болох уу гэсэн хардлагыг төрүүлээд байна.

Нүүрсний хулгайтай холбоотойгоор экс Ерөнхийлөгч Х.Баттулга яллагдагчаар татагдан, шалгагдаж байгаа гэдгийг АТГ-аас мэдээлээд буй. Ямар ч гэсэн экс Ерөнхийлөгчийн уриа болох "Монгол ялна" гэх  агуулгыг шингээсэн хуучин хэрнээ шинэ нэртэй болох хүсэлтийг Монголын либериал намын дарга Э.Оргил Улсын дээд шүүхэд дахин өгчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж