"Ноён хутагт Данзанравжаагийн ойн хүрээнд "Гэгээн муза"-г зохион байгуулна"

"Ноён хутагт Данзанравжаагийн ойн хүрээнд "Гэгээн муза"-г зохион байгуулна"

"Ноён хутагт Данзанравжаагийн ойн хүрээнд "Гэгээн муза"-г зохион байгуулна"
Нийслэлийн Засаг даргын ивээл дор "Гэгээн муза" наадмыг 17 дахь удаагаа зохион байгуулах гэж буйтай холбоотойгоор өнөөдөр /2023.06.02/ албаныхан мэдээлэл хийлээ. 

"Гэгээн муза" наадмын зохион байгуулагч, Ардын жүжигчин С.Сарантуяа:

-Театр урлагийн "Гэгээн муза" наадам энэ жил 17 дахь жилдээ болох гэж байна. Уг наадмыг анх нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаад 10 дахь наадмаасаа олон улсын наадам болсон. Үүнээс хойш уран бүтээлчдийн тоо нэмэгдэж, улам өргөн дэлгэр болж байгаа. Энэ жилийн хувьд их онцлогтой. Ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ой тохиож байгаа учраас энэ ойн хүрээнд наадмаа зохион байгуулахаар шийдлээ. Монголын театр урлагийн том үндэслэгчийн ой тохиож байгаа учраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулах гэж байна. Мөн нүүдэлчний театрын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хийнэ. Энэ удаагийн наадмаа таван төрлөөр зохион байгуулдаг.

"Гэгээн муза 17" олон улсын театрын наадам 2023 оны есдүгээр сарын 7-17-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жил тус наадмын үндсэн дөрвөн төрөл дээр уран бүтээлчид өрсөлдөхөөр болжээ. "Гэгээн муза 17" олон улсын театрын наадамд нэр дэвшиж буй уран бүтээлчдийг танилцуулж байна.

Драмын жүжгийн төрөлд нэр дэвшигчид:

  • "Сычуаний сайн хүн" /найруулагч Ёндоншарав, шилдэг эрэгтэй гол дүр Ялалт, эмэгтэй дүр Хулан, эмэгтэй туслах дүр Сувд/
  • "Тамгагүй төр" /Шилдэг найруулагч Б.Баатар, шилдэг хөгжмийн зохиолч Бирваа, эрэгтэй гол дүр Д.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, эмэгтэй дүр Уранчимэг, туслах эмэгтэй дүр О.Дөлгөөн/
  • "Опал" /эрэгтэй туслах дүр Төмөрбаатар, эмэгтэй гол дүр Энхтуул, эрэгтэй гол дүр Сэргэлэн, хөгжмийн зохиолч Цэцэн, Нямхүү, зураач Баярмагнай/
  • "Шөнө буусан аадар" /Хөгжмийн зохиол Ган-Эрдэнэ, эрэгтэй дүр Эрхэмбаяр, эмэгтэй дүр Д.Ганцэцэг, шилдэг эрэгтэй туслах дүр Л.Сөрөлт, туслах эмэгтэй дүр Ч.Баярмаа/
  • "Инээмтгий хүн" /эрэгтэй дүр Ц.Төмөрхуяг, туслах дүр О.Итгэл, гол эмэгтэй дүр н.Энэрэл/
  • "Ууган хүү "

Хүүхдийн жүжгийн төрөлд:

  • "Миний аав суупер баатар" /найруулагч, зохиолч Б.Мөнх-Амьдрал, Асардарь, Отгонцэцэг/
  • "Асаж буй толгод" /тайзны зураач Сайханбаяр, Эрдэнэхүү, найруулагч зохиолч Мишээл/
  • "Шидэт модны үр" /шилдэг найруулагч, дүр Хишигсүрэн,  Дунгаамаа, Хашцэцэг/
  • "Хамгийн том олз" /зохиолч Мандал, найруулагч Дашзэвэг, тайзны зураач Бат-Эрдэнэ, гол дүр Гансэлэм/
  • "Модон зам" /шилдэг найруулагч Батнайрамдал, зураач Бат-Эрдэнэ, гол дүр Сүхбаатар, эмэгтэй гол дүр Дарь Цэрэнчимэг/

"Хоёр хүний жүжгийн төрөлд

  • "Хунгийн дуу" /шилдэг эрэгтэй дүр Бат-Эрдэнэ/
  • "100 иений тус" /найруулагч Амартүвшин, Ариунтуяа, эрэгтэй дүр Мөнхбаатар/
  • Румыний "1001 шөнийн үлгэр"
  • Буркина фасогийн "Задлан"
  • Уругвайн "Рио"
  • Солонгосын "Зэрлэг" жүжиг

Моно жүжгийн төрөлд

  • "Хэмхэрхий дүрснүүд" /найруулагч Эрдэнэ-Очир, зураач Эрдэнэжаргал, Мөнхчимэг/
  • "Галт шувуу"  /найруулагч Жавхлантөгс, зураач Бат-эрдэнэ, шилдэг эмэгтэй дүр Одгэрэл/
  • "Би ирлээ" /найруулагч Адъяабаатар, шилдэг эрэгтэй дүр Батмөнх/
  • "Ричард гурав" /шилдэг эрэгтэй дүр Даваахүү/
  • Италийн "Элвад үйлдвэрлэв" жүжиг
  • Польшийн "Элсэн цаг"
  • "Салхин сүйт бүсгүй"
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-02 213.87.135.220

!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ккк 2023-06-02 202.21.116.142

Энэ гэр бүлийн хүрээний юмаа одоо болиосой. Нээх гоё нэрнээс цаашгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж