Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан Сити хотод болсон пауэрлифтингийн ДАШТ-д амжилттай оролцож, алтан медаль хүртсэн баг, тамирчид өнөөдөр /2023.06.02/ Спортын төв ордонд мэдээлэл хийлээ.
Хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Өмнөд Африкийн Нарны хотод болжээ. Уг тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид нийт 5 алт, 10 мөнгө, 6 хүрэл медаль авч, багаараа хоёрдугаар байр эзэлсэн байна. Мөн нийт 5 цом авчээ.
Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадууд, мастерын төрөлд тус тус оролцсон байна. Багийн дасгалжуулагчаар Х.Энхболд оролцжээ.
Алтан медаль авсан тамирчид дэлхийн шилдэг хэвтээ шахагчид болжээ.
-93кг-ын тамирчин Г.Оргилболд хошой аварга болсон байна. Ц.Баярхүү ахмадын төрөлд тэргүүлсэн. бол -105 кг-ын жинд н. Түмэнжаргал түрүүлсэн байна.
Уг тэмцээнд дэлхийн 40-өөд орны тамирчид өрсөлджээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ