Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг маш их тамхи татдаг гэлцдэг. Тэрбээр архи, тамхины хэтийдсэн хэрэглээнээс болж нойргүйдлээр шаналж байж болзошгүйг Өмнөдийн тагнуулын агентлаг мэдээлэв. Энэ талаар Өмнөд Солонгосын парламентын Тагнуулын хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга бөгөөд хууль тогтоогч Ё Сан-бум Лхагва гаригт мэдэгдсэн.
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын хорооны олж мэдсэнээр Умардын эрх баригчид их хэмжээний архи, тамхи болон Золпидем гэх мэт нойргүйдэлд уудаг эмийг нөөцлөх болжээ. Үүнээс гадна Хойд Солонгосын удирдагчийн гар, бугуй орчимд сорви, толбо байгааг тагнуулынхан анзаарсан байна. Энэ нь стресстэй холбоотой арьсны өвчин, аль эсвэл харшлын үр дагавар байж болзошгүй аж. Түүнчлэн Ким Жон Ун 140 кг орчим жинтэй байгааг хиймэл оюун ухааны тусламжтайгаар барагцаалжээ.
Ким Жон Уны эрүүл мэндийн байдал олон улсын анхаарлыг байнга татсаар ирсэн. Түүний эрүүл мэндэд ямар нэг асуудал үүсч, улмаар тусгаарлагдмал улсын удирдагч солигдох нь Өмнөд Солонгос болон дэлхийн аюулгүй байдалд нөлөөлөх юм. Ким Жон Ун өнгөрсөн жил хэд хэдэн чухал арга хэмжээг алгассантай холбоотойгоор түүний эрүүл мэндийн талаар элдэв таамаг хөврөх болсон.
Удирдагчийн эрүүл мэндээс гадна хойд солонгосчуудын амьдарлын түвшин өнгөрсөн жил мэдэгдэхүйц муудсаныг Өмнөдийн тагнуулчид олж мэджээ. Тодруулбал, тус улсад өлсгөлөнгөөс болж нас барсан хүний тоо өмнөх оноос гурав дахин өссөн байна. Мөн гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж, амиа хорлох явдал өмнөх онтой харьцуулахад 40 хувиар өсчээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн сард нийслэл Пёньяны иргэдийн дунд тодорхой шалтгааны улмаас халуурах өвчин дэгдсэн тул хотоос орж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Эх сурвалж: FOX NEWS
Зочин 2023-06-02 192.82.83.176
зөндөө хө эр хүн
Сайн эр удирдагч
Зочин 2023-06-02 213.87.135.220
) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-02 202.55.188.41
Мөнч олон АНУ ,Ёв ,НАТОгын хоригыг амжилттай давж эх орноо үйлдвэржүүлж ,цөмийн зэвсэгээр АНУ толгойтой 7 гүрнийг айлгаж чадаж байгаа АГУУ удирдагч шүү !
Зочин 2023-06-02 202.21.107.64
тарган жаалыг чөтгөр ч хорлож чадахгүй байх аа
Зочин 2023-06-02 202.126.89.158
Муу новшийн гэдэсийг сэлэмээр хуу татах юмсан.
Зочин 2023-06-02 66.181.176.125
г**и мин чамайг бодуул улстай
Бадарч тахар 2023-06-02 66.181.180.211
Хойд солонгост тарган хүн ганцхан байдаг нь Ким өөрөө юм ! бас охин нь тарган хүүхэн болох шинжтэй харагдана лэ !
Зочин 2023-06-02 103.57.95.53
охин нь яаралтай дарга болох нь ээ.
гэж л тайвшрах юм даа 2023-06-02 103.57.95.53
өөрөө өөр дээрээ дэлбэрэх аюул байгаа шүү. ген герасимов.
Зочин 2023-06-02 103.57.95.53
ориг нь арай царайлаг. солигдсон эсвэл цус харавсан юм шиг дуугарахаа байсан. дүү нь даварч хэдэрлээд охиноо (охиныг нь) бэлдэж нтр
Зочин 2023-06-02 202.55.188.115
за иуу газар дээрхи ганц найз даа амжилт хүсье