"Хөгжлийн банк"-ны гэм буруугийн шүүх хуралдаан 34 дэхь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн банк 2018 онд 133 компанийн зээлийн материалыг буцаасан
Хөдөө аж ахуйн салбар нь богино хугацаанд үр дүнгээ өгдөг бөгөөд Засгийн газраас бодлогоор дэмжиж, сайд нь хүсэлт гаргасан байхад Хөгжлийн банкнаас "Сүү" ХХК гэх мэт компаниудын зээлийг буцаасан. байна. 2017 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хөгжлийн банкны захирал Б.Батбаярт тус салбарт олгох зээлд дэмжлэг үзүүлэхийг хүссэн маягтыг энэхүү нотлон шинжлэх шүүх хуралд баримтаар авсан байна.
Хөгжлийн банк 2018 онд 133 компанийн зээлийн материалыг буцаасан. Хөгжлийн банкны үндсэн зорилгод нийцсэн Монгол Улсын хөгжилд хэрэгтэй гол төслүүд байсныг энд товчилж дурдвал:
-Хаягдал яс боловсруулах үйлдвэрийн төсөл
-Ноолуур, нэхмэлийн үйлдвэр өргөжүүлэх төсөл
-Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцны барилгыг буулгаж, дахин барилгажуулах төсөл
-Петролиум төсөл
-Махны нэгдсэн хөргөлттэй агуулах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл
-Төмөр битонон дэр, цементийн түүхий эд, гөлтгөнө нийлүүлэх төсөл
-Цагаан будаа цайруулах үйлдвэрийн төсөл
-Төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулах төсөл
-Монгол хунчир төсөл
-Тэлмэний дулааны цахилгаан станц
-Нарийнсухайт-Шивээ овоо чиглэлийн хатуу хучилттай концессын зам
-Ноолуур угааж, самнаж, боловсруулах, ноолууран бүтээгдэхүүн экспортлох, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээл
-Хулман нуурын хүрэн нүүрс
-Баганат өргөө хороолол барих төсөл
-Мандах нуурын нүүрсний ордыг ил болон далд аргаар ашиглах төсөл
-Гурилын тэжээлийн үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө болон тоног төхөөрөмж авах зээл
-НОСК-ийн Ханын материал дахь орлогод нийцсэн орон сууцны төсөл
-Төмөр битон, тулгуур эдлэл үйлдвэрлэх төсөл
-Хөдөө аж ахуйн парк байгуулах төсөл
-Органик хүнсний төсөл
-Ойн хоёрдогч нөөцийг ашиглан хавтан үйлдвэрлэх төсөл
-Ган хоолойн төсөл гэх мэт. Эдгээр төслүүдийг буцаасан үндэслэл нь бүгд адилхан буюу дандаа Хөгжлийн банкны хуулийн 10.1.2-10.1.6-р зүйл заалтууд буюу зээлийн шаардлага хангахгүй гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр шүүх хурлаар хэлэлцэж буй энэ төрлийн 19 төсөл нь уг зүйл заалтыг зөрчсөн байхад зээл олгосон байна.
Хөгжлийн банкнаас зээл олгосон дээрх 19 компаниас "Модун", "Вертикс майнинг", "Комплант" гэсэн гурван аж ахуй нэгжээс хохирол нэхэмжлэхгүй байгаа. Эдгээр гурван компани нь хохирлоо барагдуулсан байна.
Харин "Ганхүдэр орд" компаниас 3 тэрбум 901 сая төгрөгийг нэхэмжилж байна. Тус компанид олгосон зээл нь валютаараа бол 239 сая 234 мянган иен юм. Ингээд хохирлын хэмжээг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн валютын ханшаар тооцсон.
"Монгол эм импекс" компанид олгосон зээлтэй холбоотойгоор 2 тэрбум 759 сая төгрөгийг нэхэмжилж байна.
"Чингис хаан" банкны тухайд 25 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан. Дээрх аргачлалаар тооцоолж үзэхэд 83 сая 561 мянган төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 36 тэрбум 83 сая төгрөгийг нэхэмжилж байна.
"Газ импорт" компанид иенээр зээл өгсөн бөгөөд гурав хуваагдаж олгогдсон. Ийнхүү 19 компанийн зээлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах үйл явц дууслаа.
Одоо эд мөрийн баримтыг судлан шинжлэх шат эхэлж байна.
Холбоотой мэдээ