"Japan Airlines" авиа компани Нарита-Улаанбаатар чиглэлд чартер нислэг үйлдэх болсноо өчигдөр /2023.06.01/ зарлалаа. Тодруулбал, наймдугаар сарын сүүлээр хоёр талын хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Ингэхдээ Наритагаас наймдугаар сарын 24, 28-нд, Улаанбаатараас наймдугаар сарын 28, есдүгээр сарын 1-нд тус тус нисэх юм. Наритагаас өглөө хөдөлж, Улаанбаатарт үдэд ирэх бол, Улаанбаатараас үдэд хөдөлж, Наритад орой буух хуваарьтай байна. Онгоцны хувьд "Boeing 767-300ER" онгоц байна.
Хоёр удаагийн нислэг аль аль нь таван өдөр, дөрвөн шөнийн аяллын зориулалттай байх юм. Аяллыг "HIS", "Club Tourism", "JTB", "Nippon Travel", "Hankyu Travel" компаниуд хариуцана. Мөн нислэг тутамд 200 зорчигч багтах ажээ.
Эх сурвалж: YAHOO JAPAN
Холбоотой мэдээ