Их Британийн "Queen" хамтлагийн 1975 онд гаргасан хит дуу "Богемийн рапсоди" анх өөр нэртэй байжээ. Олон сая хувь зарагдаж, чартуудыг олон удаа тэргүүлсэн уг дууг хамтлагийн ахлагч Фредди Меркури зохиосон бөгөөд анхандаа "Монголын рапсоди" гэж нэрлэхээр төлөвлөж байсан гэнэ.
"Богемийн рапсоди" гэх дууг бичихээр ноороглосон 15 хуудас цаас байдаг байна. Тэдгээрийн нэгэн дээр нь дууны нэр нь "Монголын рапсоди" гэж бичсэн байсан ч дараа нь баллаж, "Богемийн" гэж зассан байв. Энэхүү хуудсыг зургадугаар сарын 8-нд Нью-Йорк хотноо дуудлагаар худалдана.
Фреддигийн хувийн эд зүйлсийг өнгөрсөн есдүгээр сард найз Мэри Остин нь "Sotheby’s" дуудлага худалдаагаар зарсны дунд дууны анхны ноорог байжээ. Дээрх эд зүйлсийг Фреддиг 1991 онд ДОХ өвчний улмаас нас барснаас нь хойш Лондон дахь гэрт нь хадгалж байсан аж.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES
Холбоотой мэдээ