"Нүүрс"-чидтэй тэмцсэн жагсагчид эсэргүүцлээ үргэлжлүүлнэ

"Нүүрс"-чидтэй тэмцсэн жагсагчид эсэргүүцлээ үргэлжлүүлнэ

"Нүүрс"-чидтэй тэмцсэн жагсагчид эсэргүүцлээ үргэлжлүүлнэ

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчдод хариуцлага тооцохыг шаардсан иргэд оны өмнө 20 гаруй хоног төв талбайд жагссан. Жагсаалд гадаадад байгаа иргэд ч нэгдэж байв. Тус иргэдийн зүгээс нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс өөрсдийн цахим хуудастаа тогтмол сануулж, иргэдийг мартахгүй байхыг уриалж буй.

Тодруулбал, жагсагчдын зүгээс хариуцлага тооцох хүртэл нүүрсний хэргийг мартах ёсгүйг сануулж он гарснаас хойш хэд хэдэн удаа жагссан. Цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн юм. Хамгийн сүүлд буюу өчигдөр /2023.06.01/ жагсагчдын төлөөлөл иргэн Б.Бат-Очир (Монголоо) жагсагчид  нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.

Нийслэлийн прокурорын газраас өгсөн мэдээллээр “Өнөөдрийн байдлаар нүүрсний гэх тодотголтой 50 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс 33 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг нь нотлох баримт цуглуулах ажиллагаа явагдаж байгаа хэн нэгэн этгээдийг яллагдагчаар татаагүй хэргүүд. Харин 17 мөрдөн байцаалтын хэрэг нь ямар нэгэн албан тушаалтан, иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр нь гарсан хэргүүд гэсэн үг.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд Нийслэлийн прокурорын газраас нийт 58 хүнд холбогдох долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс дөрөв нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, шийтгэх тогтоол нь гарсан.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр найман хүнд холбогдох нэг хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 16 хүнд холбогдох гурван хэрэг тус тус шийдвэрлэгдсэн” гэдгийг мэдээлсэн.

Төв талбайд 2022 оны төгсгөлд 22 өдөр жагссан иргэдийн тэмцэл дуусаагүй гэдгийг жагсагчдын төлөөлөл илэрхийлсээр байгаа. Тодруулбал, тус хулгайд холбогдсон хүмүүс хариуцлага тооцох уриалга дэвшүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тогтмол үүнийг сануулна гэсэн юм. Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-наас түр хугацаанд зогсч, энэ оны нэгдүгээр сарын 14-нд "Гэрэл асаая" жагсаалаар үргэлжилсэн. Мөн өнгөрсөн хоёр, гуравдугаар сард ч тодорхой уриалгуудыг дэвшүүлсэн билээ.

Жагсагчид Засгийн газарт хэд хэдэн удаа шаардлага өгсөн бөгөөд шаардлагын хариуг ч тухай бүрд нь Засгийн газраас өгсөн. Гэхдээ хариуцлагыг амаар бус бодитоор тооцохыг жагсагчид хүсч байгаа аж.

Мөн жагсагчид ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэж байгаагаа мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-06-02 202.21.127.162

Одоо улам баяжина. Дээр нь 126-ийн хэрэг нэмэгдэнэ

Avatar

Нэргүй 2023-06-02 112.72.8.66

зөв заавал шүүж хариуцлага тооцох ёстой бид бүхэн та нартайгаа үргэлж хамт байгаа бид бүгдээрээ чадна

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.182.18

Нүүрсний хэргээ шийдэж хариуцлага тооцохгүй бол 126-г дэмжиж сонгууль өгөхгүй бойкотлоно шүү.

Avatar

Нэргүй 2023-06-02 213.87.135.220

>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-02 202.126.90.124

buruu gazraa jagsaad baina shdee

Avatar

Нэргүй 2023-06-02 202.126.90.124

jenko ajnaigiin gadaa jagsaj hohirloo neheech

Avatar

Нэргүй 2023-06-02 59.153.113.52

Аюурсайханыг яагаад шалгахгүй байнаа. утас их эвгүй зүг хөвөрсөн дөө

Avatar

Зочин 2023-06-02 192.82.69.206

Хүрэлсүх ямар нэгэн бизнес хийж байгаагүй байхгүй мөртлөө хадгаламжиндаа 1тэрбум 800000 төгрөгтэй гэж байгаа .чөлөөт зах зээл гэж байхгүй ээ гэдэг хулгайч даа шалгах хэрэгтэй!

Avatar

Зочин 2023-06-02 192.82.90.208

Хүрэлсүх мэтийг бүх талаар гүтгэж байж унаган, төрийн эрх булаах нийгмийн өмч рүү үмхий савраа дүрэхийг хүсэгчид бол хар муу санаат хулгайчууд болох АН гэх бүлэг луйварчид. Үүнийг ард иргэд эрх биш мэдэх болсон.Ардчилагч гэх луйварчдад олон удаа хууртаж эдийн засгаа сүйрүүлж, өр ширэнд унаж,амьдралаараа хохирцгоосон. Харин МАН өмнө гарсан бүх хүндрэлийг даван туулж, эдийн засаг бизнесээ сэргээж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх гэж чадлаараа зүтгэж байна Үүнийг иргэд харж байна

Avatar

Нэргүй 2023-06-02 154.26.139.189

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛНА

Avatar

Зочин 2023-06-02 192.82.90.208

Ардчилагч гэх хулгайч луйварчдын үнэн дүр төрх нь бусдыг гүтгэх. Угийн луйварч хулгайч араншин. Ардчилал зах зээл гэх луйврын ажиллагааг бүр 1990 оноос хэрэгжүүлж, нийгмийг хуурч.,улсын өмчийг цусалцгаасан. Үүний дүнд Элбэгдорж Батүүл Баттулгаасаа эхлээд бүгд монголын толгой баячууд болж ,иргэдийн хөдөлмөрийг энэ олон жил шулж мөлжсөөр байна. Хэдхэн хүн баяжуулж ихэнх иргэд ядуу гуйлгачин болсон. Бусад орон асар хурдан хөгжсөөр. Монголчууд юу ч хийх чадваргүй шаварт зоолттой хэвээр.

Avatar

Нэргүй 2023-06-02 64.119.25.38

Nuursnii hamgiin tom gemt heregten ni Battulga gdgiig bugd medej bga

Avatar

Zochon 2023-06-02 138.64.226.93

ter yed nuursnii exportyn jishig une tohtooh baisan iagaad? busad salbart exportyn jishig une uilchilj baisan

Avatar

Нэргүй 2023-06-02 192.82.64.153

ёстой зөв шүү мартаж үл болно одоо наадуул чинь мартуулах арга бодсон байгаа нөгөө Аюурсайхан нар хаачсан бэ гэртээ амарч байгаа юу

Avatar

Zochon 2023-06-02 138.64.226.93

2007, 2008 onuudad 1t nuursiig urd hurshrd 13 am dollaraar gargaj baisan ene ued nalaihaas ger horoolold barluulj baigaa nuursees hiamd baisan bid iagaad iim baugaag medehgui baisan

Avatar

Нэргүй 2023-06-02 202.9.46.133

Өвөл бол нүүрсчидтэй тэмцсэн биш, харин нүүрсчдийн захиалгат жагсаал болоод байгаа юм шиг л санагдсан ш дээ.

Avatar

Нэргүй 2023-06-02 192.82.71.79

2008 оноос эхэлсэн нүүрсний хулгайг дэлгэрүүлсэн хүн бол Ажнай Батэрдэнэ. энэ хүн хулгай, луйвараар тэрбумтан болж улстөрд орж бүх муу муухайг дэлгэрүүлж Татварын өршөөл гэгчийг лоббидож өөрийн компанийн булхайгаа нуусан арчаагүй луйварчин. Нүүрсний хамгийн том хулгайч

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.189.101

аюурсайхан амарбаясгалан гээч хулгайчид яаваа

Avatar

Нэргүй 2023-06-02 192.82.87.117

Шадар сайд С Амарсайхан хулгайчийг яагаад баривчлахгү й байнаа ?!

Avatar

зочин 2023-06-02 192.82.90.208

Бусдыг бүү гүтгэ. Жинхэнэ хулгайч аа.Ардчилал гэсэн үгээр үнэн нүүрээ нуусан жинхэнэ луйварч хулгайчууд, иргэдийн сэтгэл санааг үймүүж, тоглож,доромжилж,бусдын нэр төрийг сэвтүүлж байж,эрх мэдэлд хүрч, улс нийгмийн өмчид хар савраа дахин дүрэх санаатай байна. Ийм үл бүтэх этгээдүүдэд итгэ. Эдийн засгаа унагаж өр ширэнд унаж, амьдралаа дахин бүү сүйтгэ

Avatar

Нэргүй 2023-06-02 202.55.188.85

мандахбаяр гэж гөлөг царайт амарбаясгалангийн нүүрсний мөнгийг угаасан хэрэгт ороод бсандаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж