"УИХ 126 -уулаа болсноор нэг гишүүнд ногдох эрх мэдэл буурна"

"УИХ 126 -уулаа болсноор нэг гишүүнд ногдох эрх мэдэл буурна"

"УИХ 126 -уулаа болсноор нэг гишүүнд ногдох эрх мэдэл буурна"

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  Н.Энхболдтой Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.  


-Өнгөрөгч чуулганаар тоо, тогтолцоотой холбоотой түүхэн шийдвэрийг баталлаа. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд Монгол Улс 126 гишүүнтэй байснаар иргэдийг төлөөллийг бүрэн хангаж чадах уу. Ямар үндэслэлээр 126 дээр тогтов оо?

-Аливаа том шийдвэр олон байр суурь, хүсэл эрмэлзлийн огтлолцолд гардаг. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт амар байгаагүй. Хоёрдугаарт, энэ бол цоо шинэ бодоод гаргаад ирсэн зүйл биш. Сүүлийн 16, 17 жил яригдаж, удаа дараа ажлын хэсгүүд УИХ-д гарч энэ сэдвийг хөндөж, хэлэлцэж санал боловсруулж, хамгийн сүүлийн мөчид санал хүрэхгүй явсаар байгаад өнөөдрийг хүртэл хойшилсон. 2019 оны ҮХНӨ-өөс үлдсэн гол заалтуудын нэг нь гишүүдийн тоо, тогтолцоотой холбоотой асуудал байсан. Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан. Урьд нь өмнө гарч байсан хоёр шийдвэрээ хоёуланг нь зэрэг цуцлаад Их суудлын хурлаараа тогтолцооны асуудлыг Үндсэн хуультай, хуульгүй шийдэх боломжийг гаргаж өгсөн байсан. Өнөөдөр улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдрал амаргүй үед энэ хуулийг гаргаж байгаа нь миний түрүүний хэлснээр зөвхөн нэг хэсэг улстөрчдийн хүсэлтээр юм уу эсвэл олон нийтийн санал бодол байр суурийг баримтлах биш, тал талын сонирхлууд байр  суурийн огтлолцолд гарсан хууль гэж юуны өмнө хэлэх байна. Тооны хувьд 152 гэх тоо нь зүгээр санамсаргүй гарч ирсэн тоо биш. Миний харж байгаагаар Засгийн газраас оруулж ирсэн 152 бол зүгээр 76-г хоёрт үржүүлээд тавьчихсан тоо биш. Шинжлэх ухаанчаар сонирхож, үндэслэл байна уу гэж асууж байгаа бол “тийм байсан” гэж хэлэхээр байгаа юм. Олон улсад мөрдөгдөж ирсэн газар нутаг, хүн ам, улс төрийн нөхцөл байдал, геополитикийн байршил зэрэг бүх юмаар нь тооцоолж  гаргадаг куб язгуурын аргыг баримталж олон судлаачдын судалгаагаар гаргаж ирсэн үндэслэлтэй тоо гэж хувьдаа боддог. Ер нь улс төрийн намуудтай зөвшилцөж зөвхөн өөрсдийн төлөө биш дараа, дараагийн он жилүүдийн улс төр нийгмийн амьдралын зөв суурийг тавих улс төрийн манлайллаа үзүүлэх хүрээнд ярилцаж санал солилцож, зөрөлдөж олон юмыг ярьсаар байгаад 126 гэдэг тоо гарч ирсэн.

126 бол улс төрийн зөвшилцлийн үндсэн дээр тал талын байр суурийг агуулсан байдлаар тогтсон тоо гэж ойлгож болно.

-Гишүүдийн эрх мэдэл буурах тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу. Тоог нэмснээр парламент илүү чадавхжиж хуулийн чанар сайжирна гэдгийг судлаачид хэлдэг?

-Олон дахиж ярьсан даа. Өнөөдөр УИХ-ын байнгын хороод 10-19 гишүүнтэй байна. Нэг гишүүн хоёроос гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Гэтэл 21 дүгээр зуун гарчхаад байхад аливаа юмыг зүгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр эсвэл хувийнхаа байр сууринаас хандаж боддог, ярьдаг үе өнгөрчихсөн, хиймэл оюун ухааны үе рүү явж байна шүү дээ. Зөвхөн энэ талаас нь харж үзэхэд УИХ-ын гишүүд гурван байнгын хороо бүх байнгын хорооны асуудлыг нэвт шувт мэдээд, бүгдэд нь оролцох боломж хомс. Би 20 гаруй жил парламентад ажиллаж байна. Эхнээсээ хоёр байнгын хороонд ажиллаж ирсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо. Хоёулаа ажил үүрэг нь уялдаа холбоотой. Анхнаасаа сонгохдоо ингэж бодож хоёр байнгын хороог сонгож ажилласан. Эрх биш олон жил ажиллахаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүхий л шийдвэрийг заримыг нь санаачилж, ажлын хэсэг ахалж, ажлын хэсэгт орж явлаа. Ингээд үзэхэд өнөөдөр гурван байнгын хороонд харьяалагддаг  ч илүү их үзсэн харсан ажлын туршлага талаасаа бодоод үзвэл хоёр байнгын хороонд илүү анхаарал тавьж, илүү харж судалж ордог. Жишээ нь арван хүнтэй байнгын хороо байна. Ирц бүрдлээ зургаан хүн ирж, дөрвөн хүн асуудал шийдэж байна. Байнгын хорооны түвшинд шийдэгдсэн асуудал бол ерөнхийдөө мэргэжлийн байнгын хорооноос гарсан санал гэдэг утгаараа дийлэнх тохиолдолд байнгын хорооны саналаар шийдэгддэг. Анх суурийг нь тавьж байгаа байнгын хороод нь ийм байдалтай байвал мэргэшил, хуулийн хэлэлцэж буй чанар талаасаа учир дутагдалтай. Энэ талаас нь авч үзвэл гишүүдийн тоо олон байх нь хуулийн чанарт нөлөөлнө. Би олон улсын парламентын холбоонд гурав, дөрвөн жил гүйцэтгэх зөвлөлд нь гишүүнээр, дараа нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсныг мэдэх байх. Энэ дээр олон орны парламентад хийсэн дүгнэлт судалгаа байдаг. Тэр дотор жишээ нь нэг гишүүний эрх мэдлийн хувь хэмжээний тухайд шийдвэр гаргахад яаж нөлөөлдөг талаар судалгаа байдаг. Энэ дээр гишүүнд ногдож буй эрх мэдэл нэг хувиас дээш гарчихаар тэр нь өөрөө төлөөлөгч гэхээсээ илүү дарга гэдэгт ойртдог. Тэр нөлөөлөө буруу ашиглахаар нийгэмд бухимдал үүсгээд байгаа буруу алхам хийдэг хууль зөрчдөг асуудал гараад байна шүү дээ. Нэг хувиас доошоо байвал эрс багасдаг судалгаа байдаг.

Хүн амын тоогоо ярихаа больё. Ерөөсөө бусад улс орны туршлагыг харахад нэг гишүүнд ногдож байгаа эрх мэдлийн хэмжээ багасна гэдэг бол сайн эерэг үр дүнтэй нь харагдсан байдаг гэхчлэн маш олон юмыг ярьж болно.

-Энэ удаагийн өөрчлөлтөөр 78/48-ийг оруулж ирлээ. Ингэснээр сонсогчдын санал гээгдэхгүй байж чадах уу?

-Нийгэмд байдаг том бухимдал бол санал гээгдэг тухай асуудал байдаг. Үүнийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Гурван мандаттай тойрог дээр гурван хүн гарлаа гэхэд сүүлийн сонгуулиудаар 50-иас дээш хувийн санал аваад сонгогдсон хүн ховор байгаа. Та нар судалгааг нь үзээрэй. Өөрөөр хэлбэл, цаана үлдэж байгаа санал УИХ-д тусгалаа олохгүй байна гэсэн үг. Энэ нь төлөөлөх чадварт нь нөлөөлнө. Хамгийн бодууштай нь сонгогчдын дийлэнх нь “миний санал УИХ-д тусгалаа олсонгүй” гэж бодоод байвал энэ өөрөө бухимдал тогтворгүй байдал, төр иргэдийн хооронд итгэл байхгүй болох, эргээд улс орон оршин тогтнох суурь байхгүй болох гэх мэт байдалд хүргэдэг. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт олон зүйлийг тал талаас нь бодолцож гаргасан. УИХ-ын гишүүд ч аль нэг нам гэхгүйгээр бүгдээрээ ирээдүйгээ харж, 30 жилийн хугацаанд болохгүй зүйл юу байна вэ?. Үүнийгээ яаж засах уу гэдэг дээр дийлэнх нь санал нэгдэж гаргасан шийдвэр боллоо. Ер нь иргэдийн дунд уулзалт хийж байхад тооны асуудалд байр суурь янз бүр байсан. 76 юу нь болохгүй байна вэ, гол асуудал нь хүндээ байгаа шүү дээ гэхчлэн санал хэлж байлаа. Үүнийг бид тооцсон. Гэхдээ нэг талаас улс төрийн манлайллын асуудал. Ирсэн саналуудыг нэгтгээд ийм болж байгаа юм байна гээд шийдвэр гаргавал учир дутагдалтай.

Олон талын судалгааг харж эрх нэг талаас сонгогчдын байр суурь, нөгөө талаас улс төрийн хүчний манлайлал, ирээдүй рүү гээ харсан хандлага нийлж байж 126 гишүүнтэй байхаар баталлаа.

-Гишүүдийн тоог нэмчихлээ. Гэхдээ олон намын төлөөлөл, нийгмийн бүлгийн төлөөлөл бодитоор орж ирж чадах уу?

-2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулсан. Тэгтэл Монголын парламентад хамгийн олон намын төлөөлөл орж ирж байсан түүхтэй. Босгын асуудал байгаа. Босгыг хэдэн хувиар тогтоохыг Сонгуулийн тухай хуулиар ярьж байгаад шийднэ.

 Ямар ч байсан одоогийнхоос олон нам орж ирнэ гэдэг нь баталгаатай. Дээд тал нь хэд орж ирэхийг мэдэхгүй.

Босго тавиад үзэхээр тодорхой хэмжээгээр шүүгдэнэ. Гэхдээ улс төрийн намууд өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Намууд хэдэн хүнийг төлөөлж байгаа билээ, бүтэц зохион байгуулалттай байдаг билээ, хэдэн гишүүнтэй байдаг билээ гэдгийг миний хувийн байр сууринаас харвал учиргүй олон нам орж ирээд төрийн эрх барих дээд байгууллагад шийдвэр гаргаж чадахгүй болтол хэмжээнд олон санал зөрөлдсөн намууд орж ирэхгүй болов уу гэж бодож байна. Өнөөдөр Монголд дороо хамгийн том суурьтай нь АН, МАН байна. Ямар ч тохиолдолд 1990-д оноос хойш гучаад жилийн хугацаанд бүрэлдсэн улс төрийн намуудын суурийн тухай авч үзэхээр дээрх хоёр намын хэмжээний том суурь бий болгочихсон улс төрийн хүчин харагдахгүй байна. Энэ талаас нь бодоод үзэхэд, манай ард түмэн ч гэсэн сонгуулиа өгөөд сурч байна. Мэдээлэл их авдаг болж байна. Мэдээлэлтэйгээр сонголт хийх боломж нь энэ нөхцөлд бүрдэж байгаа учраас тийм олон нам орж ирээд УИХ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хүртэл хэмжээнд бүрэлдэхүүнтэй болчихгүй байх гэж бодож байна. Цаг хугацаа л бүгдийг харуулна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зрчин 2023-06-02 150.129.142.172

Өвгөн буурал ах минь эргээд 126 болоод ирэв үү,хэрэг зориго юу вэ,ЖДУ,Сан,банк,Нүүрс дууссан,буцаад харьдаа,Намдаа хэл

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-06-02 66.181.177.226

. Хувьсгалт нам ерэн оны шокноосоо дөнгөж гараад байсан, шинэ намууд ерэн оны үеэсээ нэр хүнд нь тааруу болоод байсан үе. Гэхдээ одоогийн намуудын нэр хүндээс хавьгүй дээр байсан.Энэ заалтыг Цэц хоёр янзаар тайлбарлаж будлиуллаа. Төгс хийе гэсэн бол Үндсэн хуулийн энэ заалтыг 76 гишүүнийг шууд, 48-ыг нь нам, эвсэлд өгсөн саналыг үндэслэн хуваарилна гэсэн агуулгаар өөрчлөх байсан юм.Нэгэнт энэ заалт хэвээр тул 48 хүний нэрээр санал авч, суудал хуваарилахаас аргагүй болж байна уу даа янз нь.

Avatar

Үргэлжлэл 2023-06-02 66.181.177.226

Энэ нь Үндсэн хуулийн 21-р зүйлийн 2 дахь заалт. “… гишүүнийг … иргэд … шууд сонгох эрхийн үндсэн дээр …саналаа …гаргана” гэсэн агуулгатай.Ажлын хэсэг дээр сонгуулийн пропорциональ тогтолцоог ярьсан эсэхийг би мэдэхгүй. Харин аль ч чуулганы хуралдаан дээр энэ тогтолцоог нэг их яриагүй. Иргэд гишүүнийг шууд сонгоно гэсэн нийтлэг ойлголттой байсан болохоос намыг сонгох тухай санал гарч маргаан болоогүй.Энэ нь тэр үед энэ тогтолцоог мэдэхгүйдээ биш, нийгэм хүлээж авах хөрс муу байсан юм.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ажилд хэрэг болох болов уу хэмээн энэ түүхийг тэрлэв 2023-06-02 66.181.177.226

1992 оны Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал, УИХ-аар хэлэлцэх бүх хуралдаанд байлцсан хоёр хүний нэг нь өвгөн би юм.Цаг хугацаа өнгөрөх тусам биет гэрчүүд цөөрч, түүхийг ч зарим талаар гуйвуулах зүйл гарах юм. Оператор Дашзэвэгийн Туяагийн бичсэн хуралдааны явцын бүрэн бичлэг УИХ-ын ТГ-т байх ёстой. Тэр бичлэг их юм хэлнэ. Гэхдээ энэ бичлэгт ороогүй олон үйл явдал гэрчүүд нь байхгүй болсноор мартагдана даа. Энэ бичлэгт байхгүй, одоо яригдаад байгаа нэг үйл явдлыг хэлье.

Avatar

Нэргүй 2023-06-02 213.87.135.220

>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

СОНГОГЧ 2023-06-02 202.9.47.27

Монгол улс 126 СААДТАЙ болов………………

Avatar

Зочин 2023-06-02 202.179.26.54

Өвөө явж цайгаа уул даа.Тэнэг хүн хуурч байгаа биш.Насаараа л ард түмнээр тэжээгдлээ

Avatar

Нэргүй 2023-06-02 59.153.114.167

За зайлаа хулгайч луйварчид адгийн новшнууд хүүхэд хуурч байгаа аятай хуцан даа

Avatar

Гантулга 2023-06-02 192.82.84.113

тэнэг хүмүүсийг хуурч байгаа юм шиг сайхан гэгч нь худлаа ярих юмаа. Нэг гишүүнд оногдох эрх мэдэл ч гэх шиг, … энэ эрхэм ярьж байгаа зүйлдээ өөрөө итгэлтэй байгаа болов уу. Үндсэн хуулийг нь өөрчилөөд хаячихсан ард түмэнтэйгээ тэгээд хаана уулзах болоо

Avatar

Нэргүй 2023-06-02 202.55.188.113

Хүлцэнгүй ард түмнийг доромжлож бн даа. одоо яая гэхэв. 126 хулгайчтай л болнов тэдний цүнхийг барьсан хэдэн зуун хулгайч нэмэгдэнэ. тэдний төрийн албанд шургуулсан хэдэн мянган хулгайч нэмэгдэнэ.

Avatar

Нэргүй 2023-06-02 202.55.188.117

Энхболд мэтийн хөгшин төгцгүүдийг одоо хөөж зайлуулаа.

Avatar

Нэргүй 2023-06-02 122.201.21.240

ДАХИАД БОСОЖ ШААРДАХ ХЭРЭГТЭЙ. ТООГ НЬ НЭМЖ БАЙГАА БОЛ ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, БУЦААН ТАТАХ ПРОЦЕДУРЫГ МАШ ХЯЛБАР БОЛГОМООР БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-06-02 122.201.21.240

ЛУЙВАР. БОЛОВСРОЛЫН САН МАН, ТӨСВИЙН ТОДОТГОЛ, ТЭТГЭВЭР НЭМЭХ ТУХАЙ ЯРЬЖ ЭРГҮҮТҮҮЛЖ БАЙГААД МУУХАЙ ЛУУВАР ХИЙЛЭЭ. УИХ-ЫГ ОГЦОРУУЛ

Avatar

Нэргүй 2023-06-02 203.91.115.55

Чингис шиг ганц хүн эсвэл Сүхбаатар шиг 7-8 хүн болгоод л ирсэн, тоо нь нэмэгдэх тусам чанар нь тэр хэрээр муудна даа, Зарим нам нь нэр дэвшүүлэх хүн олдохгүй тэрэгчин долдойг гуйна, нөгөөдөх нь ажил хийж сурсан болохоос худал ярьж сураагүй гээд үнэт орно нэг иймэрхүү дүр зураг

Avatar

иргэн 2023-06-02 64.119.21.187

Гадаадад зугаалж тансаглах, халдашгүй дархан эрхтэй "хулгайч" нарын тоо л нэмэгдэхээс өөрөөр юу ч өөрчлөгдөхгүй, 1,8 сая сонгогч дэмжээгүй байхад 60 хүний саналаар ҮХ өөрчлөх нь буруу шүү.

Avatar

Нэргүй 2023-06-02 202.21.114.170

ene met bugshsan ovgochuulee hurdan zailuulah heregtei. Namiin omnoos galiin omno garch hudlaa ch bsan namaa hamgaalj bgaa dvr uzuuleed ergeed ur huuhed hajuu havirgaa alban tushaald tavidag yanz buriin tohiroo hiideg buzar ovgchuuleesee 24 ond salah yumsan.

Avatar

Нэргүй 2023-06-02 103.212.119.182

АИХ 450 гишүүнтэй болоод л байсандаа

Avatar

Нэргүй 2023-06-02 2.27.103.43

Тэр гишүүд нь одоогийн энэ 76 шиг Улаанбаатарт жил тойрон бүгж, хэдэн 10 жил улиран сонгогддоггүй, бүгд хөдөө орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаад Ардын Их Хурал хуралдахаад л хотод түр орж ирдэг байсан биз дээ?

Avatar

ЭЗО 2023-06-02 64.119.23.36

1990 онд ардчилал, чолоот зах зээлд монгол улсыг оруулснаар өнөөгийн АРДЧИЛСАН гэх тодотголтой монгол улс 33 н жил болж буй. АРДЧИЛСАН улс болсон гавьяг одоогын АН байгуулсан. Тэр үед үзэл санаа үнэт зүйлтэй бядтай сэтгэгчид тэдэнд байгаагүй тул тэр үеийн МАХН г татан буулгаагүйгээс социализмын 70 н жилд бий болсон төрийн ой санамжыг улс орныг хэрсэн бүх бүтэцийн нь хамтаар одоогын МАН өмчилсөн. Эндээс шудрага бус хүч тэнцвэргүй сонгуулиуд болж 29 н жилд нь МАН гэх ПЛУТОКРАТ-МАФИ н хайбрид

Avatar

Нэргүй 2023-06-02 64.119.23.36

бүтэц улс орныг зүүнтэний харалган бодлогоор удирдаж АВИЛГАЛ, ЛУЙВАР, ХУЛГАЙ д живсэн улс болгожээ.МАН гэх энэ бүх муу муухайн үүр уурхай болсон социалист ҮР МОГОЙГ устгаж тараахаас нааш монголчууд өөдлөхгүй.

Avatar

Нэргүй 2023-06-02 150.129.140.75

Нэг гишүүний эрх мэдэл огт буурахгүй. Харин ажил нь багасна. Одоо хийх ажил багадаад давхар дээл өмсч сайд болцгоож байгаа юм чинь олуулаа болчихоор бүр хийх юмгүй болно. Нэг сэдвээр туслахуудаасаа шпаргалка авчихаад худлаа ярихаас өөр юу хийж байгаа юм бэ? Мөнгө, хөрөнгө л шиншилцгээж суудаг амьтад. Юм болгоныг мэддэг бурхан гэж өөрсдийгөө сэтгэчихнэ. Гишүүний бүрэн эрх гэж хулгайн хэргээ хамгаалж хаацайлчихна. Ийм л амьтад ш дээ. Сонгогчид харин одоо хүнээ л олж сонгох хэрэгтэй дээ.

Avatar

Ami 2023-06-02 202.126.88.163

Shunal huniig Nasgui bolgodog.

Avatar

Нэргүй 2023-06-02 202.21.115.126

Яагаад хэмжэлшгүй эрх мэдэлтэн 76 байсныг 126 болгов? олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг үнэн. Гэхдээ л халдашгүй эрх мэдэлтэн олширсон нь санаа зовоож байна.

Avatar

Зочин 2023-06-02 150.129.142.172

Өндөр настай өвгөн намын гар хөл болж намын захиалгаар үндсэн хуульд гар дүрэх гэждээ

Avatar

Нэргүй 2023-06-02 43.242.242.59

Эрх мэдэл буурч сайхан болно гэдэг бүгд худлаа харин ч олон авилгалч нөхөд гарч ирнэ гэсэн үгээ. Бахь л байдгаараа байна.

Avatar

Зочин 2023-06-02 202.126.89.161

Яг үнэн. Гишүүний халдашгүй халхавч дор аль болох олон авилгач орох гэсэн ганцхан зорилготой.
Ердөө л энэ.

Avatar

зочин 2023-06-02 59.153.112.55

1 гишүүнд их эрх мэдэл өгөхийг сонгогчид шийдээгүй, харин сонгогдон байгуулагдсан УИХ, гишүүд авсан. Одоо илүү олуулаа болж эрх мэдлээ улам өргөтгөх, эсвэл түүнээсээ хасах үгүйг 2024 оны сонгуулийн дараа харж, хянахаас өөр зам үлдсэнгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-06-02 202.21.113.66

Гишүүд, ..цэрүүд, цүнх баригчид, тэдний PR баг гм гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа хүмүүс байгаа байгаа

Avatar

Цагаан баавгай 2023-06-02 59.153.114.115

Энэ төрөөс төрсөн тэрбумтан, гишүүний эрх мэдэл гэж юу ярина вэ. Хуулиараа бол УИХ-ын гишүүн нь хууль батлалцдаг сонгогчдын төлөөлөл болохоос биш бусдаас давуу эрх мэдэл эдлэх ёсгүй. Парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүн ийм ойлголттой байхад бусад нь өөрсдийгөө дархлагдсан хүмүүс гэж бодолгүй яах вэ.

Avatar

Зочин 2023-06-02 192.82.72.139

Тийм л юм бол 500, 1000 болголдоо.
Ер нь тэр мэргэн түргэн улсуудаасаа асуу.
Газар хөдөлгөдөг нэг хүүхэн, хун тайж, чингис хаан гээд байгаашдээ. Тэд маань шар хаднаасаа гарсан уу. Арай нухчихаагүй биз дээ. Чимээгүй байх чинь.
Уйтгартай бна шүү

Avatar

Нэргүй 2023-06-02 85.163.127.167

Зөв гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-02 192.82.87.117

Манай маанаг ард түмэн 152 -ыг эсэргүүцэв, куб язгуурын учрыг олсонгүй ! 152- ыг САРАНДАВААгаар хэлүүлчихсэн бол ард түмэн дэмжих байсым ш дээ !

Avatar

Нэргүй 2023-06-02 202.21.113.66

Хулгайч нарын гарах шанс нь нэмэгдэнэ. Хулгайч нараа шийтгэхгүй бол тэд хэзээ ч хулгайлахаа болихгүй.

Avatar

Нэргүй 2023-06-02 103.26.194.7

Мэдээжийн юмийг эсэргүүцэх үхэр монголчууд яана даа.Тэрэн дээр нь мэдсээр тоглолт хийх 10% Даавка, Оюунгэрэл мэтийн лалрууд олонтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж