МАН тэтгэврийг шударга тогтоож чадахгүй бол ялагдана!

МАН тэтгэврийг шударга тогтоож чадахгүй бол ялагдана!

МАН тэтгэврийг шударга тогтоож чадахгүй бол ялагдана!

МАН сонгууль дөхөхөөр цалин, тэтгэвэр нэмж, цонхны цаанаас чихэр долоолгодог жишгээрээ шоудахаар болов.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнгөрсөн Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдааны дараа “Ирэх долдугаар сарын 1-ээс ахмадуудын олон жилийн гомдол тэтгэврийн зөрүүг арилгаж, 10 хувиар нэмэгдүүлнэ. Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд итгэлцүүр ашиглана. Итгэлцүүрийг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөөгүй. Олон жил ажиллаж, НДШ төлсөн бол өндөр тэтгэвэр авах нь шударга ёсонд нийцнэ” гэж мэдэгдсэн бол Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдааны дараа “Тэтгэврийн зөрүүг ойртуулна” гэсэн нь анхаарал татаад байна. Учир нь, энэхүү зөрүүтэй байр сууриар тэтгэврийн зөрүү арилах нь юу л болж хувирч буй.

Засгийн газар ирэх долдугаар сарын 1-ээс тэтгэврийн зөрүүг ойртуулж, 10 хувиар нэмэхэд 394.6 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Үүнд 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана.

МАН Засгийн эрхийг авснаас хойш  найм дахь жил рүүгээ орж байгаа бөгөөд энэ хугацаанд тэтгэврийн зөрүүг ойртуулах алхам нэг ч удаа хийгээгүй нь ахмадууд хэдэн зуун мянгаараа ядуу өрхийн эгнээ рүү шилжиж,  тартагт нь тулгасны эцэст дээрх арга хэмжээг авахаар болсон нь олон нийтийн шүүмжлэлтэй ч тулж байна. Учир нь, МАН Засгийн эрх барьсан энэ хугацаанд ажилласан жил, НДШ төлсөн хэмжээнээс нь хамаарч тэтгэврээ тогтоолгодог шударга тогтолцоог бий болгохоос илүүтэй сонгуулиа бодсон шийдвэр гаргаж ирсэн нь Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээгээд зогсохгүй, хөдөлмөрлөсөн нь хохирдог буруу жишиг тогтоосон юм.

Жишээ татвал, тасралтгүй 40 жил ажиллаж, НДШ төлсөн иргэн, 10 гаруй жил ажиллаад НДШ нөхөн төлсөн малчин хоёр  өнөөдөр яг адилхан 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй.

Энэ нь эрх баригчид Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж байсантай холбоотой. Уг хуулийн үйлчлэлээр малчид бусдаасаа давуу эрх эдэлсэн гэж хэлж болно.

Учир нь, 55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болсон. Ингэхдээ малчдын сард нөхөн төлөх НДШ-ийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийн 10 хувь буюу 42.000 төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, бусдаасаа түрүүлж таван жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох эрхтэй болсны зэрэгцээ хамгийн багааар тооцуулж НДШ төлчихөөд 40 жил тасралтгүй ажиллаж, хамгийн багадаа сард 100 орчим мянган төгрөгийн НДШ төлж байсан иргэнтэй нэгэн адил 500 мянган төгрөгөөр тэтгэвэр авч буй.

Мөн Олон хүүхэдтэй эхчүүдийн ажилласан жилийг нэмэн тооцох тухай хуулийг баталснаар төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор тэтгэвэр тогтоолгох жил нь нэмэгддэг авах мөнгө нь нэмэгдсэн буруу тогтолцоог ч бий болгосон.

Тодруулбал, төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.6 жил нэмэх хуулийн заалт үйлчилдэг болсон. Жишээ татвал, 4 хүүхэдтэй эх 20 жил шимтгэл төлсөн бол 26 жил төлснөөр тооцон тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөн, боддог ялгавартай тогтолцоог эрх баригчид бий болгосон юм.

Харин өнөөдөр энэхүү алдаагаа засах алхам хийхээр оролдох болж байна. Хамгийн гол нь ахмадуудын хүсэн хүлээсэн шиг хамгийн олон жил ажиллаж, тасралтгүй НДШ -ээ төлсөн нь тэтгэврийнхээ зөрүүг арилгуулж чадах уу гэдэг эргэлзээтэй хэвээр буй.

Нөгөөтэйгүүр, хуулийн цоорхой ашиглаж, тэтгэврээ өндөр тогтоолгодог хэсэг ч бий болсон. Тодруулбал, сарын 500 мянган төгрөгийн цалинтай гэж сайн дураар НДШ төлж байсан иргэн, тэтгэвэрт гарах хугацаагаа ойртонгуут сүүлийн таван жилийн сарын цалингийн орлогоо таван сая төгрөг гэж мэдүүлж, НДШ төлөн, тэтгэврээ өндөр тогтоолгодог аргатай. Энэ талаар Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монголд өнөөдөр хамгийн өндөр тэтгэвэртэй хүн ойролцоогоор сард дөрвөн сая гаруй төгрөг авч байна. Харин хамгийн бага нь 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 3-4 саяын тэтгэвэр авч байгаа хүмүүсийг харахад дийлэнх нь хуулийн цоорхой ашигладаг. Жил болгон тэтгэврээ маш бага хэмжээгээр төлж байгаад сүүлийн таван жилдээ маш өндөр дүнгээр төлдөг үзэгдэл байна. Өөрөөр хэлбэл, өөрийгөө 500 мянган төгрөгийн цалинтай гэж сайн дураар шимтгэл төлж байснаа тэтгэвэрт гарахынхаа өмнөх жилүүдэд “Би таван сая төгрөгийн цалинтай” гэж мэдүүлдэг. Улмаар тэтгэврээ өндөр тогтоолгодог.

Тодруулбал, жилд 3,000 орчим хүн тэтгэврийнхээ сүүлийн таван жилд огцом өсгөж төлдөг юм байна. Хамгийн гол нь хуулийн энэ цоорхойг арилгах ёстой. Энэ бол маш бага зүйлийг оруулчхаад буцаагаад том шанагаар хутгаж авч байгаагаас ялгаагүй үзэгдэл. Нэг хүний цалин гэнэт 10 дахин өснө гэж байхгүй, ийм шударга бус сэтгэлгээ байж болохгүй” гэж мэдэгдэж байв.

Мөн Нийгмийн даатгалын байцаагчид авлига өгч, тэтгэврээ өндрөөр тогтоолгосон асуудлууд ч бий. Дээр нь цэргийн албан хаагчдын тэтгэврийг тогтоохдоо авч байсан цалингийнх нь 85 хувиар боддог бол бусад иргэдийг цалингийнх нь 45 хувиар тооцдог нь ялгаварлал бий болгосны зэрэгцээ тэтгэврийн зөрүүг ч алсруулж буй. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг өсгөх бүрийд тэтгэвэрийн хувь хэмжээ өөрчлөгддөг болсон. Тодруулбал, адил ажил мэргэжлээр ажилласан,  ажилласан жил НДШ төлсөн жил нь ойролцоо хэр нь таван жилийн өмнө, хойно тэтгэвэрт гарснаасаа хамаарч  их, багаар тэтгэвэр нь тогтоогддог эрүүл бус тогтолцоо ч үйлчилсээр байна.

Иймээс тэтгэврийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх шатанд ялгаа заагийг нь гаргаж, шударга тогтолцоо бүрдүүлэхгүй бол МАН 2024 оны сонгуулиар ахмадуудаас санал авна гэж горьдолтгүй. Учир нь улсын хэмжээнд тэтгэвэр авдаг 496.3 мянган иргэний 80 шахам хувь нь 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй. Үүн дотор ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр тэтгэврээ тогтоолгохыг хүссэн, шударга ёсны хүсэмжлэлтэй хэдэн зуун мянган ахмадууд бий. Хэрвээ энэ удаагийн хүлээлтэд нь салаавч өгвөл хариуг нь тэд барьсан шиг барина аа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

89 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-06-02 124.158.122.82

нэгэнт орлогоо өндөр бичээд НДШ төлсөн бол татвараа төлдөг л болгох байх даа

Avatar

Зочин 2023-06-02 124.158.122.82

Сүүлийн 5 жилдээ их төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгохын тулд орлогоо 5,000,000 төг гэж тооцоод НДШ төлсөн бол ХАОАТ мөн 5,000,000 төгрөгөөс нь авсан бол тэр хүний буруу биш

Avatar

Нэргүй 2023-06-02 124.158.122.82

орлоготой нь үнэн татвараа төлсөн, өөр яах билээ. хүн бүр ижил тэтгэвэр авна гэвэл тэр социализм руугааа очих байх даа хэн илүү хөдөлмөрлөж илүү олж, илүү төлсөн бол илүү л амьдрах байх даа

Avatar

Нэргүй 2023-06-02 202.9.40.218

Odoo tegeed zasaj saijryylsan chin haabnaa. Teegeber erhelj bsan ajil mergejil, alban tyshaal, Ajillasan jil HD shimtgel tolson bdal zeregtei yamar ch golboogyigeer hariltsan adilfyi nemegdej tetgeberiin tegshtgel yysgesen .tetgeberiin shydarga togtoltsoo byr ih aldagdsan zabhral hiisen shyy dee. sahil hyrteh geed shal dordob gedeg bolloo gej byhimdah ahmadyyd olshirson shyy dee

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.191.254

76 тойргоо багасга.
76 тойргийн 52 нь орон нутгийн буюу хөдөөний тойрог. Тэд сонгоно

Avatar

Нэргүй 2023-06-02 202.9.40.218

Sadar saidiin rangatai bsan hynees jolooch-tyslah bsan hyn ilyy ondoe tetgebertei bolchihson bnaa. Yyniig chn tetgeberiin zoryyg oirtyylsan zob nemelt gedeg yam yy. Hytsgaahaas oor hiij chaddag yam ta nart er ni bna yy.

Avatar

гайхмаар 2023-06-02 202.126.89.40

насаараа ажиллаж өндөр шимтгэл төлж төлчөөд бага төлж байсан , эсвэл огт ажиллаагүй байж нөхөн төлбөр төлж ажилласан жилээ нэмэгдүүлсэн хүмүүстэй адил тэтгэвэр авах нь зөв юм уу?!?!?!
5 жилийн дундажаар тэтгэврээ тогтоолгож чадаагүй, 7 жилийн дундажаар тогтоолгочоод дуугай л байж бна шд. одоо бүгд адилхан хэмжээний тэтгэвэр авах юм бол насаараа ажилласны хэрэг бна уу?? Яагаад ийм ялгамжтай байдал гаргаад бгийн учрыг огт олохгүй бна!!

Avatar

Зочин 2023-06-02 202.9.46.63

Ажил хийхгүй НДШ төлөхгүй архидаж завхарч яваад эсвэл ганзгын наймаа хийж биднээсээ ч илүү орлоготой хирнээ татвар төлөхгүй явж явчихаад тэтгэврийн нас хүрэхээрээ энд тэндээс цуглуулж байж арай гэж болзолд нь хүргэж тэтгэвэр тогтоолгочихоод одоо бага байна гэж насаараа рөдөлмөрлөж насаараа татвар төлсөн хүмүүстэй барьцаж гоншигнож байгаа хүмүүсийг харахаар мөн тэднийг сэвж улс төр хийж байгаа хүмүүсийг харахаар ёстой ясны дургуй зэвүү хүрэх юмаа. Яасан ч ичдэггүй ширэн нүүртэй хүмүүс юм.

Avatar

Ч Оюцнчимэг 2023-06-02 202.55.188.121

шудрагаар төлсөн татварын хар хэнч шудрага төлчихөөд алтан цагаа олоэ жил ажилж хийгээд худал хуурмагтай зжрэгцэн оршихыг хүсэхгүй

Avatar

Зочин 2023-06-02 192.82.83.189

Ажилласан жил хамгийн чухал гэдгийг Төр засгийн үе үеийн Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдууд ойлгодоггүй малнууд юм байхдаа!!! Төлсөн шимтгэл бол Төрийн өгсөн цалингийнхаа хэмжээгээр л төлж ирсэн, хүн энэ олон жил 30-40 жил завсарлагагүй ажиллаж, хувийн амьдралаа хойш нь тавьж, зарим тохиолдолд амралтгүй ажиллаж ирсэн Төрийн тусгай албадын өчнөөн зуун хүмүүс хохироод л байж байна!

Avatar

Нэргүй 2023-06-02 64.119.23.107

тэтгэвэрийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгох, хүнд , хортой нөхцөлийг 10 жил болгомоор байна.

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.191.254

65 болгое

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.161.110

Адилхан төр улсдаа ажиллчихаад энгийн цэргийн гэж иргэдээ ялгаварладаг бол буруу 45% 85%0 гэдэг арай дэндүү ялгавөрлаж байгаа биздээ. Тэртэй тэргүй харьцангуй өндөр цалинтай хүмүүс шүүдээ тэр төлсөн нийгмийн даатгалаараа арай илүү тогтоолгоод л гарах нь шударга биздээ амар мэрэгжил гэж юу байхав дээ

Avatar

Зочин 2023-06-02 66.181.180.153

сонгуульд оролцохгүй

Avatar

Нэргүй 2023-06-02 192.82.73.187

НДШ төлсөн,ажилласан жилээр нь харгалзан тогтоогоод. Ажилтай,ажилгүй 2ын хооронд явсан үеийнхэн маань насаараа зүтгэсэн надтай ижил аваад сууж байна. Энэ үнэн зөв тогтоолт мөн үү? Багш,эмч нар 500000 авч байна. Та нарт итгэх итгэлээ ч алдаж байна шүү.

Avatar

Иргэн 2023-06-02 202.21.107.53

Ард түмнийг хооронд нь талцуулах санаатай. ӨӨРСДӨӨ ИДЭХЭЭ БОЛЬ. БИТГИЙ ТАЛЦААРАЙ. 500к аль алинд нь хүрэхгүй. Боломжийг чинь хулгайлсан хулгайч нартайгаа л тэмцээрэй

Avatar

Зочин 2023-06-02 192.82.90.208

Хулгайлсан гээд байгаа тэр их мөнгө үнэн юм уу. Тэгвэл тэр их мөнгө хаана байна вэ.Арай ганц хоёр хүн идэж ууж устгаж чадахгүй биз . Улс төржөөд.иргэдийн сэтгэл санааг үймүүлээд, нийгмээр, ард иргэдээр тоглоом тохуу хийгээд хачин замбараагүй юм болж байна. Үнэхээр ийм их хөрөнгө ашигласан эсэх, тэр нь хаа байгаа ,баримтаар юу илэрсэн, хохирлыг барагдуулж болох эсэх зэрэг зарим зүйлийг нийтэд мэдээлж нийгэмд үнэн ойлголт өгч болдоггүй юм уу. Хэрэг хэт сунжирч сонгууль тулгаж хэрхэвч болохгүй

Avatar

Иргэн 2023-06-02 194.12.36.220

10 жил, 40 жил ажилласан хүний тэтгэврийг тогтож чадахгүй оюуны боловсрол нь ямар байгааг харуулж байна. Манай хурган дарга нар ийм л боловсрол муутай

Avatar

И.Норовжав 2023-06-02 103.229.122.77

Тэтгэвэрийн хэмжээ нь нь тухайн хүний ажилласан жилдээ тэтгэвэрийн санд төлсөн хөрөнгөтэй уяалдуулан тэтгэвэрийг тогтоодог. Гэвч зарим тэтгэвэрийг төлсэн тэтгэвэрийн дүнгээс нь үл хамааран элдэв хөнгөлөлттэй тогтоодогоос сан хүрэлцэхгүйгээс тэтгэвэрийг нэмж чадахгүй тэтгэвэрийнхнийг хохироосоор байна . Төрөөс тогтоодог хөнгөлөлтүүд ( цэргийн , малчид, олон хүүхэд төрүүлсэн эхчүүд , хортой нөхцөлийн г. м.) – ийн эх үүсвэрийг төрөөс эх үүсвэрийг баталж өгдөгийг хуульчлах цаг болжээ.

Avatar

Нэргүй 2023-06-02 213.87.135.220

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-02 66.181.180.153

2014 онд тэтгэвэрт 4 хүүхэд төрүүлсэн улсад 32 жил багшилсан хүн.Одоо дөнгөж 575000 авч бна.
1.шударга хөдөлмөрлөсөн ямар жил нэмүүлээгүй хохирсон
2.одоо хүүхдийн тоо харгалзаад жил нэмж бна.Миний 4 хүүхдэд яагаад нэмдэггүй юм ажилласан жил.энэ бас хохирол ялгаварлал

Avatar

Зочин 2023-06-02 150.129.142.172

НДШ 30 гаруй жил төлчихөөд 8 жил төлсөн хүнтэй адил тэтгэвэр авахнь шуудрага юмуу

Avatar

Зочин 2023-06-02 64.119.22.156

зөрүүг нь арилгах юм бол өндөр татвар төлөх хүнгүй болно шүү

Avatar

Нэргүй 2023-06-02 202.5.199.175

Тэггээд юу гэж? Арилгахгүй байх ёстой юм уу? Өндөр төлөхгүй л байна биз. Өндөр төллөө гээд маньд ямар ашиг байнаан. 76 хулгай ч л хуваагаад идчихдэг юм чинь хамгийн багаар төлөх хэрэгтэй

Avatar

Үл таалагч 2023-06-02 66.181.181.177

Шударга 5 гэгддэг нөхдүүд түмний төлөө бус төрийн өндөр сэнтий, эрх мэдлийн төлөө тэмцсэн болж харагдаад байна. Нөгөө улиг болтлоо яриад байдаг алсын зорилго бодлогын жил нь дуусах дөхөж байна. Дахиад ямар хуурга өмхүүлэх гээд байгаа болдоо??? Чадвар сул хүн попрохоос өөр хийсэн юмгүй л харагдана… Одооны гаргаж тавиад байгаа асуудалд хир шударга хандахыг харъя.

Avatar

Үл таалагч 2023-06-02 66.181.181.177

МАН тэтгэврээ зөв шударга тогтоож чадахгүй бол МАН-ын ахмадууд чинь АН-ыг дэмжих болно. Өөрсдөө цэнгүүн найр наадам хийж сайхан хүүхэн харангуутаа өндөр албан тушаалд тавьж ямба эдлэж байгаагаа тэмдэглэсэн. Мөн эзгүй газарт хөшөө барьснаа нурааж үргүй зардал гаргасан. Ёстой яруу найрагч Чойномын хэлдэгээр юм мэдэхгүй хүүхдүүд төрөөр тоглож бна шүү дээ. Ирэх сонгуульд өөрсдийгөө дахин гарч ирэхгүй гэдгээ мэдээд жагсаалтаар нэр оруулж байна гэж хардаж бна.

Avatar

өндөр настан 2023-06-02 202.179.22.89

Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ шимтгэл төлж ажилласан хүмүүст илүү их нэммээр байна.Шимтгэл төлөөгүй нөхөн даатгалд хамрагдсан болон малчнаар тэтгэвэр тогтоолгосон, цэргийн өндөр тэтгэвэр авадаг улсуудыг ялгамжтай нэмэх хэрэгтэй.Насаараа 20 гаран жил төлсөн 2 дүү минь тэтгэвэр тогтоолгож ч амжилгүй нас барсан. энэ тохиолдолд үр хүүхдүүдэд нь тодорхой хувь хүртээх хэрэгтэй байна.Тэтгэврийн зээл өр болж үлддэг, өчнөөн жил төлөөд юу ч үгүй өнгөрөөд өгч байна даа.и

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.181.20

Яг үнэн 30 гаруй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллачихаад цөөн жил ажилласан хүнтэй адил тэтгэвэр авах нь үнэнд нийцэхгүй юм . Төрийн бодлого буруу тийшээ л бх юм

Avatar

Зочин 2023-06-02 192.82.68.232

нөхөн даатгал бас сайн дурын нийгмийн даатгалд төл гэснийг нь төлсөн иргэд тийм хууль даатгалын мөнгөний хэмжээг тогтоодоггүй тө гэснэийг төлсөөр иосэн иргэн буруутай болж бнауу

Avatar

Нэргүй 2023-06-02 202.126.89.158

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын 25-аас дээш алба хаасан жил тутамд нь 1,5 хувиар нэмж тогтоодог буруу жишгийг халах хэрэгтэй. Ялангуяа генерал хурандаа нар 100 хувь цалингаараа тэтгэвэр авдаг буруу шударга бус жишгийг халах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-06-02 147.161.192.94

Адилхан ажил хийж байсан хүмүүсийн хувьд 5 жилийн өмнө тогтоолгосон тэтгэвэр одоо энэ жил тогтоолгосон тэтгэвэрээс 2 дахин бага байгааг юу гэж ойлгох вэ. Хөгшин хүн нь бага идэж хэрэглэ гэсэн үг үү.

Avatar

Zochin 2023-06-02 147.161.192.94

Математикчдаасаа тусламж авах хэрэгтэй. Одоо цагт хүн бүрийн тэтгэврийг тус тусад нь бодох боломжтой болсон цаг үе шүү. Банк
хадгаламжийн хүүг хүн тус бүрээр боддог л биздээ. Хэн хэдэн жил ажилласан, хэдэн төгрөг шимтгэлд төлсөн гэх мэт өгөгдлийг нь оруулаад л болно. Тэтгэвэрт гараад үргэлжлүүлэн ажиллаж нийгмийн даатгал төлж буй хүмүүсийн нэмэгдлийг төлж буй шимтгэлээс нь хамааруулж нэмдэг болох хэрэгтэй. Хамгийн гол нь тэтгэврийн тооцоолол шударга байх хэрэгтэй байна. Нэмэхдээ гол биш.

Avatar

Нэргүй 2023-06-02 59.153.114.167

Харин л дээ. Хулгай луйвар хийхээс өөр чадваргүй луйварчин новшнуудын арганд одоо хууртагдлаа гэжүү

Avatar

Нэргүй 2023-06-02 202.179.25.50

Хэн олон жил их татвар төлсөн нь их авдаг байх ёстой олон хүнд таалагдах гэж тэтгэвэрийн зөрүүг арилгана гэж тэнэглэж болохгүй. Ижил түвшинийй ажил эрхэл байсан хүмүүсийн тэтгэвэрийн зөрүүг ойртуулах нь зөв түүнээс биш захирал үйлчилэгч хоёрын тэгэвэр ижилхэн байна гэвэл шудрага бус болно.

Avatar

Нэргүй 2023-06-02 202.21.126.30

Яг үнэн

Avatar

Нэргүй 2023-06-02 43.242.242.59

Тэтгэвэр нэмлээ гээд хэрүүлийн алим шидээд байгаа юм бол нэмэхээ болиод л хуучнаар нь байлга л даа. элбэгдоржийн сайт дандаа хүмүүсийш хооронд нь хагаралдуулж хэрүүл тэмцэлд дуудаж байх юм. Өөрсдөө засгийн эрх барьж байхдаа олигтой нэмээгүй мөртлөө нэмсэн хүмүүсийг шүүмжлээд зарим тэнэгхүмүүс нь дагаж сэвээд зовлонтой ч юмаа

Avatar

Нэргүй 2023-06-02 103.57.95.30

нэмэхгүй бвал таарна 10хувиар яахав дээ буцаад л барааны үнэ өснө

Avatar

зочин 2023-06-02 66.181.177.145

МАН-ын нялх Сэнгүм буруу бодож байна. маш их асуудал гарч байна. мэддэг хүнээс асуу. Олон гадаад хэл мэддэг гэж ажил сайн хийхгүй. Олон жил ажиллаж байж ажил сайн хийдэг. Амьдрал судалдаг юм. МАН-ыг унах нүхийг сайн гүнзгий малтаж байна даа. НДС-ийн хөрөнгийг самарвал өөрөө байх газарлуугаа явна.

Avatar

му-ын иргэн 2023-06-02 43.228.129.134

Нэрийн данс яасан бэ 20,30 жил тасралтгүй татвар төлсөн хүн улсынхаа хөгжилд тэр хэрээрээ хувь нэмрээ оруулж байгаа шүү дээ энэ тогтолцоо чинь хүмүүсийг ажил хийх даатгал татвар төлөх хүсэл эрмээлзэлгүй болгож байгаа маш буруу тогтолцоо,
ТАТВАР ТӨЛӨГЧ ОЛОН ЖИЛ ТӨЛСӨН ӨӨРИЙНХӨӨ Л МӨНГИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРГҮЙ БОЛСОН ҮЁДЭЭ БУЦААЖ АВЧ БАЙГАА ХЭЛБЭР яАРАЛТАЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ АРГАЦААСАН БИШ ҮНДЭСЭЭР НЬ

Avatar

Зочин 2023-06-02 66.181.187.207

30-40 жил тасралтгүй ажиллачихаад, 20 жил, бага цаинтай ажил хийсэн хүнтэй ижил шахуу тэтгэвэр авах нь шударга биш.

Avatar

Зочин 2023-06-02 202.55.180.219

МАН тэнэг биш учир ийм өөрчлөлт хийхгүй, Ардчилсан нам тэнэг учир ийм өөрчлөлт хийж нийт массаас санал авч чадахгүй унана

Avatar

иргэн 2023-06-02 192.82.68.117

ямар ч баййсан тэтгэвэрийн доод хэижээг 700- болгох хэрэгтэй бд яаж аиi зуух юм бэ!!"""""

Avatar

Нэргүй 2023-06-02 103.212.118.151

Тэтгэвэр нэмсэн нь ингэж лай болдог байхгүй юу даа. Буцаагаад хуучнаараа л байя л даа. ТЭГЭЭД ХЭРҮҮЛ УРУУЛГҮЙ АМАР САЙХАНДАА ЖАРГАЯ

Avatar

Нэргүй 2023-06-02 112.72.8.90

Тэтгэврийг нэмэхээр бол олон жил нийгэм даатгалын шимтгэлийг төлсөн хэмжээ, хугацаагаар нь ахиулах нь шударга бизээ. Нийгэм даатгалын шимтгэлийг огт төлөөгүй буюу багаар төлж байсан иргэд ядарсан зүдэрсэн гэх утгаар нэмэгдүүлэх нь утга учир ач холбогдол нь алдагдах байх.

Avatar

Нэргүй 2023-06-02 202.126.90.136

Ажилласан жил төлсөн татвараараа авч байгаа гэж боддог энэ хамаагүй болсон уу

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.180.134

НДШ 1995 оноос хойш төлж эхэлсэн. Эртний 30, 40 жил гээд андуураад бна. НДШ төлснөөс хойшхи тэтгэвэр тогтоолгоод ийм зөрүү гарч бгаа. Түүэээс өмнө хүн амын орлогын албан татвар төлдөг бсан. Түүнийг хүн бүр төлөх ёстой. Харин үүнээс тэтгэвэр бодогдохгүй. Хүмүүс эндүүржэд бна.

Avatar

Ажиллаж байсан хүн 2023-06-02 66.181.187.178

Чи бас сайн мэдэхгүй байна. Нийгмийн даатгалын систем 1995 оноос эхэлсэн ч хүмүүс нийт улсад ажилласан жилээрээ тэтгэвэр тогтоолгоод 20-с дээш ажилласан жилээрээ 1,5 хувь өсгөж тогтоолгодог. Түүнээс 40 жил шимтгэл төлсөн гээгүй 40 эил ажилласан хүнээс бага байна гэж ярьж байна .

Avatar

Иргэн 1 2023-06-02 66.181.181.177

Улсад 33 жил ажиллачихаад 20 жил болоод тэтгэвэрт гарч байгаа залуухан хүнтэй адил тэтгэвэр авна гэдэг нь шударга бус. Энэ ажлыг өнөөгийн засагт ажиллаж байгаа амьдрал мэдэхгүй Ариунзаяа гэгч нь тоглоомын гар хөлболж хийсэн. Иймд энэ хугацааны тэтгэврийг ажилласан жилээр тооцож шударга олгож өгөхийг хүсч бна. Эс тэгвэл ахмадуудын төлөөлөл гаргаж зарга үүсгэх болно. Судалгаагүй ажилладгаа л больчих. Амьдрал мэдэхгүй хүн чанаргүй залуучуудыг төрөөс зайлуул.

Avatar

Иргэн 2023-06-02 192.82.72.203

Зөвхөн МАН-аас болоод тэтгэвэр бага байгаа гэж ойлгодог гэнэхэн хүмүүст УХААН хайрла

Avatar

Нэргүй 2023-06-02 202.131.225.197

Хавтгайрсан халамжийг зогсоо. Энэ улс дампуурлаа, дунд давхаргаа идээд дууслаа. Насаараа хувийн малаа маллаж, улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй малчин яахаараа насаараа татвар төлсөн хүнтэй адилхан тэтгэвэр авдаг юм бэ?

Avatar

Иргэн 2023-06-02 66.181.188.174

Өндөр насны тэтгэврийн тэнцвэргүй болсон цаашид засах боломжгүй болсон нь дөрвөн жилийн мөчлөгтэй сонгуулиа бодсон МАН-ын энэ арчаагүй арга, УИХ-ын гол төлөв эмэгтэй гишүүдийн олонд таалагдах гэж амьдралаас тасархай , бэлэнчлэх сэтгэлгээг өөхшүүлсэн олон хууль санаачилж баталуулсан, АН-ын ажил хийгээгүй хүмүүст сул аргаар тэтгэвэр тогтоолгодог болсон зэрэг нь нөлөөлсөн. Эцэстээ олон жил ажиллаж НДШ ахиу төлсөн нь хохирч, цаашдаа хойч үе ажил хөдөл мөр хийлгүй бэлэнчлэх сэтгэлгээг өөхшүүлө

Avatar

Нэргүй 2023-06-02 64.119.25.228

Ер нь энэ өөрсдийгөө Ардчилагчид гээд байгаа нөхдөд нэг ижил дүр төрх байна, ерөнхийдөө нэг хэл ам хийхдээ гаргуун, хүнээс өө хайж, муулахдаа гаргуун хүмүүс байх юм, яс юман дээр ажил хийхээрээ чадахгүй, хулгай зэлгий, хууль бус юман дээр айх ичихийг мэдэхгүй. Байгууллагат нэг тийм хүмүүс мэр сэр байдаг даа, хатуу чанга нийгмийн үед үндсэндээ гологдогсод, дарга удирдлагууддаа гомдогсод өлсөж, жагсаж байсан байдаг юм, хавь ойрынхоо хүмүүсийг харахад

Avatar

Зочин 2023-06-02 202.9.46.139

Зааа шаааа чи …Монголчууд түүхэндээ байгаагүйгээр баян амьдарч байгаа шүү ..Хэзээ байхдаа 1000 хоньтой Монгол хүн байлаа даа ..

Avatar

зочин 2023-06-02 122.201.19.190

МАН ын хулгайч луйварчдын нэг бололтой хулгайч луйварчдаа цэгцэлж шоронд нь явуулж хариуцлага тооцоогүй байж гишүүдийн тоог нэмэх шаардлага байхгүй

Avatar

xalyyn xool ynd, xotuun tubd gazar olgolt xuixgyi baix.yabtj2015 xoish zeregtsen. ypaa. 2023-06-02 216.38.195.74

batalgaat1-2. -100 naslaapai.zubxun yygyyl,yb.

Avatar

Нэргүй 2023-06-02 64.119.18.21

улсад бараг ажил хийж үзээгүй хүмүүс бдаг. Тэтгэвэр нэмээч гэж ярихаасаа ичих хэрэгтэй

Avatar

- Esreg bodlog1, ashig sonirxolor, nyraadg,Ubchlyyldeg,kovidldg,BLR- BLGJ DMPB? ##|#sty123@. 2023-06-02 216.38.195.74

y/t

Avatar

Нэргүй 2023-06-02 43.228.131.77

Халамжийн тэтгэвэр, хагас хуримтлалын тэтгэвэрийн ялгааг ойлгоогүй цагт ямар ч үр дүн гарахгүй

Avatar

иргэн 2023-06-02 202.21.126.195

Цөөхөн жил ажиллаад хувь тэнцүүгээр орсон хүмүүс 30 жил тасралтгүй НДШ төлсөг хүмүүс адилхан тэтгэвэр авч байгаа нь үнэхээр шударга бус зүйл.МАН тавтгайруулж адилхан 10 хувь нэмэх нь шударга бус шүү. НДШ төлсөн хэмжээгээр нь ажилласан жилээр нь шударга тэтгэврийг нэмэх хэрэгтэй байна.Бүгд 750,0 төгөрөг болох нь шударга зүйл мөн үү.Ажиллаагүй байж ер нь тэтгэвэр авах нь зөв юм уу.Хувь тэнцүү тэтгэвэр нь тогтмол байдаг бусад тэтгэвэр нь хувиар нэмэгддэг байх нь шударга зарчим.

Avatar

Нэргүй 2023-06-02 202.21.124.69

Соц -ын үед ажиллаж байсан байгууллагын бичиг баримт , архиваас нь ажилласан гэсэн баримт нь олдохгүй аргаа бараад хувь тэнцүүлэн тэтгэврээ тогтоолгохдоо хоосон байснаас одоо яахав гэдэг зарчмаар тогтоолгосон байгаа шүү. Яалт үгүй л ажилласан байдаг , гэхдээ баримт нотолгоо нь зах зээлийн үед замбараагүй байдлаас болж алдагдсан , үрэгдсэн байгаа шүү . Эдгээр хүмүүсийг ажиллаагүй байж хжвь тэнцүүлэн тэтгэвэр авлаа гэж бас болохгүй шүү Ер нь Одоогийн 55-65 насны хүмүүс бол ажиллаагүй гэж бараг

Avatar

Нэргүй 2023-06-02 202.21.124.69

ажиллаагүй байна гэж бараг л байхгүй .Дээд сургууль төгссөн л бол хаа ямар нэгэн газар ажиллаж л байсан байж таарна . Яагаад гэвэл тэр үед хувьдаа ажилласан гэх ойлголт байхгүй , бүгд л эрвийх дэрвийхээрээ нэгэн жигд ажиллаж байсан . Харин хөдөлмөрийнх үр шимийг одоогийн залуучууд хүртээд сууж байна Тийм болохоор наад хувь тэнцүүлсэн гэдэг балиар юмаа одоогийн 55-65 насныханд тооцохгүйгээр бүгдэд нь бүрэн тэтгэвэр олгох хэрэгтэй.Энэ наснаас хойших ид нь хувь тэнцүүлэхээ хатуу баримтал !!!!!!!

Avatar

Батаа 2023-06-02 202.9.46.36

7 жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог хуулиас болж залуучууд нийгмийн даатгал төлөх сонирхолгүй болсон. Одоо бүр 5 жилийн дундажаар тооцно гэсэн хуулийн өөрчлөлт хэлцэгдэж байна. Ирээдүйгээсээ хулгайлахаа зогсоомоор байна.

Avatar

zochin 2023-06-02 43.228.129.134

Тэтгэвэрийн шинэчлэлт хийх цаг аль эрт болсон. Ажилласан хугацаа, төлсөн шимтгэлийг нь харгалзаж үзэх нь хамгийн чухал. Энэ тал дээр Актаурын тооцоолол хийгээд гаргачих хэмжээний боловсон хүчин байгаа гэж бодож байна.

Avatar

үргэлжлэл 2023-06-02 66.181.177.145

мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүнтэй адил боллоо: Сонгуулийн шоу хийхгүй шүү. Тэтгэвэрийн асуудлаар чамаас илүү иэддэг олон хүн оролдоод одоогийнх шиг тэнэг шийд гаргаагүй шүү. Доод тэтгэвэрээ нэмж байгаа болбусдын мөн тийм хувиар нэмэх хэрэгтэй. Доод тэтгэвэр авч байгаа хүн чинь улсад цөөн жил ажиллаад НДШ бага төлсөн хүмүүс шүү гэдгийн ухаараарай:

Avatar

Нэргүй 2023-06-02 59.153.86.98

за бас тэгж болохгүй 27жил ажиллаад 7жилийн дунджаар 350к нэмэгдээд 500к байсхийгээд засч залруулахгүй хуулиа өөрчлөөд хохироод явж байна.

Avatar

Нэргүй 2023-06-02 64.119.20.140

үргэлжлэл- цөөн хувиар нэмэхийг зорьдог үндсэн хууль зөрчсөн, ялгавлан гадуурхдаг бодлогоо хэзээ өөрчлөх вэ? Татвар өндөр төлсөн тэгээд хууль журмын ёсоор өндөр тэтгэвэр авагчид хулгай хийсэн мэтээр хандах нь хэний эрх ашиг вэ? Төр цалин, тэтгэврийн системээ зөв шударгаар үндэслэл, тооцоо судалгаатай нэг зарчмаар, нэг бодлогоор авч яваач. Цалин, тэтгэврийн системдээ шинжлэх ухаанчаар хандаж, ажиллаач. Ажил хийж өндөр цалингаас өндөр тэтгэвэр авагч хөгшчүүлээ бүү ялгаварлагтун.

Avatar

иргэн 2023-06-02 66.181.177.145

за нялх Сэнгүм минь зөв тогтоохгүй бол НДС-г үйгүйрүүлнэ шүү. Хөдөлмөрийн үнэлэмж алдагдаж ажил хийгээгүй хүн олон жил ажилласан хүн адил тэтгэвэр авахаар байгааг анхаарах хэрэгтэй. Булгантуяа чи тэтгэвэрийг тэгшитгэх бодлого бодлого баоьж байгаа чинь олон хүний тэтгэвэрийн ялгааг улам ихэсгэж байна. Доод тэтгэвэрээ өсгөөд дундажаа хэвээр байлгах чинь асар их хортой шүү улсад олон жил ажиллаад НДШ олон жил төлөөд одоо 750,0 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүн улсад цөөн жил ажиллаад 450,0

Avatar

Нэргүй 2023-06-02 202.126.90.134

Шинэ парламентын ордон барина гэвэл эсэргүүцнэ шүү!

Avatar

Иргнн 2023-06-02 202.9.46.167

Цэрэг цагдаа Онцгой зэрэг байгуулгын ажилчид харьцангүй өндөр тэтгэвэр буюу нэг сая хоёр зуугаас 2.500000 хзртэл тогтоолгож бүр 45 насандаа тэтгэвэрт гарч байгаа нь арай туйлшрал даварчихсан үзэгдэл шүү манайх шиг дайн байлдаан байхгүй ьайван улсад шүү.

Avatar

Нэргүй 2023-06-02 64.119.20.140

Нийгмийн даатгалын төлсөн хэмжээг үл харгалзан олон түмний шаардлага нэрийн дор огт даатгал төлөөгүй болон маш бага мөнгө төлж байгаад тогтоосон тэтгэвэр нь насаараа ажиллаад нийгмийн даатгалын шимтгэлээ хуулийн дагуу буюу 100,000-200 болон300,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөд хуулийн ёсоор тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийг өндөр байна, тийм тэтгэвэр авагчийг өндөр тэтгэвэртэй нэрийн дор бага тэтгэвэр авагчдын тэтгэрийн зөрүү арилгах нэрийн дор нэмэхгүй байх…үргэлжлэЛ""

Avatar

Иргэн 2023-06-02 202.126.90.99

АНуусууудын хийж чадаагүйг хийж байна энэ цаг үед, МАН хан бүгд гэгээнтэн биш ч шинэ залуус нь бол браво байгаа шүү харин ч.

Avatar

зочин 2023-06-02 64.119.17.11

Суурь тэтгэвэрийг буюу 500 мянган төгрөгийг 10 хувиар нэмнэ гэдэг нь тэтгэвэр авагчдад тэгшитгэн 50 мянган төгрөг өгнө гэж ойлглгдож байна. энэ бол өнгөрсөн онуудын тэтгэвэрийн худалдан авах чадварыг чсэргээж чадахгүй нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил арга хэмжээ болох нь. Тэтгэврийг индексчлэн нэмэгдүүлж үнийн өсөлтөөс хамгаалсан арга хэмжээ авах нь наад захын арга хэмжээ байх ёстой

Avatar

Зочин 2023-06-02 192.82.90.208

Цалин тэтгэвэрийг хамаа замбараагүй үндэслэлгүй өсгөх нь юуны үнэ өсөх,мөнгөний ханш унах, имфляц нэмэгдэхэд л хүргэнэ. Хэн ч юу ч хожихгүй. Амьдрал сайжрахгүй. Харин бүр хохирч ч болзошгүй.. Туйлширч болно, гэхдээ жаахан ухаалаг туйлширмаар байна. Ариа ядан сэргэж буй эдийн засгаа буцаагаад туйлдуулж болохгүй. Хэдэн мулгуу поп этгээдүүдийн явуулгад автаж амьдралаа бүү сүйрүүл, Ардчилагч гэх мулгуунууд иргэдэд хэзээ ч сайн зүйл хийж байгаагүй.

Avatar

Зочин 2023-06-02 66.181.183.209

Ер нь унэн шудрага юм гэж юайхгуй болсон шуу дээ ахмадуудыг намаар нь ялгаварлан хандаж бгаа шуу дээ тэтгэвэрийг ажилласан жилээр тогтоох нь зов гэхдээ байцаагч нар гэж хэцуу хумуус бна шуу дээ

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.168.8

үнэхээр тасралтгүй ажиллаж, НДШ төлсөн хүний авч байсан тэтгэвэр тэр нөхөж төлдөг, сүүлд өндөр төлдөг, малчин энэ тэртэй адил байна гэдэг шударга зүйл биш шүү дээ
Үүнийг тооцоод ялгамжаатай тооцчих эдийн засгийн мэдлэгтэй хүн Сангийн яам, Хөдөлмөрийн яамаар дүүрэн байгаа шүү дээ, гол нь улс төрчид тэгэхийг хүсэхгүй байгаатай л холбоотой. Хөдөөгөөр байгаа малчидаасаа санал авахын тулд л байх даа хөөрхийс

Avatar

Нэргүй 2023-06-02 43.242.242.59

Тэтгэвэр нэмэх нь төрийн үүрэг мөн. АН засаг барьж байхдаа хөгшчүүлийн тэтгэвэрийг хамгийн бага нэмсэн. Харин МАН засаг барихаараа боломжийн нэмж ирсэн. Одоо ч гэсэн нэмнэ гэсэн байр суурьтай байна. үүнийг нь АН-ынхан янз бүрээр шүүмжилж халамжийн улс боллоо гэж ярьцгааж байна. тэтгэвэр янз бүр байх нь ойлгомжтой. Хэн нийгмийн даатгал сайн төалж байсан нь өндөр авах нь ойлгомжтой. Яг ижилхэн байж болохгүй

Avatar

Huz 2023-06-02 122.201.23.66

unen

Avatar

zochin 2023-06-02 59.153.115.45

iil todin huuli gej neg sarin biluu hugatsaatai huuli sanaachlaad medeeleld oir baidag gishuud ardchilsan naminhan bugd nohoj ondroor tolood ondor tetgevert garahnohtsloo burduulsen ene darga nar eniig ard bid nar oilgoogui bhad gargasan huuliin hugatsaa ni duussan daa hoorhii

Avatar

Зочин 2023-06-02 103.26.193.63

Шударгаар шийднэ гэхэд итгэхгуй байнаа Гайгуй тэтгэвэр авдаг зумуусийн тэтгэвэр Ариунзаяагийн уед хавтгайрч унэндээ буурсан

Avatar

Нэргүй 2023-06-02 202.131.245.69

төрийн албан хаагч хамгийн бага цалинг авч ухамсартай ажиллаж байсан. Гэтэл тэдэнд хамгийн бага тэтгэврийг олгож байна. Төрийг төсвийн орлого бага, муутай үед хүндэтгэж 1990-ээд онд бараг цалингүй, тийм хүнд үеийг давж туулсан хүмүүстээ сүүлийн 1-3 жилийн сарын үндсэн цалингаар тооцсон 5 жилийн нөхөн олговор олгож, сарын нийт цалинг орлогын 9 хувьтай тэнцэх тэтгэвэр тогтоож өгөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-02 202.126.89.3

энэ маш зөв бичсэн байна. Булгантуяа гишүүн сайн ажиллаж байгаа Амжилт

Avatar

Нэргүй 2023-06-02 192.82.86.125

зүйтэ асуудалыг ойлгомжтой хөндсөн бна.

Avatar

Нэргүй 2023-06-02 103.229.121.188

тэтгэвэр нэмэхдээ улсад ажиллаж НДШ төлсөн хугацааг харгалзаж үзэх нь чухал гэж бодож байна

Avatar

Нэргүй 2023-06-02 202.9.40.192

Хорол маш зөв ззйлтйг хөндсөн байна.Энэ завхрал бүхнийг хийж ирсэн хүн бол Чинзортг гэдэг новшийн сайдөнцар шүү.Ахмадууд тэтгэвртйг арилгуулараас гадна өнгөрсөн бүхий л хугацаа хохиролоо нөхөн төлүүлэх ёстой . Тийи эрхтэй Ер нь тэтгэвэр авагчдын холбоо энэ асуудлаар орон даяар тэмцэл өрнүүлэхэд бэлэг бхйгах шүү . Хэзээ л бол хэүэн

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.189.101

МАНгар хужаажсан намын бодлого

Avatar

зочин 2023-06-02 66.181.179.245

Тэтгэвэрийн зөрүүг ойртуулна гэдэг нь юу гэсэн үг вэ, олон жил ажилласан, ажиллах хугацаандаа нийгмийн даатгалд их мөнгө төлсөн бол их тэтгэвэр авах нь шудрага биздээ.Малчидаас 10 дахин их шимтгэл 30 гаруй жил төлчихөөд байхад малчдын тэтгэвэрийг нэмэж ойртуулна гэж мангуурахаа болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.182.60

Өчнөөг жил нийгмийн даатгал төлөөд хувиараа болон хөнгөн ажил хийж байсан хүмүүстэй ижил тэтгэвэр баймааргүЙ байна

Avatar

Нэргүй 2023-06-02 66.181.182.60

Ажилласан жил нийгмийн даатгалд төлсөн шимтгэл хоёрыг харж тогтоомоор юм

Avatar

Нэргүй 2023-06-02 202.9.46.14

ulsad ajilsan jil daatgal olon jil tulsun undur tetgewer awah ni shudarga esond niitsene olon jil niigemin daatgal tulsun tulsun ni undur tetgewer togtooh ni shudarga esond niitsene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж