Өмнөд Солонгосын "JTBC" суваг "Couriers in Mongolia" буюу "Монгол дахь шуудан зөөгчид" нэртэй сонирхолтой шоу нэвтрүүлэг эхлүүлэх гэж буйгаа зарлалаа. Тус шоу нь оны хоёрдугаар хагаст үзэгчдийн хүртээл болно. "Монгол дахь шуудан зөөгчид" гэдэг нэрийг өөрчилж ч магадгүй аж.
"Монгол дахь шуудан зөөгчид" шоуны гол агуулга нь хүргэлтийн дэд бүтэц сайн хөгжөөгүй Монгол Улсад илгээмжийг хүргэх явдал юм. Харь оронд нэвтрүүлгээ хийж буй нь шоуг илүү адал явдалтай, сэтгэл хөдөлгөм болгожээ. Хамгийн сонирхолтой нь уг шоуны гол дүрүүд нь Өмнөд Солонгосын алдартай одод байх юм. Тодруулбал, дуучин Ким Жон Күк, Хон Кьюн Мин, жүжигчин Жан Хьюк, Ча Тэ Хьюн, Хон Кью Ин, Кан Хүн нар шоунд оролцоно. Тэд бол жүжиглэх, дуулах ур чадвараараа салбартаа танигдсан, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн залуус юм.
Шоуны продюсероор Ким Мин Сеок, Пак Гын Хён нар ажиллана. Тэд өмнө нь "You Quiz on the Block" болон "JTBC" сувгийн "Handless Day" зэрэг киног хамтран найруулж байжээ.
Эх сурвалж: ALL KPOP
Холбоотой мэдээ