Хуучирсан мэдээ: 2023.06.02-нд нийтлэгдсэн

НАТО-гийн ичгүүр

НАТО-гийн ичгүүр

Шведийг ирэх долдугаар сарын 11 гэхэд эвсэлд элсүүлэх зорилгоо биелүүлж чадахгүй бол НАТО ичгүүртэй байдалд орно. Иймд эвгүй байдалд орохгүйн тулд Туркийн эрх баригчийг ятган сэнхрүүлэхээр цаг хугацаатай уралдаж байна.

Швед, хөрш Финланд улсын хамтаар НАТО-д элсэх хүсэлтээ өнгөрсөн оны тавдугаар сард буюу Орос улсаас Украинд ямар ч шалтгаангүйгээр түрэмгийлсний дараа гаргасан.

Финланд улсын хүсэлтийг энэ оны дөрөвдүгээр сард эцсийн байдлаар хүлээн зөвшөөрч, НАТО-гийн эвсэл ОХУ-ын хилд хүрээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн. Гэвч Шведийн элсэх нь хүсэлтийг  гацаасан. Шведийн зэвсэгт хүчин НАТО-той нийцдэг гэдгийг ерөнхийд нь хүлээн зөвшөөрдөг. Швед улс нь НАТО-д байнгын төлөөлөгчийн газартай бөгөөд эвслийн ойрын түнш гэж тооцогддог тул элсэх нь харьцангуй хялбар байх ёстой гэсэн үг юм.

ТЭГВЭЛ ШВЕД ЯАГААД НАТО-Д НЭГДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ?

Асуудал нь Турк. Тус улс нь Ойрхи Дорнод, Европ дахь газарзүйн байршлаараа НАТО-гийн стратегийн чухал гишүүн бөгөөд тус холбооны хоёр дахь том цэргийн гүрэн. Турк улсаас Шведийг элсүүлэхэд хэд хэдэн шалтгааны улмаас саад учруулж байгаа юм.

Хамгийн гол нь Швед улсыг курдын террорист бүлэглэлийн гишүүдэд, ялангуяа Курдистаны ажилчны нам (PKK)-д үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг гэж Турк улсаас эгдүүцэж, эсэргүүцдэг. Швед улс энэ оны эхээр терроризмын тухай хуулиа өөрчилснөөр эдгээр бүлэглэлийг гэмт бүлэглэлд тооцох болсон ч энэ нь Анкарад хангалтгүй байгаа бололтой.
Үүнээс гадна Стокгольм дахь Туркийн элчин сайдын яамны гадна хүмүүс Коран судрыг шатаасан хэт барууны үзэлтнүүдийн эсэргүүцлийн жагсаалд Шведийн засгийн газар оролцсон гэж буруутгажээ.

Мөн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг улиран сонгогдсоныг эсэргүүцэн Шведийн хууль тогтоогчид Стокгольм дахь парламентын ордонд курдын ажилчны намын далбааг наасантай холбогдуулан Турк улс Шведээс арга хэмжээ авахыг хүсч байна гэж мэдэгдсэн.

Эцэст нь Эрдоган Оросын Ерөнхийлөгчтэй найз нөхрийн харилцаатай эсэх нь санаа зовоож байна. Дахин сонгогдохынхоо өмнөхөн тэрбээр “CNN”-д Путинтэй "онцгой харилцаатай" гэж хэлсэн.

Улмаар НАТО-гийн албан тушаалтнууд болон Шведийн засгийн газрынхан ирэх долдугаар сарын 11-ний эцсийн хугацаанд амжиж элсэж чадахгүй байхад  санаа зовж байна. Энэ нь Литвын нийслэл Вильнюс хотод болох дараагийн албан ёсны дээд хэмжээний уулзалтын огноо юм. Шведийн элсэх асуудал нь эвслийн дайсагнагчдад, тодруулбал, Орос, Хойд Солонгос, Хятад зэрэгт “аюултай мессеж” болно.

“Хэрэв бид Шведийн асуудлыг шийдэж чадахгүй бол энэ нь Путин шиг хүмүүст барууны цэргийн эвсэл сул байгааг харуулна. Энэ нь тэдэнд асуудал үүсгэх цаг хугацаа, орон зайг өгнө,” гэж НАТО-гийн дипломат мэдэгджээ. Зүүн Европын дипломатч хэлэхдээ, энэ асуудал НАТО-гийн "дайснуудыг зоригжуулж",  "Эрдоганд эвсэл дэх эрх мэдлээ мэдрэх" боломжийг олгоно гэж анхааруулжээ.

Гэхдээ НАТО-гийн  албаны олонх хүмүүс гэрээ хэлэлцээрийг долдугаар сараас өмнө хийж чадна гэж өөдрөгөөр харж байна.
Эрдоган Европын холбоотой хэлэлцээр хийж, Сирийн дүрвэгсдийг хүлээн авсны хариуд Туркт 6 тэрбум евро авсан  гэдгийг олон албан тушаалтан сөхөн онцолж байна.

ЭРДОГАНД ШВЕДИЙН ТАЛААРХ БОДЛОО ӨӨРЧЛӨХӨД НЬ НАТО-ГИЙН ХОЛБООТНУУД ЮУ ӨГЧ ЧАДАХ ВЭ?

Эхлээд Турк улс АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч онгоц худалдан авахыг АНУ-ын Конгрессоос батлахыг хүсч байна. АНУ-ын албаныхан Шведийн гишүүнчлэлийг  “F-16”-гийн асуудалтай ил тод холбохоос татгалзаж байгаа ч хөшигний ард хийгдэх тодорхой тохиролцоо байгааг албаныхан хэлж байна.

Мөн Туркийн эдийн засаг хүнд байдалд орж, инфляци нэмэгдэж, мөнгөн тэмдэгтийнх нь ам.доллартай харьцах ханш унасны дээр АНУ болон Европын холбооны аль аль нь тус улсын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа гэдгийг дипломатууд сайн мэдэж байгаа.

Иймд хэлэлцээр хийх орон зай, хөшүүрэг байгаа ч Турк улс долдугаар сарын 11-ний өдөр НАТО-гийн хүсэлтийг хүлээж авалгүйгээр ирж магадгүй гэж үзэх хэд хэдэн асуудал бий.

Эхнийх нь Эрдоганы таамаглашгүй байдал юм. Энэ удаагийн сонгууль нь түүний сүүлийн 20 жилийн хугацаанд эрх мэдлээ алдахад хамгийн ойр байсан сонгууль байсан.
Хоёрдугаарт, Турк улс цорын ганц тээг биш. Унгар ч Шведийг НАТО-д элсүүлэхийг эсэргүүцэж байна.

Эдгээр хоёр асуудал тодорхой түвшинд харилцан уялдаатай байдаг. Хэрвээ Эрдоган Шведийн терроризмын эсрэг хуулиудыг хангалттай гэж хүлээн зөвшөөрсөн ч Унгар бүх зүйлд саад тавибал нь Эрдагоныг сул дорой харагдуулах эрсдэлтэй гэж Европын албаныхан эмээж байна.

Гэхдээ НАТО-гийн хамгийн нөлөө бүхий хоёр гишүүн болох АНУ, Их Британи зэрэг Шведийг дэмжигч холбоотнууд долдугаар сарын 11-нд хоёр дахин нэмэгдэж, Турк юу ч хийсэн хамаагүй болно гэж ярьж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж