Хонконгод өнөө өглөө гурван цаг үргэлжилсэн аадар борооны улмаас 10,000 гаруй удаа аянга буусан байна.
Аадар бороо 05:15 цагт гарч, өглөөний 8:00 цагийн хооронд оржээ. Энэ үеэр нэг цагийн дотор 30 миллиметр хур тунадас орсон байна. Зарим дүүрэгт үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Цаг уурчид "Мавар" хар салхи хэдийгээр хотыг тойрч өнгөрсөн ч Хонконгт хүчтэй нөлөө үзүүлж, тавдугаар сард агаарын температурыг дээд хэмжээнд хүргэж, агаарын ноцтой бохирдол үүсгэсэн гэж өмнө нь мэдээлсэн.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ