Хүүхдүүдэд төв талбайгаас өөр юу үлдэв…

Хүүхдүүдэд төв талбайгаас өөр юу үлдэв…

Хүүхдүүдэд төв талбайгаас өөр юу үлдэв…

Бяцхан үрсээ ганц өдөр ч болтугай баярлуулах гэсэн томчууд дэлгүүр, хоршоо, түгжрэлд өчигдрийг барав. Хотын төвд дөрвөн цагаа барсан талаар тэд бухимдацгаав. Чоно борооноор гэгчээр урьдаас тооцоолсон ёсоор эрх баригчид өөрсдийн санасандаа хүрч зургаан жилийн дотор гурав дахь удаагаа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, өөрсдийгөө түүхэн реформ хийлээ гэж өргөмжилж байна. Иргэдийн анхаарал суларсан үед элдэв "но"-той хуулиа хонож хуралдаад ч хамаагүй баталдаг тэд энэ удаад ч бороо, түгжрэл, багачуудын баярын өдрийг далимдуулав. Авлигатай тэмцэж байгаагаа амаа олохгүй магтаж суугаа Ерөнхий сайдын хэлээд байсан нүүрсний хэрэг гээч 100-д байсан машины оочерыг 20-д оруулсан хэрэг болоод үлдэв. Юун 44 их наядын хохирол, юун нүүрсчдийн мафи… Ердөө л өөрсдийн эрх мэдлийг зузаатгаж, үгэнд ороогүй өөрийн болоод өрсөлдөгчдөө харлуулах гэсэн хөгийн явдал байж. Тэд авлигатай тэмцэж чадахгүй байгаагаа өдөр өнгөрөх тусам батлаад байна.

Иргэдийн анхаарлыг сарниулахын тулд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно, тэтгэвэр, цалинг нэмнэ гэж тэд бат мэдээлэл хийсэн. Гэхдээ үүнийг хийх эх үүсвэр нь тодорхойгүй. Эдийн засгийн боломж байхгүйг эрээвэр хураавар үзүүлэлтүүд нотлоод байхад шүү дээ. Төгрөг хэвлэхгүй л бол тийм тооцоололд байхгүйг хэн хүнгүй л мэдэж байна. Хэрэв тэгвэл эдийн засагт илүү гай тарьж, бидний хүрэлцэхгүй байгаа цалин тоо нь өссөн ч чанар нь унаж, бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвар навс унана. Ингэж тэд хорлодог. Түүнийг нь хэлбэл, төрийн, үндэсний дайсан, урвагч гэж троллуудаараа дайруулдаг. Өөрсдөө зарладаг.

Тохуурхалтай нь тэд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Нэгдүгээрт хүүхэд" гэх уриатай тэмдэглэж байна. "Бамбарууш" кафе байгуулж хүүхэд насныхаа мөрөөдлийг "хөгширсөн" хойноо гүйцээх гэдэг тэдний "хүүхэд" гэх үг, түүний төлөө гэсэн яриа бүхэн хий хоосон, худал хуурмаг байдаг нь гачлантай. Өнөөдөр тоглоомын талбайгүйгээс төв талбайд скүүтерээр гулгахаар долоон буудлаас, нэгдүгээр хорооллоос авто замаар аюулд орон, амиараа дэнчин хүүхдүүд ирж байна. Нүүдлийн шувууд шиг нийслэлийн удирдлагад байхдаа 3,2 тэрбумаар барьсан алдаг оног ажилладаг усан оргилуурын ачаар тэд эксрем спортоор хичээллэдэг болжээ.

Монголд хүүхдийн тоглоомын талбайгаас илүү машины зогсоол үнэ цэнэтэй. Тэдний аюулгүй орчин, сурч боловсрох сургууль, цэцэрлэгээс илүү цагдаа, хүчний, тамгын газрын барилга, байгууламж барих нь чухал. Даргын өрөөг татвар төлөгчдийн мөнгөөр тансаг зэрэглэлийн тавилгаар тохижуулах нь төрийн зүй ёсны ажил бол хувийн хэвшлийнхэн хүүхдийн яаралтай тусламжийн өрөөг тохижуулах нь байдаг л энгийн үзэгдэл. Сайд нарт зориулсан тусгай эмнэлэгт дарга итгэхгүй гадаадыг зорьдог бол улныхан шалаар нэг зулж, эмнэлгийн тусламж авч чадалгүй энгэртээ хүүхдээ тэвэрсээр эцсийн замд нь үдэх нь эвлэрсэн үнэн.

Хүүхдийн төлөө сан байдгийн ачаар хэдэн хүүхэд хорвоог орхиж, хэдэн хүүхэд хорвоод ирж, хэдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, хэд нь аврагдаж, хэд нь осолдож, хэд нь сэхсэнийг хэлээд өгөх судалгаа алга. Монголд аль хэзээний улстөрч анги бий болсон бөгөөд тэдний л хүүхэд төрд түшмэл болдог тогтолцоо үйлчилдэг болсон бол хичнээн чадвартай, боловсролтой байгаад ч гадагшаа явах ганцхан сонголттой тийм л нийгмийг тэд бүрдүүлж, бид түүнийг нь дэмжиж иржээ.

Үр хүүхдийнхээ төлөө цалин багатай багш, эмчийн ажлын үнэлгээг нэмэгдүүлэхийг шаардаж, шахахын оронд өөрсдөөсөө илүүчилж, ажлын байраа хадгалахын тулд албан тушаалтны амыг харж, арчаагүйгээр аялдан дагасныхаа төлөөст аюултай, хүчирхийллийн, агаар, хөрс нь хүртэл амьдрахуйд нь заналхийлсэн гамшгийн хөндийг бид бүтээжээ.

Боломж, бололцоо тааруу гэх тоолонг нь ойлгодог хэр нь боломжийг нь хулгайлсан адгийн амьтдыг албан ёсоор бид хүлээн зөвшөөрсөөр өдийг хүрчээ. Бидний арчаагүй байдал тэднийг дураараа дургихад ирэв. Өнөөдөр таны хүүхдүүд юу байна вэ?

Эрүүл саруул, эсэн мэнд өсөн торних эрх нь хангагдаж байна уу? Инээж, хөөрч, баясан тоглох аюулгүй тоглоомын талбай бий юу? Цэвэр агаарт гаргахын тулд гэрээсээ хэдэн километр түгжрэх вэ? Эрүүл аюулгүй, хүүхдэд ээлтэй орчин бий болгохыг шаардахын оронд эх үрсийн баяраар хэдэн мянгаар нь тараадаг одонд хууртаад, одоогийн байгаадаа сэтгэл ханаад суусаар байх уу? Жил бүрийн зургадугаар сарын 1-нд хүүхдээ баярлуулсан болоод жилийн туршид амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь заналхийсэн хотод хорогдсоор байна уу?

Эцэст нь, төв талбайн цементийг хүүхдүүд яагаад зорин зорин ирээд байна вэ? Тэдэнд өөр юу ч үлдээгүй учраас биш гэж үү? Долдугаар сарын 1-нд тоглолт үзэж, тоглож наадахаар төв талбайг зорьсон хэдэн хүүхэд хохирсон тоог бид гаргаж чадсан бил үү?

Бид хүлцэхүйгээрээ хүүхдүүдийнхээ өмнө буруутан болжээ. Эрх баригчид энэ өдрийг өмнө өөрсдийгөө рекламдах завшаан болгодог байсан бол энэ удаад хулгайлав.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц 2023-06-01 64.119.23.9

төв талбайд чихэлдэх болжээ.өөр газаргүй болсонн

Avatar

Нэргүй 2023-06-01 202.9.40.51

хүүхдүүд баярлах газар байхгүй бодсон шүү. байдгаараа гоёчихсон хотын түгжрэл,бензин үнэр машины утаанд хордоод баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүдийг хараад их өрөвдөж, гуниглаж байлаа, иргэддээ ээлгүй стандарт бус нийслэл энэ дэлхийд нэг л бна

Avatar

Нэргүй 2023-06-01 192.82.76.20

гэхдээ ганц энэ засгийн газар их хуралд бурууг тохох нь буруу 30жил төр ээлжлэн барьсан хөгийн новшнуудын хийсэн лай ланчиг монгол улсын өнөөгийн төрх

Avatar

зочин 2023-06-01 192.82.76.20

монгол хөгжөөгүй ухраад байна хэдэн байшин барилга яахав 30жилд энэ баргийн юм богож л таараа хүүхдийн баяраа хардаа зүгээр л нарантуулын талбай дээрээ нүүлгээд ирсэн юм шиг

Avatar

Нэргүй 2023-06-01 213.87.131.69

~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-01 176.66.87.78

Энэ сэтгүүлч жинхэнэ бууны нохой нүүрсчин байна даа хөлсний п***а…

Avatar

Зочин 2023-06-01 172.99.190.32

Энэ өөрөө жинхэнэ бууны нохой иддаа байна даа

Avatar

zochin 2023-06-01 142.114.8.170

ЯГ БОДИТ ҮНЭН НЬ: Ерөнхий сайдын хэлээд байсан нүүрсний хэрэг гээч 100-д байсан машины оочерыг 20-д оруулсан хэрэг болоод үлдэв. Юун 44 их наядын хохирол, юун нүүрсчдийн мафи… Ердөө л өөрсдийн эрх мэдлийг зузаатгаж, үгэнд ороогүй өөрийн болоод өрсөлдөгчдөө харлуулах гэсэн хөгийн явдал байж. Тэд авлигатай тэмцэж чадахгүй байгаагаа өдөр өнгөрөх тусам батлаад байна.

Avatar

Зочин 2023-06-01 192.82.90.208

Ардчилагч гэх хулгайчууд хүүхдийн гэх бүх зүйлийг устгасан .Хүүхдийн гэх Элдэв очирийн кино театрыг булааж өөр зориулалтаар ашиглах шийд тэд гаргасана энэ байдал эхлэсэн. Тэгээд тэр хувьчлал гэгч луйварт нь хүүхдийн гэх бүх зүйл ширвэгдэж арилсан. Төв талбайн өмнөх хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд ордог юм уу .Хувьд шилжсэн үнэ их хүүхэд ховор . Хуучин цагт хүүхэд хөгшингүй амарч зугаалдаг сайхан газар байсан санагдана. Ардчилагч гэгчид хүүхдүүдийг ийм болгож хаячаад, хоёр нүүр гаргаж байна

Avatar

Нэргүй 2023-06-01 66.181.181.159

усан оргилуур нь ажилладаггүй юм уу

Avatar

Нэргүй 2023-06-01 103.57.95.130

Монгол эмэгтэйчүүд ээ, ядуугаа мэдээд, хүүхэд хэзээ ч битгий гарга! Ядуу хүүхдүүд заавал хүчирхийлэлд өртдөг юм. Ядуу эрчүүдэд нууц амраг олддоггүй учраас ядуу эцгүүд төрсөн охидоо хүчинддэг юм. Ядуу эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг юм уу, бүр үрийн сувгуудаа боох арга хэрэглэх ёстой!

Avatar

Зочин 2023-06-01 192.82.90.208

Зах зээлийн нөхцөлд хүмүүсийн зан чанар эрс өөрчлөгдөж,хөрөнгө мөнгө эд агуурсад шунасан, ёс зүй хүн чанараа гээгдсэн, хувиа хичээж амиа бодсон, бусдыг хүндлэх, ах зах эцэг эхийн ачлалийг мэдэхээ байсан, жинхэнэ бие биенээ үзэн ядсан чононууд болдог бололтой. Зарим хүмүүсийн энд бичиж буй зүйлийг уншахад ой гутмаар

Avatar

харин ч хүүхдээ гарга хүн амаа өсгө олуулаа бол олуулаа тэмц 2023-06-01 192.82.76.20

харин ч хүүхэд төрүүл улам олуулаа болцгоо олуулаа болж байж улсаа хөгжүүлнэ тэмцэнэ

Avatar

Нэргүй 2023-06-01 77.248.52.248

Uneniig helsen hund ushruhdug aviraa geegeed, chanartai amidraliin suuri batalgaa bolson eruul, tsever, ayulgui orchnii standart gedgiig uhaj medej, tanih, zurchugdsun bol ilruuldeg, zasaj zalruuldag, shaarddag tarhinii chadamjtai boloh ymsandaa manaihaaan

Avatar

Нэргүй 2023-06-01 202.9.40.138

Л.Нарантөгс гэх хятадын э****з сэтгүүлчээс уншигчдад хэрэгтэй ганц ч үг гарахгүй юмаа. Энэ хүн Монголчуудыг төр засгийнх нь эсрэг турхирах, иргэдийг намаар нь талцуулж хооронд нь алалцуулах ганц зорилготой гэдэг нь бичсэн бүх зйүлээс нь дандаа харагддаг.Монголыг мөнхөд ядуу байлгах нь Хятадын хар хайрцагны бодлого юм. Хятадын бодлогыг хэрэгжүүлэгч нар манай улсад олон болжээ. Иргэд бид сэрэмжтэй байх цаг ирсэн байна.

Avatar

Нэргүй 2023-06-01 124.158.66.132

Худлаа юу бичсэн юм. Хедеенеес ирсэн хотын уулаар амьдрагсад бугд тев талбай руу л шуугиж бна. Ууний телеес болж хотын негее л тугжрэлд. Орчинд нь амьдардаг энгийн хумуус амар заяа узуулж бна уу. Бусдын буянг зев шингээж чадахгуй 202.9.40.138 н**ш битгий хуцаж бай.

Avatar

Нэргүй 2023-06-01 192.82.76.20

үнэншдээ яваад үз л дээ юу байгаан

Avatar

Голимонсайхан 2023-06-01 124.158.64.173

Чи Нарантөгсөө чи айхтар буруу номтон а******н хулгайч хүний бутач хүүхэд бололтой.Дандаа хүн муулах алив бүтэж амжилт олж байгаа бүхнийг харааж зүхэж харлуулах гээд арьснаасаа сугарчих юм.Эсвэл чиний ээж гэж биелсэн шулмасаас төрсөн ад зэтгэр чөтгөр зулбадас юмуу Энэ байдлаараа чи олон хүний х****л идэж удахгүй үхэж далд орох байхаадаа

Avatar

Нэргүй 2023-06-01 202.9.40.138

Тэтгэвэр цалинг нэмсэн нь буруу гэж энэ сайтын эзэн Элбэгдорж үзэж байгаа юм байна. Дандаа ард түмнээ хорлодог байж болохгүй. Сэтгүүлч гэх хүмүүс нь эзнийхээ үгээр буруу юм бичиж бас болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж