Зам хааж, гэрлэн дохионы горим өөрчлөгдөнө

Хуучирсан мэдээ: 2023.06.01-нд нийтлэгдсэн

Зам хааж, гэрлэн дохионы горим өөрчлөгдөнө

Зам хааж, гэрлэн дохионы горим өөрчлөгдөнө

Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний дүрэмд заасан 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь гараас нь хөтөлж, замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн тээврийн хэрэгслээр бага насны хүүхэдтэйгээ зорчиж байгаа тохиолдолд зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглэх шаардлагатай. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл ойрын болон оврын гэрлээ асааж, хүүхдэд хүндэтгэл үзүүлэх уриалгыг гаргаж байна. Нийтлэг зөрчлөөс дурдвал, бага насны хүүхэд машины цонх болон салхивчаар толгой, цээжин биеэ гаргаж замын хөдөлгөөнд оролцуулдаг. Тиймээс эцэг эх, жолооч нарт анхааруулж байна. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлаа биеэр шалгаж, гарч болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг онцлов.

Өмнөх жилүүдэд нийслэлд 10 хүрэхгүй байршилд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол энэ жил 14 байршилд баяр тэмдэглэхээр болжээ. Энэ нь нэг газар хэт төвлөрөл үүсгэхгүйгээр баяраа өргөн дэлгэр тэмдэглэнэ.

Хүүхдийн баяраар Чингисийн музейгээс урагшаа Төв шуудангийн уулзвар, Төв талбайн баруун талын уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний уулзвар, зүүн талдаа МУИС-ийн уулзвараас ГХЯ-ны уулзвар, Төв талбайн зүүн уулзвараас Спортын төв ордны уулзвар, урд хэсгээрээ Монголын хүүхдийн ордны уулзвараас, Скайтелийн уулзварын хооронд замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Зарим замын уулзварын гэрлэн дохионы горимд өөрчлөлт орно.

Тодруулбал, Төв музейн уулзвар, МУИС-ийн уулзвар, ГХЯ-ны уулзвар, Төв шуудангийн уулзвар, ЦУОШГ-ын уулзвар, Гэндэнгийн уулзвар зэрэг зургаан уулзварын гэрлэн дохиог өөрчилнө. Жолооч нар цагдаагийн албаны шаардлагын дагуу хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Жолооч нар уулзваруудад машинаа байршуулаад явах гээд байдаг.

Түр зохион байгуулалттай хүүхдийн парад 10.00-11.00 цагаас Хүүхдийн ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл явна. Мөн 12.00-12.30 цагт Гэндэнгийн уулзараас ГХЯ-ны уулзварын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, парад явуулах учраас албан хаагчийн шаардлагыг биелүүлж, соёлтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж