Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу

Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу

Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу

Тооноо буулгаж, тогоогоо хөмрөх нь үү гэлтэй дуулиант шуугиант өдрүүдийн эрч энэ өдөр суларч, Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-аар эцэслэн батлав. Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн 5Ш ажиллагааг дагасан гэмт хэргийн мэдээ мэдээлэл олон нийтийг бухимдуулж, улстөрчдийг, эрх мэдэлтнүүдийг түгшээх болсон цаг үед Үндсэн хууль буюу нийгмийн гэрээг ийн шинэчилнэ гэдэг амаргүй даваа. Тэр дундаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс араас залгуулан УИХ-аар хэлэлцэх Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг хуулийн өөрчлөлтүүд эцэслэн батлагдсанаар Монголд улс төрийн шинэ дэг, шинэ дүрэм үйлчилж эхэлнэ. одоогийн тоглоомын дүрмээр сонгогдож, эрх мэдэлд хүрсэн УИХ-ын гишүүдийн хувьд нэн таагүй нөхцөл. Дээр нь,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар удаа дараа “Ирэх УИХ-ын сонгуульд нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ. УИХ-ын нэр дэвших өрсөлдөөнийг нээлттэй явуулна” хэмээн ил тод мэдэгдсэн. Мөн сүүлийн хагас жилийн хугацаанд УИХ-ын нэр бүхий гишүүд хууль хяналтын байгууллагад шалгагдаж, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, байцаалт мэдүүлэг өгөх нь олон болсон. Гэмт хэрэгт шинээр нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаас оруулж ирэх тухай хэвлэлийн мэдээ ч тасрахаа байсан. Ийм нөхцөлд хууль тогтоох засаглалын кнопыг атгаж, Монголын улс төрд тоглоомын шинэ дүрмийг хуульчилна гэдэг яав ч таатай зүйл биш. Гэсэн ч тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэн баталж, шинэ УИХ 126 гишүүнтэй болж, холимог тогтолцоогоор буюу 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар сонгох сонгуулийн шинэ тогтолцоог баталлаа. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг баталсны дараа “Монголын нийгэмд том шилжилт явагдаж байна. Алдаанаасаа суралцсан, илүү хэрсүүжсэн, илүү олон зөв өөрчлөлтийг нийгмээрээ хсэмжилж байна. Монголчууд их бяр нь тэгширч, ухаан бодол нь хөвчирнө гэж ярьдаг. Яг л энэ үе бидний маргаашийн хөгжлийн суурь бөгөөд гарааны үе гэж харж байна” хэмээн дүгнэсэн.

Үнэхээр ч УИХ-ын даргын хэлсэнчлэн 2023 он, тэр дундаа 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр бол Монголын улс төрд гэрээний шинэ цэг болж чадлаа. Энэ өөрчлөлт үр дүнтэй хэрэгжснээр УИХ-ын гишүүд тойргийн хөрөнгө оруулалтад төсвийн хөрөнгийг зувчуулж, нэр хүнд карьерийнхаа төлөө улсын мөнгийг үр дүнгүй зарлагаддаг нөхцөл байдал үгүй болно. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого УИХ гэсэн нэг тайзнаа нэгэн багц сэдэв болон хэлэлцэгдэж, тойрог тойрогт хуваагдсан бодлогын стратеги нэг мөртэй, нэг эрх ашигтай болно. Үүний тулд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хугацаанд УИХ дахь намын бүлгүүдийг зөвшилцөл, ойлголцолд удаа дараа уриалж, ард иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэн үзэж, хуульчлан биелүүлэхийг шахаж шаардсан. Тал тохой бүртээ нэг эрх ашиг босгож, талцаж ялласан мэдээ мэдээллээр айлган сүрдүүлэх нь их болсон улс төрийн дотоод тэмцлийг зөөлрүүлж нэгтгэсэн. Тэрбээр яг энэ арга барилаараа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг мөн оны арваннэгдүгээр сарын 14-ий өдөр УИХ-аар батлуулж чадсан. Тухайн үеийн өөрчлөлтийн үр дүнд засаглалын зааг ялгааг тодорхой болгож, харилцан хамаарал, эвлэрч дагадаг хэмжээлшгүй эрх мэдлүүдийг байхгүй болгосон. Ингэснээр Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж, Ерөнхий сайдын бүрэн эрх бие дааж чадсан. Мөн Шүүхийн сахилгын хороо, УИХ-н дэргэд Тусгай хянан шалгах түр хороог байгуулах эрх зүйн орчныг нээсэн. Аймгийн төвүүдийг хотын статустай болгосноор Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх хуулийн дэмжлэгтэй болсон. Харин 2019 оны өөрчлөлтөөс нэг орхигдсон өөрчлөлт нь өнөөдрийн хуульчлан баталсан УИХ-ын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоо. Тухайн үеийн сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийн улс төрөөс үүдэж уг заалтыг унагаасан. Үндсэндээ энэ удаагийн өөрчлөлт бол цоо шинэ санал санаачилга гэхээс илүүтэй 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэж буй цэг тавих үйл явц гэж болно. УИХ-ын дарга Г.Занданшатар ч энэ талаар “Үндсэн хуулийн өөрчлөлт ойр ойрхон хийгдлээ гэдэг сайн мууг би цагт нь үүрнэ байх. Гэхдээ үүнээс айлгүй хийсэн зүйлдээ итгэлтэй, ойрдоо олон үл ойлцголтой ч холдоо олон зөв зүйлсийн суурь нь болно гэдэгт эргэлзэхгүй байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зөв байсныг нотлох олон үр дүнг бид өнөөдөр үзэж байна. Мэдээлэл ил тод нээлттэй, салбар бүрт гажиг гажуудлаа шахан илчилж цаашид эрүүл тунгалаг нийгмээ иргэд өөрсдөө бүтээх боломж үүссэн. Өнөөдөр ч энэ баталж буй ҮХӨ түүхэн үүргээ маргаашнаас эхлэн гүйцэтгэж эхэлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Зөв үйлийг алгуурлалгүй, тайван, алсын хараатай хийж чадах нь зөв үр дүнгийн суурь болно” хэмээн онцолсон. Ийн өөрийнх нь хэлчсэнчлэн тэрбээр Үндсэн хуулийн хоёр ч өөрчлөлтөд гарын үсэг зурж, эцсийн алхыг тогшсон УИХ-ын дарга болов. Үүний тулд мөн гал өрдөж, хэнгэрэг дэлдсэн улс төрийн зөрчил тэмцлийг намжааж, ард иргэдтэй ойлголцох улс төрийн түншлэлийг манлайлж чадлаа. Үндсэндээ ийн үлдэх мөр нь Үндсэн хууль, үргэлжлэх улс төр нь шинэ дүрэмтэй болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-31 103.10.22.19

Занданшатрыг яаж ч магтаад нэмэргүй байх даа ҮХНӨ оруулах тухай журмын тухай хуулийг зөрчиж 126 гишүүнтэй байхаар батлуулсан юм биш үү.

Avatar

зочин 2023-05-31 192.82.64.167

"Зөв үйлийг алгуурлалгүй, тайван, алсын хараатай үр дүнтэй хийж чадах нь зөв үр дүнгийн суурь болно” тун таатай үг байна.

Avatar

Нэргүй 2023-05-31 66.181.181.159

САЙНААР ҮЛДЭХ ҮҮ, СААРААР ҮЛДЭХ ҮҮ

Avatar

Хотын уугуул иргэн 2023-05-31 192.82.84.103

ЭХ баригчид хууль журмын уландаа гийшгэж, иргэд сонгогчдын санал бодлын эсрэг, зөвхөн өөрсдийнхээ эрх ашигт нийцүүлсэн хууль бус шийдвэрийг өөрсдөө гаргалаа. Чоно борооноор гэдэг. Сонгогчдын амыг цалин, тэтгэвр нэмнэ гэж худалдаж авч, амыг нь барина гэвэл ёстой худлаа шүү.

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-31 192.82.87.117

Хольмог тогтолцоог АН олон жил тэмцэж байж сонгуулий н хуулинд оруулж, үр шимийг нь хүртэж засаг барьж байс ныг нүгэлт муу бэлтрэг Зика вирус УИХ-ын дарга байхдаа буцаагаад можаритор болгочихсон шүү дээ ! Тэр бэлтрэгт ардчиллын үзэл санааны үнэр ч байхгүй ! Монголын ард чиллыг багалзуурдан дарах даалгаварыг Путлераас авсан муу ТАРАВГАН МАНГАС.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж