Бурхан багшийн их дүйчин өдрийг угтсан арга хэмжээ болно

Бурхан багшийн их дүйчин өдрийг угтсан арга хэмжээ болно

Бурхан багшийн их дүйчин өдрийг угтсан арга хэмжээ болно

"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сар тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Харин зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр ирэх Ням гаригт /2023.06.04/ тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай ч Ням гаригт таарч байгаа бөгөөд нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Тиймээс тухайн өдөр буян үйллэхийг эрхэмлэж, мацаг барих нь тустай байна. Тус өдрийг угтаж энэ долоо хоногт Гандантэгчэнлин хийдэд бүрэн хэмжээний арга хэмжээнүүд болж байга билээ. Өнөөдөр /2023.06.01/ мөн тус буян номын үйл ажиллагаа үргэлжлэх юм.

Мөн тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. Бурхан багшийн их дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог. Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гэсэн гурван үйл давхацдагаараа бусад дүйчэн өдрөөс машид онцлогтой. Эл өдөр нялхсыг баярлуулж, ядууст өглөг өгч, эцэг, эхийгээ ачилж, цагаан хоол идэж, хамаг амьтныг энэрч, нигүүлсэх сэтгэлээр хандан өнгөрүүлдэг. Энэ өдөр хийсэн буян мянга, түм арвижна гэж үздэг байна. Бурхан багшийн их дүйчин өдрөөр:

  • Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих
  • Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх. Гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах. Хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
  • Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх
  • Ядуу, өвчтэй зовлонтой, төөрөлдөн  явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
  • Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
  • Бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургааль номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маань мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
  • Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулахыг чухалчилдаг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
93
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-01 192.82.77.20

балай Оюунхорол ичээсэй

Avatar

Монгол хүн 2023-06-01 202.126.90.85

Хэрээст сүмийн санхүүжилттэй тархи угаах баг энд идэвхитэй байх шив…

Та нар яаж ч гүтгэж харлуулан ч Монголд Бурханы шашин мандах бадрах болно!

Avatar

Нэргүй 2023-06-01 66.181.161.159

ҮХСЭН АЦНЫ БУРХАН БАГШ. БИДНИЙГ ТҮВД ШИГ ХЯТАДЫН КОЛОН БОЛГОНО БИЗ. ЛАМ НАР НЬ НОМ УНШСАНЫ МӨНГӨ НЭХЭЖ АРД ТҮМНИЙГ ШУЛНА. ТАЛИЙГААЧИЙН АРААС НОМ УНШУУЛАХ ГЭХЭЭР БӨӨН МӨНГӨ НЭХЭЭД БӨӨН ДАРАМТ. МӨНГӨТЭЙ ДАРГА НАРЫГ БОЛ УЛАМ БАЯН ГОЁ БОЛГОХ ГЭЭД Л ҮЗЧИХНЭ. АРХИ УУНА, АГСАН ТАВИНА. ӨНГӨТЭЙ ОХИДЫГ ӨДӨЖ ХОРГООНО, ТААЛНА. БУРХАНАА МАРТСАН БУЗАР ЧӨТГӨРҮҮД ШҮҮ.

Avatar

Зочин 2023-06-01 203.91.115.49

Сайд дарга гишүүд нар бүгд 10 хар нүгэл хийсэн байж яаж бурхан багшийн дүйчэн өдрийг тэмдэглэх вэ Улсын сан хөмрөг ард түмний татварын мөнгийг хулгайлж иднэ гэдэг чинь том нүгэл гэнэ шүү

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-06-01 202.21.107.29

Дэлхийн бүх шашины хамгийн …ХЭРЭГГҮЙ …МУНХАГ шашин бол ..БУДДА гэсэн шүү….Хоосон зүйл ярьж ядуу зовсон хүмүүсээс ХАНДИВ мөнгө нэхдэг …ГАНДАН……Чойжамц тэргүүтэй ….ЛАМАНЦАР ууд болих хэрэгтэй……Баяжаад ядуугаа улам мунхруулаад л байх юм ИЧДЭГГҮЙ юм байх даа.. Дамбажамц гэдэг нь Хуурамч аөрхи зардаг гэсэн …АВГАЙ …ЭМС тэй холбоотой…….Хөгийн шашин дөө…..

Avatar

Нэргүй 2023-06-01 213.87.131.69

!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Buddha 2023-06-01 202.126.88.66

Adistet orshig

Avatar

Нэргүй 2023-06-01 192.82.81.78

b**s daraad bgaan xristiin malnuud baih bid buddin shashintai oron shuu

Avatar

Нэргүй 2023-06-01 184.60.63.245

миний хэлийг хөхмөөр байна уу? Эсвэл нэг сайран хөлтэй хар Энэтхэг хэл гөхмөөр байна уу?Бурхан нэртэй Хятадад хийсэн аймаар шавараар монгол дүүрлээ.

Avatar

Нэргүй 2023-06-01 66.181.161.159

Чойжмц тэргүүтэй том лам нар явж Далай ламын хэлийг хөхөөд ир. дараа нь доод лам нар нь Чойжамцын хэлийг хөх. дараа нь бид нар бусад лам нарын хэлийг хөхий. тэгээд Шамбалын дайнд мордоё.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж