Скүүтер, дугуйн түрээс эрэлттэй байна

Скүүтер, дугуйн түрээс эрэлттэй байна

Скүүтер, дугуйн түрээс эрэлттэй байна

Дулааны улиралд иргэдийн хамгийн ихээр хүлээж байсан үйлчилгээ бол түрээсийн скүүтер. Тэгвэл тус үйлчилгээ энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлж байгаа. Тус үйлчилгээг авахын тулд иргэд:

  • AppStore болон playstore-оос Jet scooter аппликейшнийг татах,
  • Дараа нь хэрэглэгчээр бүртгүүлэх,
  • Зүүн доод хэсэгт байрлах меню хэсгээс сонголтоо хийж дансаа цэнэглэнэ.
  • Данс цэнэглэхэд багадаа 4000 төгрөг байх бөгөөд шаардлагатай бусад зааврыг түрээсийн скүүтер дээр байршуулжээ.

Уаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг өнгөрсөн аравдугаар сард нийслэлээс мэдэгдсэн.

2023-2024 онд нийт 3000 ширхэг цахилгаан скүүтер оруулж ирэх аж. Одоогоор тоо ширхэгийн нарийн мэдээлэл гараагүй байна.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр, дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрнэ. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг.

Тус скүүтер нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй учраас 3-11 дүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой.

Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгч байгаа гэсэн юм. Эхлэл, төлөвлөгөөг ийн сайнаар хэлдэг ч үйлчилгээ чанар, хүртээмж, хяналтгүйгээс төр, хувийн хэвшил аль аль нь хохирсон тохиолдол бий гэсэн юм.

Эргэн сануулбал, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд авто зам, дугуйн зам, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгасан байдаг.

Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавьсан. Гэхдээ хангалттай бус байгааг иргэд хэлдэг. Замаа дагаад ашиглах нөхцөлд тохирсон хэрэгслийг ч нийтэд хүргэхийг оролдсон ч энэ нь амжилт олоогүй. Харин өнөөдөр үйл ажиллагаагаа эхэлж буй скүүтер түрээсийн эрэлт их байгаа юм.

Түрээсийн скүүтер нь:

  • 120 кг даацтай, 19 кг жинтэй
  • 25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой
  • Усны хамгаалалттай
  • 13 ампер, сольдог зайтай
  • Байршил тогтоогчтой
  • 5 инчийн, хатуулаг дугуйтай
  • 25 градус налууд өгсөх чадвартай
  • -16 градуст ажиллах
  • Зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах
  • Гар утасны аппликэйшнтэй хоршин ажиллах боломжтой аж.

Мөн скүүтерээс гадна түрээсийн дугуйн үйлчилгээ өнөөдөр эрэлттэй байна. Хэдийгээр нийслэлд дугуйн зориулалтын зам хомс ч түрээсийн үйлчилгээ эрэлт ихтэй байгаа учраас иргэд, хүүхдүүд өнөөдөр гэр бүлээрээ тус үйлчилгээг сонирхож байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-01 213.87.131.69

!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж