Шинэ-Зеланд: Онгоцонд суулгахын өмнө зорчигчдын жинг нь үзнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.01-нд нийтлэгдсэн

Шинэ-Зеланд: Онгоцонд суулгахын өмнө зорчигчдын жинг нь үзнэ

Шинэ-Зеланд: Онгоцонд суулгахын өмнө зорчигчдын жинг нь үзнэ

Шинэ-Зеландын Иргэний нисэхийн ерөнхий газраас  үндэсний агаарын тээврийн компанидаа шинэ журам хэрэгжүүлж, Окландын  олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөхийн өмнө зорчигчдын жинг шалгаж эхлэх гэнэ. Долдугаар сарын 2-ныг дуустал хэрэгжих уг хөтөлбөрийг "зорчигчдын жингийн судалгаа" гэж нэрлэж байгаа бөгөөд олон улсын нислэгийн жингийн ачаалал, хуваарилалтын талаарх мэдээллийг тодорхойлно гэж "CNN Travel" мэдээлэв.

Агаарын тээврийн компанийн ачааллын хяналтыг сайжруулах мэргэжилтэн Аластэр Жеймс хэдэхдээ, "Бид онгоцонд явж буй ачаанаас эхлээд хоол, тээшний бүх зүйлийг жинлэнэ. Зорчигчид, нисэх багийнхан болон бүхээгийн цүнхний хувьд бид энэ судалгааг хийснээр олж авсан дундаж жинг тогтооно" гэсэн байна.

Агаарын тээврийн компани жингийн бүртгэлийг хийхдээ зорчигчдын нэрийг нууцалж, үйл явцын явцыг бусдад харагдахгүй байхаар зохион байгуулна гэж мэдэгджээ. Гэхдээ зорчигчид урьдчилсан бүртгэлийн үеэр дижитал жин дээр гарч зогсох бөгөөд жингийн мэдээлэл нь хүний оролцоогүйгээр автоматаар дата санд төвлөрөх гэнэ. "Жин дээр гарч зогсох нь сэтгэлзүйд хүндээр тусдагийг бид ойлгодог. Тиймээс зорчигчдыг жин дээр зогсоход ямар нэгэн тоо мэдээлэл харагдахгүй. Биднээс өөр хэн ч таны жингийн тоог харахгүй" гэж Жеймс онцолжээ. 

Тус компани өмнө нь 2021 онд судалгаа явуулахдаа дотоодын зорчигчдоо жин дээр гишгэхийг шаардаж байжээ. Харин энэ журам удахгүй олон улсын аялагчдад хэрэгжиж эхэлнэ гэж агаарын тээврийн компани мэдэгдэв. Шинэ хөтөлбөрт хамрагдах анхны зорчигчид Окландаас Нью-Йоркийн "JFK" нисэх онгоцны буудал руу шууд зорчих хүмүүс байх болно. Энэхүү 17 цагийн нислэгийг өнгөрсөн намар тус компанийн тахлын дараах шинэчлэлийн чухал үе шат болгон нэвтрүүлсэн бөгөөд дэлхийн хамгийн урт нислэгүүдийн нэг юм.

Одоогоор тус байгууллагаас 13 ба түүнээс дээш насны зорчигчдын дундаж жинг 86 кг гэж тогтоосон бөгөөд үүнд гар тээш багтана. Тус байгууллага хамгийн сүүлд 2004 онд зорчигчдын дундаж жинг 77 кг байсныг нэмсэн аж.

Эрүүл мэндийн статистик мэдээллээр Шинэ-Зеландын иргэд илүүдэл жинтэй болох хандлага нэмэгджээ. Сүүлийн үеийн судалгаагаар насанд хүрэгчдийн таргалалт 34 хувь байсан нь өмнөх үеийнхээс өссөн байна. Мөн хүүхдийн таргалалтын түвшин 13 хувь байгаа нь жилийн өмнөхөөс 3 хувиар нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж