ОХУ-ын нийслэл Москва хотноо дронуудаар дайралт хийсэн талаарх мэдээллүүдийг АНУ эх сурвалжуудаас цуглуулж байна гэж мэдэгдсэн. Түүнчлэн Украин улс нь алдсан газар нутгаа эргүүлэн авахад АНУ дэмжлэх үзүүлж байгаа ч ОХУ-ын дотоодод халдлага үйлдэхийг дэмжихгүй гэдгийг Цагаан ордноос албан ёсоор мэдэгдлээ.
Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэлдээ, "Вашингтон нь Украиныг тусгаар тогтносон газар нутгаа эргүүлэн авахад шаардлагатай тоног төхөөрөмж, сургуулилалтаар хангахад анхаарлаа хандуулсан" хэмээгээд энэ тавдугаар сар гарсаар ОХУ-аас Киев рүү 17 удаа пуужин, дроноор цохилт өгснийг онцолсон байна.
ОХУ-ын талаас мэдээлэхдээ, Мягмар гаригт Украины дронууд Москвагийн чинээлэг дүүрэгт цохилт өгсөн ба энэ нь Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад элитүүдийн оршин суудаг бүс гэдгийг онцолжээ. Дроны дайралтын улмаас хоёр хүн гэмтсэн гэж Москва хотын дарга мэдэгдсэн юм.
Путин мэдэгдэлдээ, энэхүү дайралт нь ОХУ-ыг айлгах, өдөөн хатгах зорилготой гэдгийг онцолж, нийслэлийн агаарын хамгаалалтыг чангатгах үүрэг өгчээ.
Холбоотой мэдээ