Дэлхийн оргил Эверест хогонд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2023.06.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн оргил Эверест хогонд дарагджээ

Дэлхийн оргил Эверест хогонд дарагджээ

Уулчдад хөтөчөөр ажилладаг Тэнзи Шерпа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн бичлэг цацаж, Эверест уулын Өмнөд Кол хэмээх дөрөвдүгээр баазын буудал дээр унтлагын уут, гутал, халбага зэрэг хог хаягдлууд овоорсныг хөндөв.

Уулчид хог хаягдлаа уулнаас авч буух ёстой байдаг. Тодруулбал, уулчид хогоо буцааж авчирснаар авирахынаа өмнө төлсөн 4000 ам.долларын хогны барьцааг буцаан авдаг байна. Гэвч авиралт зохион байгуулагчид болон явган аяллын албаны хүмүүс бараг 8,000 метр өндөрт байрлах ажиглалтын баазууд руу очиж, үүнийг тогтмол хянаж, шалгах хэцүү, үр дүнгүй байдаг гэнэ. Үүнээс үүдэн уулчид хогоо оргилд үлдээгээд ирэх жишиг тогтсон нь харамсалтай. 

Балбын эрх баригчид  уулсыг цэвэр байлгах аяны хүрээнд энэ жил Эверест болон ойролцоох Лхоцэ оргилоос 13 тонн хогийг  цуглуулж, цэвэрлэсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж