Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын төсөвт 2013 оны төсөвт тодотгол хийх асуудал яригдаж, УИХ-д өргөн барихаар боллоо. Тодотгол хийх шалтгааныг товч танилцуулъя.
Нэгдүгээрт, 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувь хүрч уналтад орсон. Энэ үзэгдэл 1992 оноос хойш анх удаа Монгол Улсын эдийн засагт бий болсон үзэгдэл байлаа. Энэ цаг үеэс хойш Засгийн газраам эдийн засгийн талаар зарим арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж ирсний үндсэн дээр 2022 онд +4.8 хувь болж өссөн. Эдийн засгийн өсөлтийг хэмжээгээр нь тооцоод үзвэл өмнөх оноос 10 орчим хувийн өсөлт үзүүлсэн байна. Монгол Улс 2022 оны намар хүндхэн байдалтай, гадаад дотоод өрийн дарамтын асуудал үүссэн байсан. Энэ цаг үед Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч шийдвэрүүд гаргаж, валютын орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод гаргах биет хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж ажилласан. Үүний үр дүнгээр өнгөрсөн оны IV улиралд огцом өөрчлөлт гарч гадаадын томоохон өрийн дарамтаас гарах нөхцөл боломжоо бий болгож чадсан нь энэ Засгийн газрын хэрэгжүүлсэн том ажил байсан.
Хоёрдугаарт, 2022 оны Засгийн газрын 362 дугаар тогтоол гарч уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бодитой бий болгох, үнийг нэмэгдүүлэх, орлогыг сайжруулах тэр хэрээрээ татвар төлөлтийг нэмэгдүүлэх бодлогыг давхар баримталж ажилласан. Үүний үр дүнгээр 2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын төсвийн орлого давж, эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 7.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ өсөлт Азидаа тэргүүлэх эдийн засгийн өсөлт болсон. Үүнтэй холбоотой гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол бодитой бий болсон. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд төсвийн орлого давж биелж байгаа учраас сүүлийн хоёр жил орчим хугацаанд төрийн албан хаагчийн цалин,ахмадуудынхаа тэтгэвэрийн хэмжээ,төрөөс халамж хүртдэг иргэддээ хүртээдэг дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх боломжийг хараахан гаргаж чадаагүй байлаа. Тэгвэл энэ удаа бодит боломж дээр үндэслэн тэтгэвэр нэмэх, цалин нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг тодорхой хувиар нэмэгдүүлэхэд шийдвэр өнөөдрийн Засгийн газрын худалдаанаас гаргалаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний биет хэмжээ зургаа дахин өссөн нь цалин, тэтгэвэр нэмэх гол үзүүлэл болсон.
Цаашлаад төрийн албан хаагчдын мэдлэг, бүтээмжийг сайжруулах чиглэлийг Засгийн газар бодлогоо болгож яваа. Үүний хүрээнд Засгийн газрын хуралдаанаар сар орчимын өмнө шийдвэрлээд Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж зөвлөмж гарсан. Монгол Улсад байгаа нийт ажиллах хүчний 15 хувиас дээшгүй нь төрийн албан хаагч байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, амьдралд нийцдэг байх шийдвэр өнөөдөр мөн яригдсан. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр шүүр ажиллагааны хүрээнд анхан болон дунд шатанд зөрчигдөөд байгаа амьдралд нийцэхгүй байгаа зохицуулалтуудад өөрчлөлт оруулна. Нөгөө талаараа төрийн албан хаагчдын дээд хязгаарыг тогтоох асуудал бий. Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрд ажиллах боломжийг илүү хялбаршуулах зохицуулалт орж байна. Нэг ёсондоо энэ хуулиар төрд ажиллах шалгуур дөрвөн жилийн хугацаатай байлаа гэж бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг дахин хөнгөлттэй буюу хоёр жилийн шаардлага тавигдах зохицуулалтыг тусгасан.
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ковидын хүнд үеийг эхний хоёр жил, геополитикийн хүндрэлтэй нэг жил гээднийт гурван жилийн хүнд соритыг даван тууллаа. Эхний хоёр жил төсөвт тодотгол хийж байсан. Гэхдээ тэр үед төсвийн хүндрэлээс үүдэн орлого дутуу байсан тул төсвийн алдагдлаа нэмэгдүүлж, тухайн үеийн зардлыг санхүүжүүлж ирсэн. Гэсэн хэдий ч Засгийн газраас гол гол экспортуудаа нэмэгдүүлэх гадаад валютын нөөцөө нэсэгдүүлэх, төсвийн алдагдлаа бууруулах, гадаадын өрийн тогтвортой байдаа хангах зорилгоор шат дараатай арга хэмжээ авсаны үр дүнд өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтворжиж, улмаар энэ оны нэгдүгээр улиралд энэ байдал хадгалагдаж гадаад валютын нөөц 3.8 тэрбум долларт хүрлээ. Өнгөрсөн жил төсвийн алдагдлаа 1.5 их наяд төгрөгөөр бууруулж зардлаа өсгөхгүйгээр мөнгөний бодлоготойгоо яв цав нийцүүлж төсвийн зардлаа хумих бодлого барьж ирсний үр дүнд өнөөдрийн эдийн засгийн өсөлт гарах, тогтворжих нөхцөл бүрдсэн. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээрээ цалин тэтгэвэр нэмбэл инфляцийг хэрхэн тогтвортой байлгах вэ гэсэн том сорилтын өмнө тулж ирсэн. Гэсэн хэдий ч бид эдийн засгийн боломж гарсан хамгийн эхний цаг хугацаан дээр хувь хүний орлогын дэмжлэг болгож төсвийн зарцуулалт хийх зайлшгүй шаардлага тулж байна. Зарим хүмүүс сонгууль тулчихсан шоу хийж байна гэсэн хардлагатай байна. Бидэнд боломж гарсан хамгийн эхний цаг хугацаа. Бид энэ боломжийг ашиглаж цалин, тэтгвэр тэтгэмж зорилтот бүлгийн халамж, нийслэлийн түгжрэл гэх мэт тулчихсан асуудлуудаа шийдэхээр төсвийн тодотгол хийж байна. Хойшлох, сонгууль руу дөхөх тусмаа хардлага дагуулж, янз бүрээр хэлэгдэх байх. Энэ цаг хугацаанд хийж байгаа нь цаг үеэ олсон зайлшгүй тулсан боломжоо зориулж байна гэж ойлгоорой. Төсвийн тодотголыг дараах таван эдийн засгийн ангилалд зориулж байна.
Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн суурь цалинг нэмэгдүүлнэ. Үүн дээр 986.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдана.
Хоёрдугаарт, тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж үнийн өсөлттэй уялдуулж 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд зориулж 394.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана
Гуравдугаарт, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн зургаан сарын хугацааг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг олгох бөгөөд 142.4 мянган хүүхэд хамрагдана.
Дөрөвдүгээрт, Зорилтот халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 90 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд 144.4 мянган хүн хамрагдана.
Тавдугаарт, Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөг тавьсан хэдий ч гүйцэтгэл тэр бүр хангалттай яваагүйн улмаас 187 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсаныг нэмж оруулж өгнө. Тийм учраас томоохон төслүүд гацахгүй явна гэсэн үг. Гол ажил нь хотын дундах замуудын хоорондын холбоос замыг гүйцээх төсвүүд байна. Ийм таван зүйлд гол анхаарал хандуулж төсвийн тодотгол хийнэ. Нийтдээ 1.8 их наяд төгрөгт сая иргэн шууд хамрагдана.
Төсвийн хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тусгай шаардлага буюу төсвийн тодотгол хийх шалтгаануудыг хуульчилсан байдаг. Уг хуулийн 34.1.4 буюу төсвийн ерөнхий захирагч нарын хооронд зохицуулалт хийх тохиолдолд тухайн жилийн төсөвт тодотгол хийж болно гэж заасныг үндэслэн хуулийн хүрээнд хийж байна. Хоёрдугаарт, 2023 оны төсвийн тухай хуульд ДНБ-ний 2.6 хувьд алдагдлаа барихаар заасан. Энэ хувь хэмжээнд огт өөрчлөлт орохгүй. Тусгай шаардлагаа хангаж ажиллана гэсэн үг. Энэ төсвийн орлогоо нэмэгдүүлэх бүх боломжоо дайчилж ажиллана. Энэ жил 50 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж ажиллана.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: Төсвийн тодотгол хийж байгаа 1.8 их наяд төгрөгийн тал нь төрийн албан хаагчийн цалин хөлсний нэмэгдэл. Ний 225 мянган төрийн албан хаагчийн 217.7 мянга төрийн албан хаагчийн цалин нэмэгдэнэ. Өндөр албан тушаалтай, өндөр цалин авдаг хүмүүсийн цалинг нэмэхгүй. Иргэдэд тулж ажилладаг хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдыг “Төрийн мэргэжлийн үйлчилгээ”-ний нэгдсэн ангилал, зэрэглэлээр цалинжуулна.Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын цалингийн доод хэмжээг 590 мянган төгрөг байгааг 1.0 сая төгрөг болгож нэмэгдүүлнэ. Энэ бол суурь цалин. Үүн дээр үр дүнгийн, гүйцэтгэлийн, зэрэг дэвийн, ажилласан жилийн, хөдөө орон нутгийн гэх мэт нэмэгдэл цалин тооцоогддог. Тухайлбал, боловсролын салбарын дундаж цалин 1.050.000 төгрөг байна. Үүн дээр нэмэгдлүүд нэмэгдэнэ гэсэн үг. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байгааг 750 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ. Түүнчлэн нийслэл, орон нутаг, яам, агентлагийн төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг нэгдсэн сүлжээгээр зохицуулж, ижил зэрэглэлд хамаарах төрийн тусгай албан хаагчдын үндсэн цалинг адил болгоно.
Төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, соёл урлаг, биеийн тамир, спортын 2.6 мянга, төрийн захиргааны 23.0 мянга, төрийн тусгай 35.0 мянга, төрийн мэргэжлийн үйлчилгээний 93.2 мянга, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, төрийн улс төрийн 3.8 мянга, нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ.
Өнгөрсөн 2022 оны 12 сарын нийгмийн халамжийн сангийн мэдээгээр төрөөс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр (288 мянган төгрөг)-ийг сар бүр олгож байна. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12.8 орчим хүүхдэд 288 мянган төгрөгийг сар бүр олгодог. Ирэх долоодугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд хүргэж 275 мянган төгрөг болгохоор тооцооллоо.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэхэд 89.3 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн хүнсний эрхийн бичиг, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улирлын тэтгэмж, цалинтай ээж буюу 0-3 насны хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмж зэрэг мөнгөн дүнг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай халамжийн хөтөлбөрүүд байна. Засгийн газраас төрийн халамж шаардлагатай зорилтот бүлэгт олгох дээрх халамжийн тэтгэмж бусад тусламжийн хэмжээг төсвийн нөхцөл, боломжид тулгуурлан үе шаттайгаар нэмэгдүүлэхийг зорьж байна. Дараагийн асуудал бол ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг ойртуулна. Үүнд 200.2 тэрбум төгрөг зарцуулна. Хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй нэмэгдэнэ.
Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлнэ. Энэхүү арга хэмжээнд 496.2 мянган тэтгэвэр авагч хамрагдан 194.4 төгрөг зарцуулна. Манай улсын нийт хүн амын 36.2 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Хүүхдийн төлөө санд 2021 онд 5.1 тэрбум, 2022 онд 4.3 тэрбум, 2023 онд 1.1 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн.
Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдэд 2021 онд 25.0 сая, 2022 онд 81.7 сая төгрөгийг шагнал, урамшуулал олгоод байна. Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, хүүхдийн хөгжил, зөв хүмүүжил, төлөвшил олгоход төрөөс онцгой анхаарч бодлого, шийдвэр гаргах” зэрэг олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд хүүхдийн төлөө санд төвлөрсөн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр боллоо. Уг шийдвэрийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр жилдээ 1 удаа хэлэлцэж, шийдвэрлэх бөгөөд хүүхдийн төлөө санг арвижуулах, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтад зориулна гэж хүсвэл иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ хүүхдийн төлөө санд хандивлах боломжийг бүрдүүлнэ.Түүнчлэн уг сангаас хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулсан томоохон бүтээн байгуулалтад зарцуулна. Мөн иргэн өөрөө хүсвэл иргэдийн өгсөн хандив, тусламж, хандивлагчийн хувийн мэдээллийг тавих боломжтой болгоно. Уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүтцийг шинэчилж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн доор төрийн байгууллагаас бүрдсэн дэд зөвлөл, скаут, сурагчдын холбоо зэрэг хүүхдийн оролцооны байгууллагуудаас бүрдсэн дэд зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн. Энэхүү дэд зөвлөлүүд хуралдаж Үндэсний зөвлөлд бүтээн байгуулалтын саналаа уламжилна.
Батдулам 2023-05-31 64.119.30.206
Одоо тэтгэвэрт гар ч байгаа хүмүүс энэ нэмэгдэлд орохгүй бас л дараалсан 7жилээр тэтгэвэрээ бодуулаалд л 500 гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгоод хохироод суух болох нээ
Алтай 2023-05-31 66.181.160.6
Олсон жаахан мөнгөө цацах нь дэ өөрсдийн хулгайн мөнгөө л хурааж авч төсвөө зузаатгаасай
Зочин 2023-05-31 66.181.161.105
Ард түмэн хулгайгий чинь илэрүүлж орлого өссөн юм биш үү
Зочин 2023-05-31 66.181.160.75
үргэлжлэл.
Эндээс харвал дундаж тэтгэвэр авагчид байхгүй болж улны тэтгэвэр авагчид болсон.
Одоогийн нэмэлтээр хамгийн доод (улны)тэтгэвэр авагчид 50000 төгрөгөөр нэмэгдсэн бол 1сая төгрөгний тэтгэвэр авагчид 100000 төгрөг , 2сая төгрөгний тэтгэвэр авагчид 200000 төгрөгөөр нэмэгдэж байна.Харин дарга нар тэтгэвэрийн зөрүүг арилгачихлаа гэж байна.
Өнөөгийн өндөр тэтгэвэр авагчид тийм их ажил хийсэн хүмүүс үү гэвэл бас үгүй. За яахав , уурхай , Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс жаахан өндөр ба
Зочин 2023-05-31 66.181.160.75
үргэллэл.
Манайд тэтгэвэр нь хэт өндөр тогтоогдох салбар байхгүйтэй адил. Эртхэнтэйгээ УИХ-ын гишүүд , ЗГ-ын гишүүд 120000-1500000 төгрөгийн нэрлэсэн цалинтай байсан. Эндээс хуулийн дагуу 45%-ийн тэтгэвэр тогтоовол тийм өндөр биш. Харин хуулийг гууль болгодог хүмүүс сүүлийн 5-7 жилдээ өндөр даатгал төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгосон хүмүү зөндөө. Тэд л өнөөдөр тэтгэвэрийн санг хоосолж байгаа юм. Тэтгэвэр нэмэхэд хүртэл том ашиг сонирхол яваад байна.
Зочин 2023-05-31 66.181.160.75
Тэтгэвэр нэмнэ , зөрүүг арилгана гэдэг зүгээр л тоглоом , хууралт юм.
Өнгөрсөн онд тэтгэвэр нэмэхдээ 350000 төгрөгийн тэтгэвэрийг 500000 төг болгож 150000 төг болгосон. За доод тэтгэвэртээ нэмлээ болж байна гэж үзье. Гэтэл 400000 төгрөг ба түүнээс дээш 500000 төг хүртэлх тэтгэвэрийг 100000 төгрөг ба түүнээс доош мөнгөөр нэмсэн. Харин 600000 төг ба түүнээс дээш тэтгэвэрийг
логикоор нь харвал 50000 төгрөгөөр нэмэх байсан ч 15%-иар нэмсэн. Ингээд өндөр тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэвэр эрс нэмэгдсэн
zochin 2023-05-31 66.181.179.196
Би боловсролын салбарт 35 жил багшийн ажил хийж тэтгэвэрт гарсан .Гэвч ажил огт хийгээгүй хүнтэй адилхсн тэтгэвэр авч байгаа нь шударга биш байна.Сүүлд тэтгэвэрт гарсан багш нар 700-с 800.000 гаруй мөнгө авч байна.Одоо 10% нэмэгдвэл 700 000 төгрөг болох нь бас л хамгийн доод хэмжээ байх нь.Өндөр тэтгэвэр авч байгааг нь нэмэхгүй байж болдоггүй юм уу?Попроод л байх юм.
Иргэн 2023-05-31 66.181.161.80
Бүгд л адилхан орлогоо ахиулах гэж бодож байгаа.Адилхан нэмсэн нь зөв шүү дээ. Бага ч болов баярлаж сур.
Зочин 2023-05-31 202.126.89.49
одоо цалин нэмж байгаа гэдгээр улсын их хурлынхаа өөрсдийнхөө тоог нэмчихэж байгаа шдэ
Зочин 2023-05-31 103.212.119.179
болоошдээ.бага рекламд. үнэ өсөөд ач холбогдолгүй болно
Нямсүрэн 2023-05-31 202.126.89.54
Энн бүхнийг нэмлээ гээд манайх шиг үнийн хөөрөгдлийг арилгаж чадаагүй оронд ямар ч чанарын ялгаа байхгүй. Цалингийн доод хэмжээ нэмлээ гээд хувийн хэвшилд ажилладаг хүмүүст татварын л дарамт болно. Нэг шархаараа нөгөөхөө нөхөөд.Ард түмнээ шулж ханахгүй улс юм аа
зочин 2023-05-31 122.201.19.190
сонгууль дөхцөн нөгөөдүүл жүжгээ тоглоод ард түмнээр бүүр тоглоод сурчихсан больж үз МАН 1. хулгайч луйварчиддаа хариуцлага тооцож шоронд нь хий 2. 126 г ард түмэн зөвшөөрөөгүй .3. өнгөрсөн сонгуулийнхаа амлалтыг биелүүлээгүй байж сонгууль ярих шаардлага байхгүй худлаа сайхан ярьж ард түмнийг хуурч сонгогдож гарч ирдэг боль гэх мэтчилэн
Зочин 2023-05-31 64.119.25.32
Үндсэн хуулиа цалингаар арилжих юмуу?Үггүй дээ горьдсоны чинь гарз.Хоёр танхимтай болно.
Зочин 2023-05-31 202.9.41.5
Хулгайн их наядуудаараа амьжиргаанд хүрэлцэхээр нэмээч энэ, хулгайчдынхаа тоог хангамжтай нь нэмж болдог, хулгай дээрмийн мөнгөөрөө ард олныхоо амьжиргааг дэмжээч
Зочин 2023-05-31 66.181.160.5
юмны үнэ одоо дээшээгээ бүүр явж өгнө дөө сонгууль дөхөхөөр цалин нэмдэг уламжлал болсон шийдвэр
Зочин 2023-05-31 192.82.72.246
Манай монголчууд 5 толгойн ноогдол ашиг авъяа гэхээр нэг өдрийн хоолны мөнгөөр яах гээд байгаа юм гэж ярьдаг нөхдүүдэд естой үнэртэх ч үгүй нэмэгдэл гэж тэтгэврийн нэмэгдлийг хэлэх байхаа даа
Зочин 2023-05-31 66.181.161.249
насаараа ндш төлсөн хүмүүс бгаа ндш огт төлөөгүй шахуу малчин хувь тэнцүүлсэн зэргээр тэтгэвэрт орсон хүмүүс бгаа тэгээд тэтгэврийн зөрүүг арилгана гэж
солиороод байхын тэтгэвэр зөрүүтэй бх ёстой
Зочин 2023-05-31 192.82.72.246
Манай монголчууд 5 толгойн ноогдол ашиг авъяа гэхээр нэг өдрийн хоолны мөнгөөр яах гээд байгаа юм гэж ярьдаг нөхдүүдэд естой үнэртэх ч үгүй нэмэгдэл гэж тэтгэврийн нэмэгдлийг хэлэх байхаа даа
Зочин 2023-05-31 192.82.75.30
Tetgeveriin zuruug arilgax bish ulam zuruug ixesne za yu, xulgaichuudaa. Eniigee oilgodoggui yumuu mangaruudaa
Зочин 2023-05-31 192.82.75.30
Bulgantuya gej avgai yamar ch ard tumnee, mongoloo gesen setgelgui avgai gedeg ni olon bolchimgui uildel, ugeer ni xaragdsan. Odoo ch bas ene teneg uildel ug garch baina. Olon xeltei gex shig xutssan avgai. Ter xamaagui shu..sursan yumaa yaj ashiglaj baina gedeg ni gol. Uniin usulttei ene Jil l yalduulna gej xelj baina. Inflation 10% ch bish. Barag Sar bur yulduulj nembel yavsan. Sar bur inflation uur garch baigaa sh dee
Зочин 2023-05-31 139.5.218.89
ЖДҮ-ийн тонуулчин Амарбаясгалан яаж шударга үнэний дүрд тоглож чадаж байнаа. Сонгуулийн хугацаа дөхөнгүүт цалин тэтгэврийг нэмээд ялчихна гэж бодож байна уу.
Зочин 2023-05-31 66.181.177.179
Ylah bolzol bvrdj bn shdee.Baigaa zvildee setgel hanamjtai bai.Zow sanaval bvtehgvi zvil vgvi.Hvnd ve davj bgaaZGazartaa bayrllaa.Ajlin amjilt hvse.
Зочин 2023-05-31 213.87.162.37
~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-05-31 216.38.195.74
yb;
Зочин 2023-05-31 216.38.195.74
bygyildj; ?
workers; 2023-05-31 216.38.195.74
xydalch xylgaichud#
Зочин 2023-05-31 216.38.195.74
xashaagaa tat abtys baaxan byrxyyldj,gadniz;
gadni,garuin yseg zyraxgyi baix,apartyreesni; 2023-05-31 216.38.195.74
abtys baaz.
Зочин 2023-05-31 216.38.195.74
Baliar xylgaichnyydtai syylgaj baisan bn.@ardtaiadil.
Зочин 2023-05-31 202.126.90.37
Тэтгэвэрийн зөрүү арилгана гээд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болгов доо.Угтаа энэ бол жил бүрийн инфляцтайгаа уялдуулж нэмээгүйгээс өнөөдрийн зөрүү үүссэн.
Зочин 2023-05-31 103.26.195.48
бүх хүүхдүүдэд өгнө гээд хэлэхгүйг бодоход нөгөө л хасдаг ялгаварлах хэвээр байх юм байна хүсэлт гаргаад ч нэмэр болохгүй унагаад унагаад хасаад хасаад шийдэх юм шиг
Оюун 2023-05-31 202.179.27.9
Булгантуяа ёиниы цэргүүд ямар сэтгэлгүй, чадваргүй юм бэ? Инцляцийн түвшин ахмад настны тэтгэвэрийн түвшингээсхамаарч өөр бдаг гэж ойлгодог төрийн албан хаагчуу. Өндөр тэтгэвэн тогтоолгосон хүмүүс 12% хувилбал 100000 дээш нэмэгдэл авна бусад ахмадууд 1 саяаас доош тэтгэвэр авх бөгөөд нэмэгдэл гэж 2-3 кг үхрийн мах авах мөнгөөр тэтгэвэрээ нэмүүлнэ. Та нарынхаар бол инфляци ахмадуудад өөр байхнээ. Даанч сэтгэлгүй шүү булгантуяа хоосон хэлэх үг алгадаа
Зочин 2023-05-31 192.82.83.77
Оросоор коэфициеит, англиар coefficient гэдэг нэр томьёог олон жилийн өмнө ИЛТГЭЛЦҮҮР гэж оноон орчуулсан. Бүх тольд ийм байгаа. Одоо манай сайд дарга нар буруу зөвийг ялгахгүй, амандаа орсон буруу хэлбэрээр ИТГЭЛЦҮҮ гэх болжээ. Ингэж болохгүй гэдгийг тайлбарласан ном хүртэл гарсан. Ийм байж 10 жил албан ёсоор хэрэглэсэн нэр томьёог хэллээ гэж өөртөө таалагддаггүй хүнийг бруутгаад сууж байгаа. Бидний дээр боловсрол дорой, биеэ дөвийлгсөн, зээлийг төлдгөггүй зүйл гэж итгэдэг дарга нар байна
Zochin 2023-05-31 64.119.17.246
2022 оны 01 сард тэтгэвэр 20% нэмэхэд, тэрнээс хойш тэтгэвэрт орсон хүмүүсээ яах юм бэ. Тэтгэвэр нэмэхдээ хувилаад нэмдэг, өндөр тэтгэвэртэй нь өндөр нэмэгддэг, бага тэтгэвэртэй нь бага нэмэгдээд зөрүү нь улам холдоод байдгийг мэддэг юм бол уу.
Иргэн 2023-05-31 103.212.118.213
П/ЗД@@НУУД БИДНЭЭС "ХУЛГАЙЛДАГ" МӨНГӨНИЙХӨӨ ӨЧҮҮХЭН ХЭСГИЙГ ӨГӨХ БОЛОХООРОО БАӨН СҮР ДУУЛИАН БОЛНО. ТЭР СУРГААР Л@ЛРЫН ДАМЧИН ҮХЭЭРҮҮД НЬ ХАМАГ ЮМНЫ ҮНЭЭ НЭМНЭ.
БУЗРУУДЫГ БҮГДИЙГ НЬ БУУДАЖ а**х ЮМСАН.
Ц. Эрдэнэбат 2023-05-31 202.126.89.105
За нэг иймэрхүү! тэтгэвэр нэмнэ гэж хэлээд, 50.000 төг нэмэх нь үү үгүй юу?!
Өөрсдөө орон тоогоо 50 хүнээр нэмчихлээ…ккк
Зочин 2023-05-31 202.21.124.69
бас итгэлцүүр гэнэ үү Балай юм хавчуулчихжээ бас зүгээр ч 40, 50 мянган төгрөгөө нэмэхгүй гэсэн үг. Таных итгэлцүүртэй , таных итгэлцүүргүй гээд л яг л нөгөө хүүхдийн мөнгийг ялгаварладаг шиг юм болох нь Улам л тэнэгтээд улам л жонхууруулаад байх юм
Зочин 2023-05-31 202.21.124.69
40, 50 мянган төгрөгөөр цалин нэмлээ гэж хэлэхээсээ ичдэггүй юм байхдаа . мах нь 20 мянган төгрөг болчихоод байхад өнөөдөр нэг өдрийн талх махны л мөнгө ш дээ . Ийм юм ярьж хүмүүсийн анхаарлыг татаж байгаад араар нь идэх, уух, авах, сонгууль зэргийг л амжуулж байх шив дээ Өөр юу ч алга Даанч дээ ШИВШИГ гэхэд ч багадмаар байна , хэлэх ч үг алга
Зочин 2023-05-31 202.55.188.34
тэтгэвэр 10 хувь гэж балайрхаа болиоч…бүх хүн үнийн өсөлтөд өртөж байна…нэмвэл хувь гэхгүй одоогийн тэтгэвэр бүр дээр 200.000 адилхан нэмээч….үнийн өсөлтөнд бага тэтгэвэр авдаг хүн бага өртөж их авдаг хүн их өртдөг гэж боддог юм байх…..500к авдаг хүн 50к нэмэгдээд 5 сая авдаг хүн 500к нэмэгдээд байх нь шудрага ёс уу малнууудаа
zocnin 2023-05-31 202.179.4.251
10 huvi genyy baga doromjlooroi
Ахмад настан 2023-05-31 192.82.83.72
Бүх тэтгэврийн хүмүүст хувь гэхгүйгээр 150-200000 төгрөг нэмбэл шударга байна. өмнө нэмсэн тэтгэвэр үнэхээр дундаж тэтгэвэртэй хүмүүс хохирсон шүү.
Зочин 2023-05-31 202.9.46.18
huuhdiin mungu 6.1-s ug
Зочин 2023-05-31 202.55.188.46
Нөхөж өгнө гэж бх шиг бна шд