Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2023.05.31) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсантай холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, энэхүү өөрчлөлт бол 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхэлнэ гэж цохон дурдаад, тус өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, улс төрийн намын, сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийгдэнэ. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна гэлээ. Тэрбээр, өнөөдөр Монголын нийгэмд томоохон шилжилт хийгдэж байна гэж үзэх ёстой хэмээн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн ач холбогдлыг дүгнэн хэлээд, ард түмэн өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа суралцсан, буруугаа илчилдэг, нийгмийн асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг, илүү хэрсүүжсэн, илүү үнэн зөв, шударга ёсыг хүсэмжилж байгааг бид энэхүү Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх үеэр харлаа. Нийгмийн эрмэлзэл, хүсэл зоригийг сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үүрэг юм гэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-05-31 103.111.68.3

УИХ ГЭМТ ХЭРЭГ ХИЙЧИХЛЭЭ ДЭЭ

Avatar

Зочин 2023-05-31 66.181.191.120

Хулгайчдн тоо 50-иар нэмэгдэв үү.

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-31 150.129.143.111

Хүлцэнгүй ард түмнийг доромжлож бн даа. одоо яая гэхэв. 126 хулгайчтай л болнов тэдний цүнхийг барьсан хэдэн зуун хулгайч нэмэгдэнэ. тэдний төрийн албанд шургуулсан хэдэн мянган хулгайч нэмэгдэнэ.

Avatar

Нэргүй 2023-05-31 202.21.124.69

Хүүхдийэн баяр гэж хошгоруулж байгаад ар худрагаар нь аймаар хууль батлаад л …..

Avatar

Zochin 2023-05-31 202.131.251.130

hogiin kommunistuud idej uuj hanahgui n dee. bur oluulaa bolchihloo,. irgenii dain l ganrs gargalgaa bolloo.

Avatar

Зочин 2023-05-31 202.126.90.43

Занданшатарыг монгол улсын хуулийг хүч хэрэглэн өөрчилсөн гэдгээр шүүх нэг өдөр ирэх л байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж