Шинэ 30 жилийн дүрэм ба түүхэнд үлдэх РЕФОРМ

Шинэ 30 жилийн дүрэм ба түүхэнд үлдэх РЕФОРМ

Шинэ 30 жилийн дүрэм ба түүхэнд үлдэх РЕФОРМ

“Энэ бол шинэ 30 жилийг эхлүүлэх тоглоомын дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль бүрийн өмнө өөрсдөдөө зориулж дүрэм зохиодог байдалд та бид цэг тавьж чадлаа. Мөн нэг гишүүнд ногдох эрх мэдлийн хэт төвлөрөл өнөөдрийн санал хураалтаар эцэслэгдлээ. Өөрөөр хэлбэл, нэг гишүүн 2-3 байнгын хороонд харъяалагдаж, хууль хяналтгүй гардаг байдал түүх болж, байнгын хороо илүү мэргэшсэн, агуулгын том реформ хийгдэж байна. Үүнээс гадна эрх мэдлийн төвлөрөл задарч байгаа учир УИХ-ын гишүүн байснаар өөртөө давуу байдал олгодог явдал эцэслэгдэж байна. ҮХНӨ нь түүхэн реформ болж чадлаа”.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ийнхүү дүгнэлээ.

Үндсэн хуулийн  21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгоно” гэж өөрчилснөөр өнгөрсөн 30 жилийн тогтолцооны гажуудлыг засч, залруулах эхлэл тавигдав.   ҮХНӨ-ийг  2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх тул УИХ-ын сонгууль ирэх намар болно гэсэн хардлагад эцэслэгдэж, ээлжит хугацаандаа буюу 2024 оны парламентын сонгууль холимог тогтолцоогоор явах нь тодорхой болж байна.

Гишүүдийн тоог нэмснээр нэг гишүүнд оногдох эрх мэдлийн төвлөрөл  саарч, парламентад нийгмийн олон талын төлөөлөл орж ажиллах боломж нээгдэж байгаа юм. Өнөөгийн тогтолцоо нь мөнгөтэй, олонд танигдсан, хуучин улстөрчдөд давуу боломж олгодог. Үүнээс болоод улс төр-бизнес нь цус холилдсон, төрийн сангуудын дата мэдээллээс харахад улстөрчид нь, бизнес эрхлэгчид нь Монголын өнгөтэй, өөдтэй болгоныг хувааж идсэн нь олон нийтэд ил болж байна.

Мажоритори тогтолцоо нь шинэ, мөнгө муутай хүмүүст халтай. Монголд өнгөрсөн 30 жилд бодлогын гэхээсээ мөнгөний сонгууль болж ирсэн нь худлаа биш. 2008 онд Ардчилсан нам нэг сая төгрөгийн “Эрдэнийн хувь”,  Ардын нам нь 1.5 сая төгрөгийн “Эх орны хишиг олгоно” гэж уралдаж амалсны сөрөг үр дагавар өнөөдөр ч эдийн засагт ажиглагддаг.

Халамж, мөнгөөр иргэдийн саналыг худалдаж авсан улстөрчид эргээд төрөөсөө, улсаасаа, иргэдээсээ хулгайлдаг нь Монголд гэмт хэрэг биш шахуу болсон. Захын төрийн сангийн датаг ухах төдий л өнгөрсөн 30 жилийн улс төрийн тодорхойлж явсан хүмүүсээс улсаа тоноогүй нь тун цөөхөн.

Хууль тогтоох байгууллагыг нь хууль тогтоогч нартай нь худалдаад авчихдаг, улсаа тоносон улстөрчид нь улсынхаа хаан болдгийг өөрчлөх эхлэл нь Үндсэн хуульд хийж буй өчигдрийн өөрчлөлт. Үүний араас 18 жил “гар дүрээгүй” Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчлэх аваас Төрийн ордон “босго” өндөртэй болно. Босго өндөр гэдэг нь ёс зүйтэй, ёс суртахуунтай парламент бүрдүүлэх явдал юм.

УИХ-ын нийт гишүүдийн 20 хувь нь авлига хулгай, хүчин, хүчирхийлэлтэй нэр холбогдсон атал ёс зүйн хариуцлагыг ердөө гуравхан гишүүнд хүлээлгэсэн нь иргэдийн төрд итгэх итгэлийг нь хүртэл хулгайлчихаж байна гэсэн үг.

УИХ-ын гишүүдийн тоог нэмж, тогтолцоог холимог болгосноор жалга довны эдийн засаг биш макро төвшний бодлогын эдийн засаг ярьдаг парламенттай болох юм.

76 дарга биш 126 төлөөлөгчтэй болсноор парламентын чадамж сайжирч, хууль тогтоомжуудын чанар сайжирна. Өнөөдөр нэг байнгын хороо 12-19 гишүүнтэй. Байнгын хорооны гишүүдийн 50-иас дээш хувийн ирц бүрдэхэд хуулийн төсөл батлагдах боломжтой байдаг гэвэл ердөө 7 гишүүний “үзэмжээр” 3.4 сая хүний амьдралыг шийдсээр иржээ. Харин гишүүдийн тоог нэмснээр хуулийн чадамж сайжрах нь гарцаагүй.

Эцэст нь, ҮХНӨ-ийн үр дүнд эдийн засаг сайжирч, иргэдийн амьдрал дээшлэх ёстой юм.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-01 150.129.142.172

Манж 300 жил,МАН засаглаад100 жил мань хөгжсөнгүй

Avatar

Гүн ухаан 2023-06-01 64.119.19.197

Ийм нэг үлгэр зохиов. Төр-Бид олуулаа болж бүр их баяжмаар байна. Ард түмэн- Үгүй тэгэж болохгүй. Бид өлсөөд байна. Төр-Май таван төгрөг. Төрийн төмөр нүүр гэж мэдэх үү, бид бүр олуулаа боллоо. РЕФОРМ хийлээ тэнэгүүдээ ойлгохгүй байна уу хахаха

Avatar

Нэргүй 2023-06-01 202.21.114.170

Buzaruud …. nogoo mal eronhiilogch ni horig tavihnuu !!! bas neg hereg tovogoo naimaaltsaad duusahnuu !!!

Avatar

Нэргүй 2023-06-01 213.87.131.69

!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-01 202.126.88.104

Тоо нэмэгдээд энэ улстөрийн, засаглалын гамшиг шийдэгдэнэ гэсэн үндэслэл харагдахгүй л байна.

Avatar

Зрчин 2023-06-01 64.119.26.87

Луйварчдад халтай өөрчлөлт болсон. Тэгэхдээ энэ хараагаадю байгаа хулгайчууд жагсаалтын ард нуугдаж шургална. Намын жагсаалт соэгуулийн өмнө ил байх ёстой.

Avatar

Нэргүй 2023-06-01 64.119.27.44

50 хулгайч нэмэгдэж асар их зардал гарна. Хурлын танхим засварлахаас эхлээд л явж өгнө дөө…одоогоор зардал нэмэгдэхгүй л гэж гуцна. Хулгайч Данхийг огцруулахсан

Avatar

Нэргүй 2023-06-01 202.21.107.60

Гишүүний халдашгүй дархан эрх юу болсон бэ? гишүүдийн тоо хангалттай олон болсон бол тэр дархан эрх гээч юмыг нь болиулмаар бна. бас нэг гишүүнийг 2-оос илүү дахин сонгомооргүй бна

Avatar

Зочин 2023-06-01 192.82.71.250

Зарим хүмүүс сүүлийн 30 жилд Монголд хамаг юм болохоо байчихсан юм шиг ярьдаг. Үгүй юмаа, МАН сүүлийн 102 жил Монголыг мэргэн удирдлагаараа жолоодож байгаа. Социализмын үед бүх бузар булай зүйлс нь далд байснаас энэ их завхрал ялзарал МАН-ын 102 жилд тарьсан балаг…

Avatar

Зочин 2023-06-01 192.82.90.208

АН-ын хулгайчууд улс орныг сүйрүүлж ,эдийн засгийг хүндрүүлж, өр зээлэнд унагаж ,улсын данс улайлгаж,нийгмийн хөрөнгийг идэж ууж, иргэдийн амьдралыг хүндрүүлж ,итгэлийг нь бүрэн алдсан, Үүнээс болж Улсын их хуралд суух төлөөлөлгүй болох шахаад, харин одоо муу арга хэрэглэн ,үндсэн хуульд порпорционал систем шургуулж, УИХ-д хэдэн хулгайч нэмж суулгахыг л оролдож байна. Эд нар газар сайгүй хэрүүл хийж ,үймээн самуун өдөөж, нийгмийг арагш чангаж, гай болохоос өөр бүтээлгүй.Улс оронд дайсагнагчид

Avatar

Нэргүй 2023-06-01 64.119.27.44

АН ЗАСГААС ЗАЙЛААД 7 ЖИЛ БОЛЛОО ЭРГҮҮ ФЭЗДА МИНЬ

Avatar

а 2023-06-01 202.126.89.203

ийм эргүүнүүдээс л болж бгаа юм

Avatar

Иргэн 2023-06-01 202.9.46.148

Улс төрд байгаагүй нэг намын дарангуйлалаар бий болгосон РЕФОРМ гэж үзвэл зохино. МАН ын хулгайчид дахин олуулаа болж хулгай хийхээр улайрчээ ээ.

Avatar

Зочин 2023-06-01 192.82.90.208

Ардчилал бол улс орныг олон толгойтой болгож ,өөр хооронд нь уралцуулж,тал тал тийш нь чангааж сүйрүүлэх л арга. АНУ зэрэг барууны орнуудад үндсэндээ хөрөнгөтний хоёрхон том нам л дарангуйлж монопольдаж байна. Ард иргэдийн саналыг илэрхийлэгч өөр үзэл бодолтой нам тэнд байхгүй. Тэдний эсрэг төрийн бүх тусгай албад хэвлэл мэдээллээс эхлээд хууль хяналт гээд бүгд ажиллана. Илэрлийг жинхэнэ хяргана.АН монголыг яг ийм болгохыг санаархагчид,барууны тавиул, хоёр хөршийг үзэн ядагсад

Avatar

Тоонд учир шалтгаан байхгүй! 2023-06-01 66.181.191.85

76 -аас 126 болсоноор юу ч өөрчлөгдөхгүй …( Энэ бол зүгээр ард түмнийг доромжилсон улс төрийн булхай!!! Учир нь математикийн хөдлөшгүй алтан теором 51/49 гэсэн хүчний харьцаа нь мөнхөд илүү хүчтэй. Тоонд учир шалтгаан байхгүй. Махны үнэ тогтоон барьж хөөсрөлийн хараад сууж байдаг хүмүүс бүр л олуулаа болох байх даа.

Avatar

Харагч 2023-06-01 95.12.218.28

Эрхэмууд ээ туухэн гэдгийг эд нехед аль эрт тэтгэвэрт гарсны дараа нь л унэлэх байх даа. Яагаад гэвэл туух гэсэн уг енгерснийг илэрхийлдэг. Одоо бол юун дугнэх. Харин цаг еер болсон, одоо хэлсэн угийг нь хадгалж улдэх хэрэгтэй дээ. Ядаж 5 жилийн дараа эхний ур дунг нь харья. Тэгээд л туухэн эсэхийг нь дугнэе. Ямар ч байсан энэ удаа хучээр хийчихсэн. Санал асуулга энэ тэр бол улгэр.

Avatar

Зочин 2023-06-01 150.129.142.172

30 жилмйн түүхэндэх хамгийн муу парламент,үндсэн хуульд ойрхон 3 удаа халдлаа

Avatar

Нэргүй 2023-06-01 103.212.119.21

Манай иргэдийн мэдлэг аливаа асуудлыг тунгааж дүгнэх чадвар санй нэдэгт би итгэнэ бид одоо өөрсдөө хоосон попорч суух биш сонгуульдаа идэвхтэй оролцож тойрогтоо нэр дэвших нөхдүүдээ сайн судлах , худал хулгайд ямар нөхөр холбогдоод байгааг одооноос сайн мэдэж авч байх нь л бидэнд 2024 онд хэрэгтэй одооноос судалгаа сайн хийж бай гэж л хэлэх байна

Avatar

чадар 2023-06-01 139.5.218.59

энэ их хурал түүхэнд үлдэнэ. хамгийн чадамжгүй авилгачин хулгайч дээрэмчин хүчиндэгч а******н ёстой есөн шид нь бүрдсэн УИХ байлаа.тэр байтугай зуут мянгатын орноор мэдэхгүй сууж байх юм. АН-н цогтгэрэл гэгч. 126 гэсэн тоог 1206 гэж хараад байх. тэмээ гэхээр ямаа гэж майлна.

Avatar

Зочин 2023-06-01 202.9.47.7

Тусгай хангамжийн 50 гахай нэмэгдлээ.

Avatar

Төрөө томруулчихаад 2023-06-01 122.201.22.121

Ёстой х**, төрөө томруулна гэдэг чинь ард түмнээс авах мөнгөө томруулна гэсэн үг. Та нар жаргах байх, бид хэцүүдээд байна

Avatar

Нэргүй 2023-06-01 27.123.213.78

Ta nar naadaj l bai Tun udahgui de Tesver tevcheert hyazgaar baidag yum shuu

Avatar

Zochin 2023-06-01 202.55.191.130

Hugsun nohoin otsgor…

Avatar

Хотын уугуул иргэн 2023-06-01 192.82.84.103

Ү.хсэн баа_сны чинь реформ. ЭРХ баригчид хууль журмыг уландаа гийшгэж, иргэд сонгогчдын санал бодлын эсрэг, зөвхөн өөрсдийнхээ эрх ашигт нийцүүлсэн хууль бус шийдвэрийг өөрсдөө гаргалаа. Чоно борооноор гэдэг. Сонгогчдын амыг цалин, тэтгэвр нэмнэ гэж худалдаж авч, амыг нь барина гэвэл ёстой худлаа шүү.

Avatar

Zochin 2023-06-01 103.229.120.170

haragdaach, erguu kommunistuud idej uuh nuhee beltgej baina. toriin erhiig huuli busaar avsan hergeer yal ogch buudan ***h heregtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж