Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ. Гэвч захиргаанаас “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “… энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэж заасан байна, уг шалгуурыг хангахгүй байгаа тул тусламж олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
Иймд тэрбээр Засгийн газрын баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2, 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ж нэхэмжлэлдээ “… журмын дээрх заалтууд нь Төрийн албаны тухай хуулиар хориглоогүй асуудлаар хязгаарлалт хийсэн, шударга ёсыг зөрчиж тэгш бус байдлыг үүсгэн ахмад төрийн албан хаагчдыг илтээр хохироож байна…” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “… тухайн журмын заалт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хамгаалахад чиглэгдсэн, хуулийн дагуу гарсан…” гэж үгүйсгэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг (анхан шатны журмаар) хянан хэлэлцээд маргаан бүхий журмын заалт нь “хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох эрхийг хөндөөгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр өөрчилж шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай хуульд “төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор, тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байх”-аар заасан. Энэхүү тусламж нь төрийн албан хаагчид үзүүлэх нийтлэг баталгааны нэг бөгөөд төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах үүднээс тус албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг урамшуулах зорилгоор тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгох төрийн дэмжлэг байна.
Гэтэл Засгийн газраас “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг батлахдаа 1.2 дахь заалтаар “төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан” тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авахаар хязгаарласан нь сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажиллаагүй боловч нийт 5-аас дээш, тухайлбал 10-30 жил ажилласан иргэнийг (нэхэмжлэгчийн тохиолдол) тусламж авах боломжгүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцээгүй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Тодруулбал, хуульд заасан “нэг удаагийн буцалтгүй тусламж”-ийн зорилго нь төрийн албанд олон жил, тогтвортой ажилласан байдлыг урамшуулах зорилготой байхад уг журмын маргаан бүхий заалтаар нийт 5 жил ажилласан бол олгохоор журамласан атлаа 30 жил ажилласан хүнд олгогдохооргүй үр дагавар үүсгэж байгаа нь хуулийн зорилгод нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, цаашилбал захиргааны үйл ажиллагааны нийтлэг зарчим болох Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчигдсөн гэж дүгнэв.
Иймд журмын 2.1 дэх заалтыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд уг заалтыг Төрийн албаны тухай хуулийн зорилгод нийцүүлэн, төрийн албанд олон жил (5-аас дээш жил) ажилласан иргэдийн эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр, өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламж олгох шалгуур нөхцөлийг тэгш байдал, шударга ёсны зарчмыг хангасан байдлаар дахин зохицуулалт хийхийг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй гэж үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.
Зочин 2023-05-31 192.82.90.164
болж байна. маш их баярлалаа
Зочин 2023-05-31 150.129.142.172
Төрийн албанд 20 гаруй жил ажиллаад сонгуулийн дараа нялх цүнх баригчдад хөөгдсөн багш эмч төрийн албаныхан зөндөө бий,36 сараа авч чадаагүй
Баасансүрэн 2023-05-31 103.161.242.106
10 жил 30 жил хоёрын хооронд их ялгаа байнаа, ажилласан жилтд нь ноогдохыг нь өгөхд болоошд..
Урантогос 2023-05-31 103.57.92.154
Төрийн албанд 5 дээш жил ажилласан либол сүүлийн жилүүд юу хийж байсан нь сонин биш баймаар жигд 36 сартай тэнцэх мөнгөн урамшуулалыг олгох нь зөв
Зочин 2023-05-31 64.119.16.150
Төрийн албанд 30 жил ажиллаад 36 сартай тэнцэх мөнгөн урамшуулал аваагүй маш олон улсууд байдаг юм билээ. Нөхөж олгох нь ахмадуудынхаа нөр их ажил хөдөлмөрийг хүндэтгэсэн хэрэг болох юм.
Nymaa 2023-05-31 66.181.181.248
Turiin baiguullagat 22 jil ajillasan.gewch tetgemj gej 2.5say ugsun ene yamar uchirtaim bol????
Уншигч 2023-05-31 202.55.188.33
хэдэн онд юм
Зочин 2023-05-31 66.181.160.69
мөн үйлдвэр ер нь хаа ч ажиллаагүй нийгмийн даатгалын 11 жилийн наалт авсан хүмүүсийн 1990-1995 онд ажилласан хугацааг төрд ажилласан жилд тооцож тэтгэмжид оруулж байгаа атлаа үйлдвэрт ажилласан жилийг оруулахгүй хасч байгаа нь арай тэнэг заалт байгаа шүү.
Баяр 2023-05-31 66.181.160.69
үнэхээр үл ойлголцол үүсгэсэн буруу заалт шүү. Байгуулга ажилтан 2 ыг ч шүүхдүүлж байгаа асуудал. энэ заалтаар нь шүүхдсэн иргэнд баярлалаа.
Зочин 2023-05-31 192.82.84.163
баярлалаа..маш зөв шийдвэр байлаа.
Ган 2023-05-31 202.126.89.148
Төрийн албанд шинэчлэлт хиймээр бна. жишээлбэл хүнийг 30 жил ажиллуулаад 36 сарын тэтгэмж өгснөөс 10 жил ажиллаад 12 сарын тэтгэмж, 20 жил ажиллаад дахиад 12 сарын тэтгэмж гээд 30 жилийг , 36 сарыг 3 хувааж олгомоор байна.
Одоо төрийн албыг харахаар, ялангуяа яамдууд дээр чадалтай залуучууд нь 10-15 жил ажиллаад цалин мөнгө байнгын өрнөөс залхаад хаяж гарч байна.
Ажил хийдэггүй, асуудал шийддэггүй, цаг бүртгүүлж явдаг, хувийн хэвшилд өрсөлдөх чадахгүй суудлын бөглөөсүүд нь суугаад үлдэж бна.
Зочин 2023-05-31 202.126.90.81
яг тийм болсон бна.чадалтай залуус цалингийн нь голоод ажиллахгүй бна.
Зочин 2023-05-31 66.181.161.126
маш зөв шийдвэр бна
Ёойэ 2023-05-31 202.126.90.112
Хуулиас давсан журмаа болих хэрэгтэй ш дээ
Алтансувд 2023-05-31 202.9.46.80
Маш зөв шийдвэр байна. Баярлалаа.
Зочин 2023-05-31 150.129.140.75
баярлалаа маш зөв шийдвэр
Зочин 2023-05-31 202.131.230.107
хууль дагаж журам гардаг доод тал нь 5 жил төрд сүүүлийн 3 жил тасралтгүй
ажиллана.
Зочин 2023-05-31 202.126.89.91
Төрийн алба л бол өгөх хэрэгтэй, төрийн үйлчилгээг ялгаж өгөхгүй бгааг гайхаж бна. Адилхан төрд зүтгэж хамгийн хатуу хүнд хүчрийг хийдэг хүмүүс шүү
Иргэн 2023-05-31 103.212.117.69
Төрийн үйлчилгээ авч бга
Зочин 2023-05-31 147.161.192.94
Уг нь 3 хан жил ажиллаад авч болох юм байна ш тэ. Ямар сонин юм бэ.
Төрд ажилласан жилээр 2023-05-31 103.212.117.69
Төрд ажилласан жилээр үржүүлж өгдөг шүү сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дунджаар үржүүлж өгдөг. 3 жил ажилласан бол цалингийн дунджийг нь 3т үржүүлэхэд өгнө 3 сарын мөнгө гэсэн үг нэмэгдэхгүй зөвхөн үндсэн цалингаас. 36 сарын цалинг бол25 аас дээш жилтэй бол бүтэн олгоно
Зочин 2023-05-31 202.126.89.48
насаараа зүтгэсэн төрийн албан хаагчиддаа 36 сарыг нь өгчихөөч дээ…тамтай юм бэээ
Төрийн албан хаагч 2023-05-31 103.87.255.66
Нэг намын дарангуйллаар баг болж ажиллахад энэ хүнтэй ажиллахгүй гээд шууд хүнийг хохироодог муу арга барил АН аас бий болсон шүү. Тэгээд төрийн алба хаагчийг хохироодог . Төрийн албанд 5 биш 15 жилээс дээш жил ажилласан бол шууд 36 жилийн тэтгэмжийг олгож байх ёстой.
Зочин 2023-05-31 156.215.125.237
энэ хуулийн заалтыг өөрчлөх хэрэгтэй хүн 1.жил юу ч тохиолдож чөлөөлөгдөж нөхөж ажиллаж болно биздээ
Зочин 2023-05-31 202.21.108.25
tetgemjiig shuud zogsooh estoi shuu.ulsad mash ih hohirol uchruulj baina.bas huuhdiin mungiig uguhiig boliulj baij uls avragdana
Зочин 2023-05-31 66.181.161.82
мэдрэл муутай п***а вэ чи чинь. бодвол хулгайч луйварчдын үр сад хулгайч луиварчин биз
Зочин 2023-05-31 66.181.186.203
Нэг намын дарангуйллаар баг болж ажиллахад энэ хүнтэй ажиллахгүй гээд шууд хүнийг хохироодог муу арга барил МАН д бий болсоор удаж байгаа тэгээд тэр хүнээ хэрэгтэн болгож хохироодог . Төрийн албанд 20 с дээш жил ажилласан бол шууд 36 жилийн тэтгэмжийг олгож байх ёстой.
Зочин 2023-05-31 202.126.89.48
36 сар
иргэн 2023-05-31 192.82.82.213
Манай байгуулланад ардчилсан намын дарга гарах үед ах нь МАН нам гэж хавчигдаж ажлаас гарах дээрээ тулж байлаа
Zochin 2023-05-31 64.119.26.163
huuli durmendee 36 n sariin mungu ugnuu gesen bol tsagt n ugchihuuch.esves darga nar n bankind hiicheheed huu huuleed baidag ym bish biz.shalgaj nyggtlavsh l asuudal ym bish uu hardaj bna
Зочин 2023-05-31 66.181.161.48
шүүх зөв шийдвэр гаргажээ.
Зочин 2023-05-31 66.181.161.31
би төмөр замд 22жил ажиллаад тасралгүй үргэлжлүүлж улсын байгууллагад 15 жил ажилвал 36 сар авах болов уу 18 сар авах болов уу
Зочин 2023-05-31 202.21.108.25
mungu avahgui
Zochin 2023-05-31 66.181.161.77
Bi 10 n jil turiin alband ajillaad tetgewert garsan bi 36saraar oldoh yum bna gj oilgood ywsan yum nadad 10saraar ugsun adilhan ajillaj bsn humuust 36saraar ugsun bsn yagaad ingej ylgaatai olgoj bgaa yum bol
Н 2023-05-31 202.126.88.208
даргадаа тодорхой хувь тохиролцох байсан байх даа
Баярцэцэг 2023-05-31 66.181.160.42
1998он хүртэл 10д жил төрд ажиллаж бсн хүн мөнгө авах уу
Зочин 2023-05-31 202.21.109.11
үргэлжлэл: Нөгөө талд нь байгууллага хүнээ сонгох эрхгүй. залуучууд өрсөлдөх эрхгүй.
3. тендерт оролцох. шинэ компани оролцох эрхгүй. Ажлын туршлага шаардана. Ажил хийж, туршлага суух гэхээр тендерт оролцуулахгүй. хэдийд нь ажил авч туршлага сууж тендерт оролцох юм бүү мэнд. Маш энгийн ойлгомжтой асуудлыг шийдэж чадахгүй түшээдтэй л улс даа. гээд байнаа.
Зочин 2023-05-31 202.21.109.11
ойлгомжгүй зүйл байнаа. 1. томилолт Дарга томилсон бол ажилсан газрын тамга, гарын үсэг, хийсэн ажлын тайлан байхад л болох атал чи заавал зочид буудал хоносон байх ёстой гэх байдлаар баримт бүрдүүлж чирэгдүүлдэг. Угтаа бол ажлаа л хийсэн л бол гудманд хононо уу буудалд хононо уу, хоол иднэ үү хэнд ямар хамаа байна. шууд л хоол байрны үнийг өгчих хэрэгтэй. !!! 2. төрийн албаны шалгалт: Шинээр залуучууд орох боломжийг хаасан. 1 тэнцсэн хүн байгууллага хэсээд явах боломжтой.
Зочин 2023-05-31 66.181.161.108
шДавж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв гарчээ.Хууль гэж ийм л шудрага байх ёстой .
Одоо засгийн газар энэ алдаатай журмаа засаад 25 аас дээш жил ажилласан багш нарт дээшээ шатлал байдгүйшээ ч санаад энэ олон жил ажилласан хүмүүс сүлдийг 3 жилдээ 1 жил л ь ч хагасаар ба бүтнээр өвдөх тохиолдол ч гарна .Тасралтгүй 25 жилээс дээш ажилласан Тэрийг зогсоолдоо очсон мөртлөө 40 жил ажиллаж 55 хүрэх гэж яваад өвдөж болно.Тэо эрсдлийг бас харгалзан үзээд журмаа зөв зохицуулах байх гэдэгт итгэж байна
Лантуу 2023-05-31 139.5.217.139
Хуулиасаа давсан журам боловсруулсан төрийн албан хаагч хүн мөнүү.адаг сүүлд нь өөрийнх нь хар толгой дээр очиж үйлчлэнэ дээ наад журам чинь.
Зочин 2023-05-31 192.82.72.246
УИХ ард иргэддээ халтай , наалддаггүй хууль батлаад байх юм.Малын индексжүүлсэн даатгал МИД байна.200 , 300 мал нь зуданд үхчихсэн байхад тэр даатгал нь малчинд олддоггүй даатгал байх юм.Тэгсэн мөртлөө заавал даатгуулна заалт оруулчихсан байх юм..Иймэрхүү тэнэг хууль батлахаа болиоч ээ.Давхар даатгал компанийн ЖАВХЛАНТ МИД маш сайн хууль болсон гээд ярьж явах юм.Гайхалтай.
Зочин 2023-05-31 213.87.162.37
!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Би бна яах гээв 2023-05-31 92.47.56.165
зөв зөв.Өмнөх нь шал тэнэг хууль байсан байна.Яаж боловсруулахаар аа 30н жил ажилласан хүнийг сүүлийн 3н жил тасралтгүй ажиллаагүй гээд хохироож чадаж байнаа!жаахан шударга байцгаая,тэгэнгүүтээ 5н жил ажилласан нь аваад байдаг.Зарчмын том ялгаа бнаа даа
Зочин 2023-05-31 202.179.21.241
Шүүх засаглал маш зөв шударга шийдвэр гаргасанд маш их талархаж байна өө..
Хулан 2023-05-31 66.181.161.192
Үнэхээр шударга шийдвэр болжээ. 5-аас илүү жил ажилласан хирнээ ямар ч тэтгэмжгүй хоцорч байгаа төрийн албан хаагчид олон байна. Ид залуу эрч хүчтэй үедээ олон жил төрд зүтгэсэн туршлагатай сайн байсан ч нам солигдоход халагдан хэлмэгдээд тэтгэмж ч үгүй, тэтгэвэр бага тогтож байгааг хуулиар тэгшилж өгөх нь зүйтэй.
Isee 2023-05-31 150.129.141.200
Энэ бол ёстой зөв шийдсэн бна. Журам боловсруулсан нөхдүүд арай л хүнлэг өус бна шүү. Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг. Зүгээр л жаахан эргэцүүлээд бодоод үзэхэд л яаж ч бодсон арай байгаа биз дээ. Энэ чин Америк киноны шүүхийн мэтгэлцээний үр дүн шиг зөв гарчээ.
Зочин 2023-05-31 66.181.191.181
чиизорьсондоо хүрчээ. гэхдээ давах шатандаа унана даа
Иргэн Ж 2023-05-31 1.120.106.148
Энэ бол Улсын Дээд шүүхийн н эцсийн шийдвэр юм аа Би өөрөө иргэн Ж гэгч байна.Энэ буруу заалтаас болж хэдэн зуун хүн хохирсон
Нараа 2023-05-31 218.156.60.249
Сайн байна уу.Баяр хүргье.Зөв сэдвээр ялсан бн.Өөрөөс чинь мэдээлэл болон зөвөлгөө авах гэсийн.Яаж холбогдох вэ.Би 28 жил төсвийн байгууллагд ажилсан.Сүүлийн 5жил ажилаагүй бгаа.Удахгүй тэтгэвэрт гарна.Тус болно уу.Хаана хандах вэ.Зөвөлгөө өгнө үү.
Зочин 2023-05-31 59.153.113.61
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх иргэдийн хүсээд байгаа шудрага ёсны, хууль ёсны болгон засаж залруулах үүргээ биелүүлдэггүйг олон түмэн мэддэг, мэдэрдэг болсон шүү дээ.Ө.х. захиалгын шат болсон шүү дээ..Бүх нэхэмжлэл хяналтын шат руу явахгүй тул захиа даалгаврыг энд гүйцэлдүүлдэг нь илэрхий юм байна лээ
Зочин 2023-05-31 103.212.118.221
саын байна мөн ч удаан явсан даа шэхдээ ялсанпд баяр хүргэё
зочин 2023-05-31 124.158.64.76
Ер нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн мэдлэг мэргэшил ихээхэн муу шүү. Хууль бол иргэний эрх ашгийг хамгаалахын төлөө гардаг гэдгийг ЗХАШШШүүгчил мэддэггүй. иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхдээ тухайн хариуцагч захиргааны байгууллага буюу албан тушаалтны талд л шийдвэр гаргадаг юм билээ. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан одоо дээд шүүхэд очсон Батбаатар шүүгч их шударга зөв шүүж зөв шийдвэр гаргадаг юм билээ.
Зочин 2023-05-31 192.82.72.138
Би улсад 25 дах жилдээ ажиллаж байгаа үүнээс төрийн байгууллагад 10 жил харамсалтай нь гэрээгээр ажилласан тул төрд ажилласан нөхцлөөр орохгүй гэх юм энэ ялгамжтай харьцаатай хуулийн зохицуулалт үнэхээр байгаа бол 36сар байтугай 1.3 сараа нэмүүлсээр хохирч гавяъандаа гарч чадалгүй бурханы оронд залрах юм бн даа.Йм нөхцөлд ямар нэгэн гарц гаргалгаа байдаг болову
togoo 2023-05-31 45.117.35.5
“зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцээгүй гэж хяналтын шатны шүүх үзлээ. ok
Зочин 2023-05-31 64.119.20.165
Ажилласан жилд харгалзуулан олгодог болох нь зүйтэй
Зочин 2023-05-31 202.126.90.76
Захиргааны давахад зөв шийдэж бгаа хэрэг бна уу?
Тогтвор суурьшилтай ажилласан жил бол шударга үнэлгээний хэмжүүр. 2023-05-31 202.21.104.2
Төрийн албаны арын албанд эгэл жирийн ядарсан хүмүүс олноор ажилладаг юм шүү! Цалин бага, хувиараа хөдөлмөр эрхлэх, нэмэлт орлого олох эрхгүй, улстөрчид, дарга нарын дарамт шахалтанд цаг наргүй ажиллаад, өр, өвчиндөө баригдаад, харамсал тээгээд гарч байгаа ахмадуудад төр 1 л удаа тэтгэмж(нөхөн олговор)олгодог.Гайтай хөөтэй улстөрчдийн балгаар ТАХ-гчид нэлэнхүйдээ доромжлуулж, жилээс жилд эрхээ хасуулж ирсэн. Бичиг цаасны дороос өндийхгүй зүтгэж байгаа ТАХ-д ямар эрх мэдэл байх юм?
Зочин 2023-05-31 66.181.160.68
Шүүхийн шийдвэр зөв гарчээ. Ямарч тохиолдолд 30 жил төрийн албанд ажилласан хүн 36 сарын тэтгэвэр авах боломжгүй , 5 жил дараалан ажилласан бол авна гэдэг шударга бус. 30 жил ажилласан хүнд сүүлийн 1, 2 жилд юу ч тохиолдож болно шүү дээ.
Шударга ёс тогтох болтугай! 2023-05-31 202.21.104.2
Маш зөв! ЗГ хуулиас давсан журам баталдаг, шүүсээ шахуулж төрд зүтгэсэн хүмүүсийг хохироож, нам дагасан тэжээврүүдээ тэтгэдэг нэг жишээ. Хуульд захирагдах (Rule of law) ёсыг илт зөрчиж, төрийн бодлого, концепцийг илэрхий үгүйсгэсэн ийм журам зөндөө. Захиргааны хэргийн хяналтын шүүхэд талархаж байна! 30 жил төрд ажиллаад тэтгэмж авахгүй байхад, 5 жил ажилласан хүнд өгдөг нь тэнэглэл! ТАХ-чид ҮХ-иар олгогдсон эрхээ хязгаарлуулж, цаг наргүй төрд зүтгээд 1 л удаа тэтгэмж авдаг, нэмэлт орлогогүй
иргэд 2023-05-31 202.21.104.2
ЗГ-ын сүүлд баталсан журмаар улстөрийн албанд ажилласныг төрд ажилласнаар тооцохоор болсон шүү! Улстөрчид төрийн албан хаагчдын тэтгэмжээс хумслах нь хэр зохимжтой вэ? Боломж болгоныг улстөрчид өөртөө ашигтайгаар шигласаар байх уу?
Зочин 2023-05-31 66.181.176.70
30 жил ,5жил хоёрын хооронд их ялгаа бга шүү дээ.маш зөв шийдвэр бна
зочин 2023-05-31 64.119.22.104
Хяналтын шатны шүүх зөв шийдвэрлэжээ
Зочин 2023-05-31 192.82.73.17
ulsan 33 jil ajlaad tegevert 2017 ond garssn tetgemj 6say avsan Tu Su.gaar 36 sar oldoh bolomj undeslel bhuu