“Эрүүл Монгол хүн” фестиваль болж байна

“Эрүүл Монгол хүн” фестиваль болж байна

“Эрүүл Монгол хүн” фестиваль болж байна

 

“Эрүүл Монгол хүн” үндэсний фестиваль өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Тус үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй  гурван талт хөдөлгөөний нэг юм. Үндэсний фестивалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран орон даяар зохион байгуулж байгаа аж. Мөн эрүүл мэндийн суурь үзүүлэлтээ үнэгүй тодорхойлуулж, эрүүл амьдралын жороо бичүүлэн, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зөвлөмж, мэдээллийг авах боломжтой байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч Б.Гэгээбадрах

“Энэ жилийн хувьд улсын эмнэлгүүд эрхтэн системүүдээр ялган авч үзлэг зөвлөгөө өгч байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хувьд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаар урьдчилан сэргийлэх, эмчилгээний талаар зөвлөгөө өгч байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд хоол боловсруулах эрхтний эмгэг, өвчлөл ихэссэн үзүүлэлттэй байна. Мөн эрт илрүүлэгийн явцын дүгнэлтийг харвал зонхилж буй өвчинд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл их байна. Иргэд эрт илрүүлэгт хамрагдсанаар ямар өвчлөл их байгааг мэдэх боломжтой. Эрт илрүүлгээр олон хүн ходоод, бүдүүн гэдэсний ургацагтай гэж гарчээ. Энэ нь гэдэсний ашигтай бактери агуулдаг хоол хүнсийг хэрэглэхгүй байгаатай холбоотой. Монголчуудын хувьд ашигтай бактериа тарганаас авдаг байсан. Ирж үзүүлж буй хүмүүсийн дийлэнх нь ходоодны эмгэгтэй. Мөн нойр булчирхай, элэгний эмгэг илүү их зонхилж байна. Цаашдаа эрүүл мэндийн чиглэлд хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сайн анхаарах шаардлагатай болжээ. Ирж байгаа хүмүүсийн асуумж, байгаа байдлаас харахад эрүүл мэндийн мэдлэг дээшилсэн боловч иргэд өвчиндөө чиглэсэн зөвлөмж, зөвлөгөө авч чадахгүй байна гэдэг нь анзаарагдаж байна. Хүн хэмжээндээ тааруулж, өдөрт авах илчлэгийн хэмжээгээ тооцож чадах нь зөв хооллолтын үндэс болно” гэлээ.

Мөн тэрбээр эмгэг нэмэгдэх шалтгаан буруу хооллолт, амьдралын хэв маяг, архины зохисгүй хэрэглээ, амьдралын чанар муугаас чанартай хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаатай холбоотойг тайлбарлалаа.

Иргэн О. Намуунаас эрүүл амьдралын хэв маягийн талаар асуухад “Хэрэглэж байгаа хүнсэндээ анхаарч, тааруулж хэрэглэхийг зорьдог. Өдөр болгон алхдаг учраас энэ нь дасгал хөдөлгөөн болдог гэж боддог. Залуу хүн учраас зовуурилаад, өвдсөн зүйл байхгүй. Тэгэхдээ хүүхэд, залуусын дунд дэлгэцийн хэрэглээнээс үүдэлтэй хараа муудах асуудал их анзаарагддаг” гэв.

Фестивальд сагсан бөмбөгийн 3×3 тэмцээн, хөлбөмбөг, дугуйн болон скейтбоард сонирхогчдын “URBAN ZONE” -ын гайхамшигт үзүүлбэрүүд, агаарын болон газрын теннис, ширээн теннис, хүндийн өргөлт, фитнес үзүүлбэрүүд, шугаман бүжиг, шатар, даам зэрэг нийтийн биеийн тамир, спортын чиглэлийн 30 орчим холбоод үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй хичээл, сургалт, уралдаан, тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн анх удаагаа Сүхбаатарын талбайд уулын авиралтын 8 метр ханан хад сүндэрлэх гэж байна.

Шугаман бүжгийн “цоглогууд” клубийн гишүүн Л.Нарантуяа

“Өглөө болгон 7:30 цагаас шугаман бүжгийн дасгал хийж эхэлдэг. Цагтаа очихын тулд эрт босох хэрэгтэй. Монголын дийлэнх хүмүүс өвчинд нэрвэгдсэн байна. Эмнэлгүүдэд оочир дүүрч, цалин мөнгөө өвчнөө эмчлүүлэхийн тулд өгч байна. Харин бидний хувьд эрт сэрж, дасгал хийснээрээ эрүүл мэндээ хамгаалдаг. Би 96 кг жинтэй 10 гаруй жил байсан. Одоогоор 22 кг жин хассан.2020 онд тэтгэвэрт гарсны дараагаар шугаман бүжгээр хичээллэж эхэлсэн. Ээж аз жаргалтай эрүүл байвал хүүхэд ч бас эрүүл аз жаргалтай байна гэж боддог.  Шугман бүжгийн клубт хамгийн өндөр настай нь 64 настай уулын спортын мастер хүн байдаг. Нас ахисан, оройтсон гэлтгүй одоогоос эхлээд эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн хийж эхлээрэй гэж хүмүүст уриалж байна” гэлээ.

Э.Хулан

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Эрүүл Монгол хүн 2023-05-31 81.173.132.50

“Эрүүл Монгол хүн” гэдэг ерөөсөө идэхээсээ л эхлэнэ шүү. Бүгд л жингийн илүүдэлтэй, тэгээд бас чихэр таваглаад тавьчихсан. Бүх төрлийн ундаа, боловсруулсан хоолоос татгалзахад л эрүүл болно шүү дээ. Учир тэдгээрт "хор" болох "сахар" маш ихээр орсон байдаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж