Х.Уранбаярыг 2 жил, С.Саруулыг 2.6 жил хорино

Х.Уранбаярыг 2 жил, С.Саруулыг 2.6 жил хорино

Х.Уранбаярыг 2 жил, С.Саруулыг 2.6 жил хорино

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Х.Уранбаяр нарын 16 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч С.Саруул, Х.Уранбаяр нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр /2023.05.31/ хэлэлцжээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Тодруулбал, Х.Уранбаярт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих ял, С.Саруулд нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял, А.Хатансайханд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, найман сая төгрөгөөр торгох ял, Ц.Сүглэгмааг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, зургаан сая төгрөгөөр торгох ял тус, тус оногдуулсан байсан.

Давж заалдах шатны шүүхээс Х.Уранбаярт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, найман сая төгрөгөөр торгож, хоёр жил хорих ял, С.Саруулд нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасч, 10 сая төгрөгөөр торгож, 2.6 жил хорих ял болгожээ.

Харин А.Хатансайханд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, найман сая төгрөгөөр торгох ял, Ц.Сүглэгмааг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, зургаан сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарын зургаан хүнийг өнгөрсөн 2021 оны долдугаар сард АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчлаад, сулласан байдаг.

Тэгвэл эдгээр албан тушаалтны заримд хэрэг үүсгэж, Замын-Үүд дэх сум дундын шүүхээс хэргийг дөрвөн өдөр хэлэлцэж, 2023 оны нэгдүгээр сарын 23-нд гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Х.Уранбаяр, С.Саруул, А.Хатансайхан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Х.Уранбаяр, С.Саруул нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, нэр бүхий 13 иргэнийг нийтийн албан тушаалтан Х.Саруул, С.Уранбаяр нарт хахууль өгсөн гэм буруутайд тооцсон байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Х.Уранбаярт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, 8 сая төгрөгөөр хоёр жил хорих ял, С.Саруулд нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасч, 10 сая төгрөг 2.6 жил дөрвөн жил хорих ял, А.Хатансайханд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, найман сая төгрөгөөр торгох ял, Ц.Сүглэгмааг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, зургаан сая төгрөгөөр торгох ял тус, тус оногдууллаа.

Харин "хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 12 иргэнд, тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан хүн тус бүрийг нийтийн албанд томилогдох эрх хасах 2-8 жилийн хугацаагаар, торгох 3-16 сая төгрөгөөр ялаар шийтгэжээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй АТГ, ЦЕГ-ын ажлын хэсэг /2021.07.06/ Замын-Үүд суманд ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргаж байв. Тухайн үед Х.Нямбаатар "Төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгах, замын үүдийн мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байна. Одоогийн байдлаар зургаан хүнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч цаашид энэ тоо хэд болж өсөхийг таашгүй. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүдтэй холбоотой ажлуудын хөрөнгө мөнгө шийдэгдсэн. Харин одоо хэн энд авлигалын уурхайг бий болгосонг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Энэ үеэр албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж байв. Тодруулбал,

  • Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг,
  • Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг,
  • Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, З.Намхайнямбууг хилийн 0108 дугаар ангийн захирагчаар,
  • Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, түүний оронд НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулах,
  • Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилох,
  • Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга н.Сүхбаатарыг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар
  • Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Уранбаярыг тус тус чөлөөлсөн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2023-05-31 202.9.46.234

Согтуу жолооч болон малын хулгаачдын ял нэмэгдсэншдээ зөв харин улс иргэдиин боломжииг хулгаалагч авилгалаар баяжагч нам дагасан өлөн шимэгч шуналт хорхоонуудадаа ял бараг өгдгүй шахуу торгосон болоол нөгөө лалруудан баяжаал үлддэг дараагиин ээлжнии хулгаачуудан ягл адилхан хулгаа авилгал солонгос шиг авилгал хулгаад хатуу ял өгдөг болжээж монгол хөгжинө гэдэг л үнэн юмдаа гэж ойсондоо бүүр автобус хүртэл хуучнаар сольж чаддаг нүгэлт хүүрүүд шдээ

Avatar

Зочин 2023-05-31 192.82.90.241

ямар аймаар түргэн шуурхай шийдэв ээ. бараг 2 жилийн дараа. уг нь маш тодорхой хэргийг 2 жил шалгаж шийдсэн байна. Манай шалгаж байгаа төрийн алба хаагчид хяналт тавьж буй прокурор, шүүх хурдан шуурхай байна.

Avatar

Дэл 2023-05-31 202.55.188.87

Иймэрхүү бага шийтгэл өгөөд байвал ямар ч нэмэр алга хөрөнгийн хураагаад өндөр торгууль тавих хэрэгтэй

Avatar

Haha 2023-05-31 202.55.188.119

hamag tomchuuddaa yl ugch shuuj chadahgui bj jijig garuudig yllahdaaa sn ymdaaa manai shuuh

Avatar

Өндөр настан. 2023-05-31 192.82.88.148

Замын Үүдийн энэ бузартай нөхдүүдийн үйлдсэн гайгаар дайчид далимдуулан бүх барааны үнийг Улс даяар хавтгайд нь 2-3 дахин нэмж Ард түмний амьдралыг бүхэлд нь мөнхөд сүүрүүллээ ш дээ.Энэнээс том гай гэж байхуу.Цөхөрсөн ядарсан туйлдсан олон хүн эдэнд гомдож харааж зүхэж байгаа даа.

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-05-31 202.9.40.168

Odoo ter ZamiinUuddee ochood uzde.Ternees ch 7n door.1 hunii ezemsil bolood.Gadna.dotni hun ch aytaihan garch orj chadahgui.delhiin onigoo tsaashaa bn.Uguide Suudliin voganaa 6buulaach.Urin tsag irj.aylal juuchlal hudelgeen uhesej bn.UBTZ Herlen nuher Beejin
h** hot.Ereenii galt tereguud yvdag bsaniim.Hunii aya tuhiig.bodooch.Naadam 9 honog amarna.Suudliin voganaa yvuulaach.

Avatar

Нэргүй 2023-05-31 202.21.107.11

yamar hunii medeld ochchood bgaan?

Avatar

Монгол хүн 2023-05-31 155.4.234.26

Бээжин Хөх хот руу явдаг галт тэргүүд явахаа больсон юм уу?Мэдээлэлгүй болоод асууж байна.Зөвөөр тусгаж аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж