2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 485,533,358 төгрөгийн үнийн дүн бүхий 896,771 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Крипто Үндэстэн ХК (CNF +11.24%), Ариг Гал ХК (EER +10.53%), Бөөний Худалдаа ХК (BHL +9.22%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -12.27%), Улаанбаатар Хивс ХК (UBH -4.84%), Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE -4.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 153,770 ширхэг нэгж эрх 53,334,260 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 70 ширхэг үнэт цаас 7,000,000 төгрөгөөр,
- "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц / 12,800 тн / баяжуулсан сул коксжих нүүрс 10,240,000 юань буюу 4,978,483,200 төгрөгөөр,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,211,200 ам.доллар буюу 14,519,880,704 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 20,044,231,522 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.78% хувиар өсч, 35,917.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,295,313,836,275 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ