Оросын тагнуул байж болзошгүй халим Шведийн ойролцоо үзэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.05.31-нд нийтлэгдсэн

Оросын тагнуул байж болзошгүй халим Шведийн ойролцоо үзэгдэв

Оросын тагнуул байж болзошгүй халим Шведийн ойролцоо үзэгдэв

Оросын тэнгисийн цэргийн хүчинд харьяалагддаг байх магадлалтай цагаан халим 2019 онд анх Норвегид үзэгдэж байв. Тус халим Шведийн эргийн ойролцоо дахин гарч ирснийг түүний хөдөлгөөнийг хянадаг байгууллага мэдэгдлээ.

Цагаан халим Норвегийн хойд туйлын Финмаркийн бүсэд анх гарч ирсэн. Тухайн үед Норвегийн Загас агнуурын газрын далайн биологичид халимны хүзүүнд бэхэлсэн камер, хүзүүвчийг салгаж байжээ. Тус бэхэлгээн дээр "Санкт Петербург" гэсэн тэмдэглэгээ байсан. Гэхдээ энэ халимыг Оросын тагнуул байж магадгүй гэх таамаглалд Москва албан ёсны хариу огт өгч байгаагүй. 

Халим хүмүүст дассан бололтой байсан тул Оросын тэнгисийн цэргийн хүчнийхний сургуулилалттай амьтан байна гэж дүгнэжээ. Норвегичууд уг халимыг "Хвалдимир" гэж хочилсон байна. Хвал гэдэг нь норвеги хэлээр халим гэсэн утгатай. Харин димир гэдэг нь Владимир Путиныг илэрхийлнэ. Хвалдимир зэрлэг халим биш. Тэр яг л төөрсөн эсвэл хаягдсан гэрийн тэжээвэр амьтан шиг аашилдаг бөгөөд хүмүүсээс зайлсхийхийн оронд тэднийг хайж явдаг аж. 

Халимны хөдөлгөөнийг хянадаг "OneWhale" байгууллагаас мэдээлснээр Хвалдимир сүүлийн гурван жил гаруй хугацаанд Норвегийн эргийг аажим уруудсан аж. Харин сүүлийн хэдэн сарын хугацаанд халимны хөдөлгөөн гэнэт хурдсаж, улмаар Швед рүү дөхсөн байна. Ням гаригт халим Шведийн баруун өмнөд эргийн ойролцоох Хуннебосрандад ажиглагдсан. 

"Халим яагаад ингэж хурдалсныг мэдэхгүй байна. Ижлээ хайж олох гэсэн дааврын өөрчлөлт ч байж магадгүй. Эсвэл ганцаардаад бусад төрлөө хайж байж магадгүй. Хвалдимир 13-14 настай байх магадлалтай. Энэ үедээ халимны даавар маш өндөр байдаг" гэж "OneWhale" байгууллагын далайн биологич Себастьян Странд хэлжээ. Хвалдимир 2019 оноос хойш өөрийн ижил төрлөөсөө ганцыг ч олж хараагүй гэж үздэг. Зургаан метр урттай, 40-60 жилийн настай цагаан халимууд ихэвчлэн Гренланд, Норвегийн хойд хэсэг, Оросын эргэн тойрон дахь усанд амьдардаг. 

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж