Мишээл сити нь жил бүрийн хүүхдийн баярын өдрөөр Misheel walking street болон Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнг хамруулан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж хүүхэд багачуудыг баярлуулдаг билээ. Тэгвэл Мишээл ситигийн энэ удаагийн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр арга хэмжээг дор хүргэе.
Misheel walking street-д 7 хоног бүр зохиогддог Family food festival хүүхдийн баяраар зөвхөн хүүхдэд зориулсан эрүүл, амтат, онцгой хоолоор үйлчлэх “Kids festival” арга хэмжээг зохион байгуулна.
Хүүхдэд зориулсан бүх хоол 6000-8000 төгрөг болж төрөл бүрийн жимсний амтат шүүс, зайрмаг, ундаагаар үйлчилж сонирхолтой тэмцээн уралдааныг зохион байгуулна.
Хүүхдүүдийн хамгийн дуртай МӨНХ ТУНХ найзуудын хамт хөгжөөнт тоглоом, дуулалт жүжиг, пороро ба түүний найзууд, үлгэрийн баатрууд Misheel walking street-д тоглох болно.
Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэнд хүүхдийн баярт зориулсан төрөл бүрийн үйлчилгээнүүд өртөө хэлбэрээр байршиж энэ зуныг дуустал үргэлжилнэ.
10 орчим төрлийн амьтадтай мини зоо парк, байгальд зураг зурах уран зургийн сургалт, face art буюу нүүрэн дээр зураг зурах үйлчилгээ хүлээж байна.
360 градус эргэдэг тюбинг чаргааар гулгадаг солонгон гулгуур, төөрдөг толин байшин сонирхолтой үйлчилгээ нэг дор байрлаж байна.
Түүнчлэн хийлдэг хөгжилтэй тоглоом, электрон машины аялал, “Агаар -ус -айраг” нэрийн дор уламжлалт хоол хүнс, монгол наадгайг сурталчилсан үйлчилгээ, Монгол хонины ноосоор сэтгэлээ шингээж, гарын ураа гаргаж урласан бүтээгдэхүүнүүд болон хэрхэн хийдэг талаар тайлбар, үзүүлэн, хүүхдийн гарын эв дүй хөгжүүлэх чулуун урлал, чулуун дээр зураг зурах хөтөлбөр бүгд энд багтсан.
Гадаа талбайд тоглох боломжтой сонирхогчийн автомат Baseball тоглоомыг цоо шинээр байршуулж хүүхэд багачууддаа зориулан нээгээд байна.
Мишээл ситид хүрэлцэн ирж баярын өдрөө мишээл дүүрэн жаргаж өнгөрүүлээрэй.
Холбоотой мэдээ