Одоо л өөрчлөхгүй бол оройтно!

Одоо л өөрчлөхгүй бол оройтно!

Одоо л өөрчлөхгүй бол оройтно!

Товчхон:

  1. Авлигын гэмт хэргийн улмаас 2022 онд 5 их наяд 24 тэрбум 895 сая 829 мянган төгрөгийн хохирол учирсан байна.
  2. Иргэн О.Сийлэгмаагийн зарласнаар БЗС-гийн зээлийн 99 хувь нь эргэж төлөгдөөгүй, нийт олгосон зээлийн 90 хувийг эрх мэдэлтнүүд, ойрын хамаарал бүхий хүмүүс авчээ.
  3. Өнгөрсөн 10 жилд 40 их наядын нүүрс хулгайд алдагджээ. АТГ-аас гол сэжигтнүүдээр 17 улстөрчийг нэрлэв.
  4. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 1.6 их наяд нь чанаргүйд тооцогджээ. Уг зээлийг улстөрчдийн хамаарал бүхий компаниуд авсан болох нь баримтаар нотлогдов. Гэх мэтчилэн нийгэмд дуулиан тарьсан хулгай, луйврын эздийг хөөвөл утасны үзүүр Төрийн ордны зүг хөвөрч байна.

Аливаа нийгэм өөрөө амьд организм байдаг. Энэ утгаараа хүнтэй зүйрлэвэл, Монголын нийгэм хэдийнэ сэхээний тасагт хэвтэж байна. Өнгөрсөн гучин жилийн ужиг хорт хавдар нь бүх эрхтэн тогтолцоогоо гэмтээж, бэтэг нь эхнээсээ хагарах болов. Эм тариа төдийгөөр өвчнөө аргалаад явах уу, эсвэл оношоо зөв тогтоож, хавдраа углуургаар эмчлэх үү?!. “А” хувилбарыг сонговол авлига амь бөхтэй хоцорно. “Б” хувилбарыг сонговол ардчилал амьд үлдэнэ. Г.Занданшатарын парламентын 73 гишүүн авлига, ардчилал хоёрын аль нэгийг сонгож кнопоо дарах юм.

МАН

УИХ-ын 2020 оны сонгуульд нийт саналын 44.9 хувийг авч, МАН үнэмлэхүй олонх болж байв. Энэ нь МАН-ын сайных биш мажоритори тогтолцооны “буян”. Ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийг мажоритори тогтолцоогоор явуулбал МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч ялалт байгуулж мэднэ.  Харин том зургаараа мажоритори нь Монголд ашиггүй. Хэрэвзээ 2020 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан бол МАН 34, МАН-19, гуравдагч намууд 14 суудал авах байсан гэх тооцоолол байдаг.

Сонгуулийн тогтолцооноос болж, олонхын бүлэг дотроо нам, засгийн бодлоготойгоо илтэд тэрсэлдэх хүмүүс ч цөөнгүй байна. Ядаж байхад БЗС-гаас охин нь тэтгэлэг авсан нь олон нийтэд ил болсныг хэлэх үү, Ц.Даваасүрэн МАН-д ийрэн болж, засагт түйрэн тавих дээрээ тулчхаад байгаа билээ.

Энэ мэт Засгийн газрын хэрэгжүүлж буй таван “Ш” ажиллагааны хүрээнд хулгай, луйвар нь олон нийтэд ил тод болсон улстөрчид ууртай байна. Унасан бөх ууртай гэдэг.  Чадал нь байгаад сачий нь хүрвэл Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг хүмүүс намд нь ч, бүлэгт нь ч, танхимд нь цөөнгүй. Ард нь У.Хүрэлсүх, хажууд нь Д.Амарбаясгалан байгаа тулдаа Ардын намын арай ч засаг төрөөрөө оролдож чадахгүй байх шиг.

Үнэмлэхүй олонх байх нь өөрөө том зовлон болохыг, ялахаасаа засаглах нь хэцүүг, сөрөг хүчингүй ардчилал нь парламентын том асуудал байдгийг Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёр жил яс махаараа ойлгосон биз.

Эрх баригчид жагсаалтад нэр цэвэр хүмүүс сойхоо зарласан нь Л.Оюун-Эрдэнийн хүний хүмүүсээс салах нэг тактик нь байх. Төрийн сангуудын мэдээллийг ил тод болгож, хүний өөрийнгүй “намнах” болсон нь нам, засгаа цэвэрлэх гэсэн зорилго нь ил тод уншигдаж байна.

АН

2008 оны сонгуулиар сонгогчдын 40.4, 2012 онд 35.3, 2016 онд 33.6 хувийн дэмжлэг авч байсан сөрөг хүчин 2020 онд 24,5 хувийн дэмжлэг авсан нь иргэд ардчилалд дургүйдээ биш АН-ын талцал, хуваагдалд дургүйцсэндээ өгсөн “үнэлгээ” нь. Хоёр сонгууль дараалан гудамжинд лааз өшиглөх болсон АН-ын хувьд 2024 оны сонгууль үхэх, сэхэхээ шийдэх сонгууль болно.

Хоёр тамгатай, хоёр даргатай явсан Ардчилсан нам өнгөрсөн өвөл малгай тавих толгойтой болсон билээ.  Тиймээс Л.Гантөмөр нь анх удаа сөрөг хүчнийг удирдаж сонгуульд орохоор болж байна. Сөрөг хүчнийг эргэн ирж, эвлэлдэн нэгдэх нь нийгмийн нэг хүлээлт болсныг тухайн үеийн сошиалын хандлагаас харчихаж болно.

Гэвчиг, арайхийж дотоодоо учраа олсон АН-д ахиад хагарал нүүрлэх болсны ард экс Ерөнхийлөгч Х.Баттулга бий нь  хардагдаж, харагдаж байна.

Л.Гантөмөрийг АН-ын албан ёсны даргад “өргөмжилж”, өөрөө албан бус дарга болох гэсэн болох санаархал нь бүтэлгүйтсэн үү, аль эсвэл цаанаас нь хэн нэгэн даалгавар өгсөн үү, “монгол ялна”-чууд АН-ын эсрэг сошиалын ариун дайнаа хэдийнэ эхлүүлсэн.

АН сэргэх нь МАН-д төдийгүй Монголд ашигтай. Сөрөг хүчингүй ардчилал гэж байхгүй. Олон намын оролцоотой сонгодог парламент нь ардчиллын хамгаалалт болж өгдөг. Пропорциональ тогтолцоо нь АН-д илүү ашигтай. 2012 оны сонгууль холимог системээр явсан тул нийт сонгогчдын 35.3 хувийн саналаар АН засгийн эрх авсан байдаг. Гишүүдийн тоог нэмэх санаачилгыг анх АН гаргаж байсан юм. 2014 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах АН-ын ажлын хэсгийнхний боловсруулсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох хувилбар яригдаж байлаа.

ХҮН

2020 оны сонгуульд Хан-Уулаас  нэр дэвшсэн Т.Доржханд ялалт  байгуулснаар ХҮН анх удаа парламентад суудалтай нам болов. Өнгөрсөн хугацаанд АН-ын бүлгийнхнээс ч илүү улс төр хийж, “ганц дайчин ганцаарддаггүй” болохыг Т.Доржханд харуулсан. Гэхдээ түүнийг МАН-ын утсан хүүхэлдэй, намыг нь охин компани нь гэх яриа гарсан нь цууг үг мэдээж биш биз.

 Зүүний үзлээ өөрчилж баруун төвийн үзэлтнүүд болсноо зарлан, Хөдөлмөрийн үндэсний намаа ХҮН болгон өөрчилсөн ч хүний хүн хэвээр харагддаг нь дээрх яриатай ч холбоотой байх.ҮХНӨ дээр анхнаасаа л  тоо, тогтолцоог өөрчлөх ёстой гэх байр суурьтай байсан нь Монголоо бодож сэрсэндээ ч биш юм. Нэг суудлаа нэжгээд болгох,  наандаж бүлэг байгуулах, цаанадаж засагт хамтрах зорилготой нь тодорхой.  Пропорциональ тогтолцоо нь парламентад олон намын оролцоог хангаж өгдөг давуу талтай.

Дээрх товчхон мэдээллүүдээс дүгнэхэд ҮХНӨ-өөр тоо, тогтолцоогоо одоо л өөрчлөхгүй бол оройтно. Авлига ялж, ардчилал ялагдана!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-05-31 120.17.197.69

Lu gulugiig zailuul

Avatar

Зочин 2023-05-31 71.239.25.243

AN iin hujaanuud surug huchin bailaa geed mongold gai bolsonoos tus bolson n ugui.Hujaad hudaldagdsan hulsnii tagnuuluudiin too nemegdehees mongold ashig tus geh yum ugui.Bugd l 1 shaltgaan heleed huraldaa irehgui, zasag turuu unagaah ogtsruulah bolohoor gants tsuhladag iim olon luicarchidaar yah yum be s**.

Avatar

Зочин 2023-05-31 213.87.162.37

!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-05-31 216.38.195.74

-@;

Avatar

Зочин 2023-05-31 216.38.195.74

worker;

Avatar

Зочин 2023-05-31 216.38.195.74

2015

Avatar

gadnirygy1aprt kpey; ?? 2023-05-31 216.38.195.74

##- newyor; jpboeng copyn; abt baaz;

Avatar

Зочин 2023-05-31 216.38.195.74

sixni;

Avatar

s** saitni ard adil abgai IND; 2023-05-31 216.38.195.74

baliar bolgoj yanxan zantai;

Avatar

Зочин 2023-05-31 216.38.195.74

dampyypyylj,xaa caigyi goojyylj,nyraaj,dtz yxajcj;

Avatar

Зочин 2023-05-31 216.38.195.74

tsagdaad xelsenidsja;?

Avatar

Зочин 2023-05-31 216.38.195.74

idtz;

Avatar

-batalgaat; 2023-05-31 216.38.195.74

bogino xygatsaani 6sar.

0 0
Avatar

Зочин 2023-05-31 216.38.195.74

-ypu;

0 0
Avatar

Баяр 2023-05-31 202.55.188.36

Миний Монголын ард түмэн минээ Сонгууль битгий өгөөрэй эд хуулиа батлана л биз сонгууль өгөхгүй бол яахийн харийлдаа

Avatar

Зочин 2023-05-31 202.9.40.138

АН-ын гишүүд бид данх хочтой Оюун-Эрдэний бүх үйл ажиллагааг буруу шааж байна. Энэ хүний толгойлсон засгийн газрыг огцруулах ёстой. Бид цаашид ч огцруулахын төлөө тэмцэх болно. Оюун-Эрдэн болон түүний намынхан ирэх жилийн сонгуульд сонгогдож чадахгүй нь тодорхой. Өөрөө өөрийгөө булшиллаа

Avatar

Зочин 2023-05-31 66.181.187.120

ХА ХА ХА АН СОНГУУЛИАР 5 ХУВААГДААД ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАХ БОЛНО

Avatar

Заагч 2023-05-31 202.9.46.195

126 болж Монгол улсыг тасдаж хаяхаар хулгайчууд улайрлаа иргэд бид мангайж суугаад хар хятадын хоол болох уу

Avatar

Монголын ард түмний санал хүсэлтийг гишгэн хаясан ҮХНӨ 2023-05-31 66.181.179.161

За одоо юу ч хэлээд нэмэргүй ҮХНӨ ард түмний хүсэл эрмэлзлэл санал бодолыг нухчин дарж түрэмгий аргаар хийлээ. Ганц эрх үлдсэн УИХ 2024 оны сонгууль болон улс төрчийн хувьд Л.Оюун-Эрдэнэ гэдэг нөхрийг сайн таньж мэдэрч ав

Avatar

Зочи 2023-05-31 192.82.85.162

Хулгайч луйварчид чичирч байгаад өөрсөндөө зориулж хууль гаргах шив хулгайчууддаа шоронд хийх байтал хулгайчуудаа шоронд н хийгээчээ

Avatar

Иргэд 2023-05-31 202.21.104.2

Жоомоо а**х гээд байшингаа шатаав? Хууль бусаар олгогдсон, албан тушаал, эрх мэдлээ ашиглаж авсан зээл, тэтгэлгийн асуудлыг л ярих ёстой. Хууль буцаан хэрэглэхгүй. Хууль зөрчигдсөн бол хэлцэл хүчингүй. Төрийн бодлого зөв хэрэгжиж, зорилтот бүлэгтээ хүрэх ёстой. БЗС-аас зээл аваад, гэрэний дагуу улс эх орондоо ирээд ажиллаж байгаа хүмүүс буруугүй. Бакалавр ТОП-100д, магистр өндөр хөгжилтэй оронд гэсэн бгаа. Элссэн сургуульдаа сураагүй, эргэж ирээгүй хүмүүсээ л анхаар!

Avatar

зочин 2023-05-31 64.119.22.104

Сийлэгмаа энэ бүхний дэргэд ажил хариуцаж байсан хүний хувьд олон жил мэдсээр байж өөрийн арьсан дээр ирэхэд зарлаж байх юм. Төрийн албан хаагч байхдаа энэ шударга бус байдал, эргэн төлөгдөхгүй байгаа боловсролын зээлийн хуримтлалыг ард түмэндээ
мэдэгдсэнсэн бол шударга эмэгтэй гэж дүгнэхээр байлаа. Одоо бол хонзогногч болж харагдаж байна.

Avatar

Зочин 2023-05-31 202.126.88.126

Өөдлөхгүйнээ бид,иим хогийн намууд ,цөвүүн цаг ,псдкууд гэхээс өөр хэлэх үг алга,юу ч хииж бүтээдэггүй МАН ын засаг ,худлаа шувуу шүүр шорон гэж орилохоос оор юу хиив

Avatar

Зочин 2023-05-31 183.177.97.14

Энэ том өөрчлөлтийг хийж батлуулсан, тууштай, зоригтой явсан ганц дайчин Доржхандад баяралаа.
Хулгайгүй, ил тод, хараат бус, бие даасан парламентын төлөө хийсэн зүйлд чинь баярлалаа.

Avatar

Зочин 2023-05-31 202.126.88.126

За болио энэ худлаа шудрагын дүрд тоглосон жүжигчин,БЗСаас бас л хулгайлсан луйварчин

Avatar

Зочин 2023-05-31 202.126.90.34

Улсын Их Хурлын гишүүнээр төрийн албанд 20 жил ажилласан хүнийг сонгох ёстой!

Avatar

зочин 2023-05-31 202.21.118.198

хэ хэ төрийн албанд нэг бол өрсөлдөх чадвар муутай, эсвэл цүнх барьж төрийн мөнгөнөөс хусах гэсэн хүмүүс ихэнх байдаг. тийм хүн улс хөгжүүлэх үү

Avatar

зочин 2023-05-31 202.21.104.2

Төрд ажиллаж үзээгүй хүнээр төр бариулсаныхаа горыг амсаж ханаагүй юу?? Намын тавиул, хулгайч хүмүүс төрд уддаггүй юм. Даргаа дагаад царцааны нүүдэл хийж явдаг юм. Дарга л мөнгө хусдаг болохоос жирийн албан хаагч мөнгө хусдаггүй юм. Төрийн алба өнгөрсөн-одоо- ирээдүйн холбоос, хүнд хүчир бичиг цаасны ажил байдаг юм. Улстөрчдийг төрийн албан хаагчидтай адилтгах боломжгүй. Олон жил ажиллах тусмаа туршлагаждаг. Мерит зарчмыг дэлхий даяар зүгээр ч нэг бодож олчоогүй юм.

Avatar

Зочин 2023-05-31 183.177.97.14

Төрийн албанд удсан хүн гэдэг бол нэг бол намын тавиул, нэг бол хулагйч, эсвэл ямар ч чадваргүй сандал суудлын бөглөөс л байгаа

Avatar

шаабар 2023-05-31 64.119.22.205

Өөрчлөгдөх дүр төрх огт харагдахгүй л байна даа. Ямар ч гэсэн аль ч нам байсан ялгаагүй нэр цэвэр, хулгайч биш удирдлагатай сонгуульд орохгүй бол олигтой санал авахгүй. АН-ын даргын хувьд нэр цэвэр хулгай хийгээгүй гэдгээ ард түмэнд батлан харуулах ёстой. Сонгуульд энэ чигээрээ орж лав болохгүй. Ард түмэн төдийгүй жирийн гишүүд чинь ч итгэхгүй.

Avatar

zochin 2023-05-31 202.21.118.198

чи тэгээд юу хүсээд байгаан. юу ч хийхгүй бол чацга царайлсаар уйлан донгодсоор энэ намагт шигдсэн чигээрээ чиний амьдрал дуусах байх даа

Avatar

МАН улс 2023-05-31 202.55.188.41

МАН улс болжэн хөөрхий

Avatar

Зочин 2023-05-31 59.153.115.118

МАН дандаа захиалгаар юм бичүүлнэ…херо Баатар гэж энэ засгийн бодлогыг тодорхойлогчтой бүүр амар амар

Avatar

Зочин 2023-05-31 37.19.199.153

АРД ТҮМЭН ДЭМЖИХГҮЙ БАЙГАА ШҮҮ. НИЙТ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛААД ШИЙД!!!!!

Avatar

d 2023-05-31 192.82.64.212

Цэвүүн цаг ирхээр зун болдоггүй гэж үнэн юм даа. Цэвүүн цаг гэж хүний мөн чанар муудхийг хэлэх байлгүй Бас ноёдын арчаагүй байдал

Avatar

Зочин 2023-05-31 103.111.68.3

ТАХАЛ ЭЛБЭГДӨРЖЫН ЗАХИАЛГЫН БИЧМЭРЧ ИХ х****а…

Avatar

Зочин 2023-05-31 103.57.93.204

Oюун эрдэнээр оролдвол орох орон ч үгүй болгоно шүү хулгайчуудаа

Avatar

Уншигч 2023-05-31 192.82.68.232

хулгайч луйварчдаасаа болж энэ 3 нам сүйрсэн лу дорж 2 бүр өөрсдөө намаа алаад авсалсан

Avatar

Зочин 2023-05-31 202.9.40.135

Авилгалтай маш сайн тэмцэж, МАН-ын одоогийн удирдлагууд дэндүү нэр хүндтэй болоод байна. МАН бүр цэвэрлэгдээд ирлээ. АН бас дотооддоо шимэгчдээсээ цэвэрлэгдэхгүй бол яаж ч хичээгээд сонгуульд амжилт гаргахгүй.

Avatar

Зочин 2023-05-31 103.242.45.69

ХҮН гэх НҮХ нам газрын хөрснөөс арчигдана. МАН л "Хар" ажлын субботник хийлгэх гэж зориуд мотордож гаргасан хүүхэлдэй ш дээ. Юун Эрэл, Юун БНН Жаргалсайхан, Эрдэнэбат сураггүй байхад Бангладеш хүү зүгээр л Номтойбаяр, Лу.Болдыг ялаад гараад ирэх үү

Avatar

Зочин 2023-05-31 202.9.40.135

Номтойбаяр, Лу.Болд юу юм бэ? хэтрүүлэн үнэлээд байна. Авилгалчид, Олигархиудаас залхсандаа тэр тойргийн гишүүд Бангладеш хүүд саналаа өгсөн.

Avatar

Зочин 2023-05-31 183.177.97.14

Зөв зүйлийн төлөө, МАН-АНын өөдөөс ганцаараа зүтгээд гараад ирдэг ундаг залуу юм аа, баярлалаа Доржхандаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж