Элон Маскийг Хятадын Гадаад хэргийн сайд хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2023.05.31-нд нийтлэгдсэн

Элон Маскийг Хятадын Гадаад хэргийн сайд хүлээн авч уулзав

Элон Маскийг Хятадын Гадаад хэргийн сайд хүлээн авч уулзав

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өчигдөр Бээжинд ирж, Хятадын Гадаад хэргийн сайдтай уулзжээ. Хятад нь цар тахлын хөл хорионий дараа цахилгаан автомашины хамгийн том үйлдвэрлэгч орон болж эргэн ирсэн.

Маск Бээжинд газардаад хэдэн цагийн дараа Хятадын Гадаад хэргийн сайд Цин Гантай уулзжээ. Цин Ган хэлэхдээ, Хятад улс нь хөрөнгө оруулагчдад зориулан бизнесийн орчинг сайжруулахаар ажиллаж байгааг онцолж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлж байна гэв.

Харин Маск Хятадад бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгаад Бээжин, Вашингтоныг өрсөлдөгч гэдэг нийтлэг ойлголтын эсрэг дэлхийн хоёр том эдийн засаг болох "АНУ, Хятад нь сиамын ихэр" гэж хэлжээ.

Түүнчлэн Элон Маск Хятадын бусад өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Шанхай дахь үйлдвэртээ очиж үзэх гэнэ. Түүнийг Хятадад хэнтэй уулзаж, юу ярилцах талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Гэхдээ Tesla-ийн гол нийлүүлэгч, Хятадын батерей үйлдвэрлэлийн аварга "CATL" компанийн дарга Зэн Юкүнтэй уулзах тухай эх сурвалж мэдээлжээ. 

Маскийг Хятадад очих тухай мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сард гарсан бөгөөд тус улсын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзахаар хөөцөлдөж байгааг онцолж байв. Тэрбээр өмнө нь 2019 онд Хятадын Ерөнхий сайд асан Ли Көцянтай уулзаж, Шанхай дахь үйлдвэрийнхээ нээлтэн дээр бүжиглэсэн.

Хятад улс гурван жилийн дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард хилээ нээснээр АНУ-ын технологийн акулууд Бээжинг зорих болсон. Тухайлбал,  "Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Кук өнгөрсөн гуравдугаар сард, "JP Morgan"-ний Жэйми Даймон, "Starbucks"-ийн Лаксман Нарасимхан нар энэ долоо хоногт Хятадад очсон юм. 

Цахилгаан автомашины салбарт өрсөлдөөн нэмэгдэж байгаа ч Хятад улс дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бас зах зээл болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж