Косовод НАТО-гийн 30 энхийг сахиулагч гэмтлээ

Косовод НАТО-гийн 30 энхийг сахиулагч гэмтлээ

Косовод НАТО-гийн 30 энхийг сахиулагч гэмтлээ

Балканы төв хэсэгт байрлах Косово улсад Даваа гаригт жагсаалыг хүчээр тараах үеэр мөргөлдөөн гарснаас НАТО-гийн энхийг сахиулах ажиллагааны 30 алба хаагч гэмтэж бэртжээ. Саяхан болсон сонгуулиар сонгогдсон албани захирагч нарыг огцруулахыг шаардсан сербүүдийн жагсаалыг хүчээр тараах шийдвэр гаргасан аж. Жагсагчид Звекан хотын засгийн газрын байр руу хүчээр дайрч орохыг завдаж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Улмаар НАТО-гийн энхийг сахиулагчдыг дайчилсан байна. 

Серби улсын ерөнхийлөгч Александр Вучичийн мэдээлснээр мөргөлдөөний улмаас 52 серб хүн гэмтэж бэртсэний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг нь хоёр сумны шархтай гэв.

Нөгөө талд Унгарын Батлан хамгаалах яамнаас мэдээлэхдээ, мөргөлдөөний улмаас 20 гаруй унгар цэрэг гэмтэж бэртсэн ба долоо нь биеийн байдал нь хүнд байна гэжээ. Италийн Гадаад хэргийн яамнаас гурван итали цэрэг хүнд гэмтсэн гэв.

Косовогийн сербүүд амьдардаг хойд хэсгийн хотуудад өнгөрсөн сард сонгууль болж, ирц 3.5 хувь ч хүрэхгүй муу байсан ч албани үндэстнүүд орон нутгийн удирдлагад сонгогдсон аж. Косовогийн Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт шинээр сонгогдсон хотын дарга нарыг батламжилсан юм. Гэвч тус бүс нутгийн серб үндэстнүүд албаничууд өөрсдийг нь төлөөлж чадахгүй гэж эсэргүүцэн, тэднийг эргүүлэн татахыг шаардаж байна.

Косово нь 2008 онд Серби улсаас тусгаар тогтнолоо зарласан бөгөөд АНУ, Европын холбооны дэмжлэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-31 202.126.88.108

Косово бол Сербийн газар нутаг.

Avatar

Замч 2023-05-31 202.9.46.195

Зев найруулчихаад юм хуцаач анхтуяа алаа.

Avatar

Зочин 2023-05-31 192.82.90.208

Барууны хөрөнгөтнүүд газар сайгүй дайн тулаан,цус асгаруулалт өдөөдөг. Одоо Албани Сербы үндэстэны хооронд цус асгаруулалт өдөөхөөр бэлтгэж байх шиг. Сербүүд олонх болж оршин суудаг төрлөх газарт нь албани захирагч тавих ямар шаардлага байна вэ. Үндэстэн ястнаар нь гадуурхах, ангилан ялгаварлах нацист харгис үзэл. тэмцэл сөргөлдөөн бас тэнд буй болгох нь ээ..

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-31 184.60.63.245

Аугаа АНУ яаж шийднэ түүгээр л болно.

Avatar

WWW333 2023-05-31 202.72.245.121

Nato, ANU unakhaar Serbi butsaagaad avna. ene bol tsag khugatsaanii asuudal.

Avatar

Ts.Elbegdorjiiev 2023-05-31 192.82.74.177

NATO-iin tserguud bugd tsaash yavsan bol sain shuu.Haramsalmai ni ted amid uldjee Yaankuud l gar durj Yugslava geh tom ulsiig butargaj 5-6 heseg bolgosoniih ni goriig odoo uzuulj evropiig uibuulbel ch yag odoo tsag ni mun shuu

Avatar

Нэргүй 2023-05-31 192.82.86.181

Тэгж ярьвал англи францын нутагтай тэнцэх хэмжээний газар нутагийг салгаад тусгаар улс битгий хэл өөртөө нэгтгээд авсан улс хэн юм бол 20 р зууны эхэнд

Avatar

Бадарч тахар 2023-05-31 66.181.180.211

Косова Босни хоёр уул нь Сёрбийн нутаг бөгөөд Сёрбийн харьяанд байх ёстой юм ! Гэтэл Нато оролцоод салгаад хаячихсан юм ! Натог хамгийн их үзэн яддаг хүмүүс бол сёрбүүд юм !

Avatar

Зочин 2023-05-31 202.55.191.130

АНУ, Европын холбооны дэмжлэгтэй улс ийм байдаг юм байна.

Avatar

serbiin nutagiig deeremdej avaad bnaa.. 2023-05-31 202.55.191.130

ene uls bishee, baruuniihan l iim yum hiij bgaa ch dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж