"Бетон шороо хосолсон авто замыг төсөв хэмнэж 400 саяар барьсан"

"Бетон шороо хосолсон авто замыг төсөв хэмнэж 400 саяар барьсан"

"Бетон шороо хосолсон авто замыг төсөв хэмнэж 400 саяар барьсан"

Орхон аймгийн Рашаантын гудамжид хийгдсэн автозамын бүтээн байгуулалтыг иргэд цахим хуудаст шүүмжилж буй. Үүнтэй холбоотойгоор тус аймгаас болон бүтээн байгуулалтын тендерт шалгарсан компаниас тодрууллаа.

Орхон аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.ДАВААДОРЖ:

-Цахим хуудаст нийтлэгдсэн зургийг харсан. Орхон аймгийн гудамж хоорондын хөрс их намгархаг, нутгийн хэмжээнд уулархаг учраас иргэдийн зүгээс шороон зам тавьж өгөх хүсэлт, санал ихээр гаргадаг. Аймгийн хэмжээнд батлагдсан төсвийн дийлэнх хэсгийг шороон зам эзэлдэг бөгөөд жил бүр шороон замыг засч сайжруулдаг ч байгалийн үзэгдэл бусад шалтгаанаар амархан элэгддэг. Энэ нь үргүй зардал ихээр гаргаж, олигтой үр дүнтэй ажил болж чаддаггүй. Тиймээс бид энэ жил 7-8 гудамжид цахим хуудас дээр тавигдсан зураг дээрх замыг хийж, ашиглалтад оруулахаар болсон.

Зам засвар гэхээр бид асфальтан хучилттай хэт өндөр зардалтай замыг стандартын түвшинд хийх хэрэгтэй гэж боддог. Гэвч энэ нь маш их зардалтай учир орон нутгийн төсвөөр хийх боломжгүй.

Нэг гудамжид нэг километр асфальтан зам тавихад дунджаар нэг тэрбум гаруй төгрөг болдог. Тиймээс шороон замыг аймгийн хэмжээнд гудамжуудад засч сайжруулдаг байгаа. Харин энэ удаа бид шороон замыг бодвол үр дүнтэй байхаар зохицуулалт хийж бетон зуурмагтай шороон замын ажлыг хийж нүйцэтгэж байна. Монгол Улсад шороон замын стандарт гэж байдаггүй. Зураг дээрх замыг тендерт шалгарсан гүйцэтгэгч компани зориулалт, стандартын дагуу барьж гүйцэтгэж байгаа. Одоогоор хүлээн аваагүй.

Бетон зуурмагтай шороон замыг гудамжид хийсэн нь машин зөрөхөп л хүндрэлтэй болохоос бусдаар давуу тал их.

Шороон замын тухайд стандартгүй учраас чанарын хугацаа гаргах боломжгүй байдаг. Үүнээс болж борооны усанд зассан шороон зам амархан урсдаг. Бетон зам бол харьцангуй чанартай гэж хэлж болно.

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД ШАЛГАРСАН “ӨЛЗИЙХУТАГИЙН НАРАН” ХХК 400 САЯАР РАШААНТЫН ЗАМЫГ ХИЙЖЭЭ

Уг замыг хийж гүйцэтгэсэн "Өлзийхутагийн наран" ХХК-тай холбогдож асуухад "Автомашины дугуйн мөрөөр хийдэг энэ замыг Орхон аймаг сүүлийн жилүүдэд хэд, хэдэн газар тавьсан. Манай компани Рашаант баг дээр зургаан гудамжид энэ замыг хийгээд явж байна. Гурвыг хийсэн, одоо гурван гудамж дутуу. Явж, хэрэглэж үзээгүй хүмүүс л шүүмжлээд байгаа” гэх хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-31 192.82.82.144

Энэ чинь зүгээр юм бишүү Эвдрэх нь бага байж мэднэ

Avatar

Нэргүй 2023-05-31 202.9.47.13

энэ чинь дугуйн зам бвал блохоор юм бшүү. иим тэнэг замыг монголд хиижээ гд дэлхии шоолнодоо…

Avatar

Зочин 2023-05-31 80.83.237.45

1 км нь 400 сая бол бараг асфальтан зам тавьсан дээр биш үү?

Avatar

Нэргүй 2023-05-31 202.126.90.16

Дахиад нэг уншдаа мал минь

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-05-31 66.181.161.45

Монголын хамгийн анхны замыг тавихаар тэзү-г нь оросууд хийж төсвийг танилцуулжээ. Үнийн дүнг нь сонссон засгийн газрынхан ухаан алдах дөхөж. Ийм үнэтэй замаар уртаашаа 10-аадхан машин давхина гэж бодохоор дэндүү байна. Тавина дүүрч гэхэд ядахдаа талаар нь тавья, өргөнөөс нь хасна гэж зүтгэжээ. Гэтэл цаадуул нь ингэж болохгүй ээ, ерөөсөө 2 машин зөрөх өргөнтэй тавих ёстой юм гэж учирласаар арай гэж хөнгөлөлттэй нөхцлөөр батлуулж байжээ. Энэ онигоо биш. Сонсголонгийн зам шүү дээ.

Avatar

Зочин 2023-05-31 66.181.161.45

Гүй тэгээд 2 машин зөрөх юм бэ, малнууд аа! Намгархаг, хэвгий бол үерт идэгдэнэ. Энэ бетон нь ивлэг болж хувирна. Тэгээд нөгөө муусайн приүсүүд нь тэнхлэгээрээ тээчихээд явахаа байна.

Avatar

Нэргүй 2023-05-31 66.23.202.234

za za, buhel buten zamiinhaa egneegeer joloodoj chaddaggui, mashinaa parking zaind zuv oruulaad zogsooj chaddaggui humuus ene nariin 2 yuman deer 4 duguugaa zuv taviad joloodoj chadhuu? Yostoi l neg mungu iddeg humuusiin huuramch, udahgui butraad alga boloh hog bnaduu!

Avatar

Нэргүй 2023-05-31 150.129.140.189

Засаг дарга Булганых

Avatar

Нэргүй 2023-05-31 64.119.18.160

хаха бүр зөндөөн хийсэн гэж авч байнашд. мөнгө идэх аргаа үнэхээр олчихжээ

Avatar

Нэргүй 2023-05-31 77.248.52.248

Rashaant sumiinhniig ajild oruulchihaar zam bna, zamiin dunduur bolon 2 zahaar ni mod, but, suug tsetseg nogoo suulgachihaad tegeed l uursduu ene zamaar yvgan jiigeed baijdee. Hurs zuulun namgarhuu bol baigaliig tordoj, archlah ch zovlonguidee, Baigaliin davuu talaa ashiglaj saihan nogoon bus bolgooch orhonchuud, rashaantnuudaa

Avatar

ХУУЛЬЧ 2023-05-31 202.179.27.167

АРАЙЧ ДЭНДЭНЭ ДЭЭ . ЯМАР СТАНХДАРТАЙ АВТО ЗАМ ГЭЖ ЙИМ БАЙДАГ ЮМ БОЛ ДОО.

Avatar

ЗОЧИН 2023-05-31 192.82.91.33

ХУЛГАЙ ШҮҮ ДЭ. 400 САЯ ТӨГРӨГӨӨР ИЙМ ХОГ ХИЙХ ГЭЖ. ИЙМ ЗАМ ХИЙСНЭЭС ХИЙГЭЭГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР ШҮҮ ДЭ. МӨНГӨ ХЭМНЭСЭН ГЭЖ Л ХУЦАХ БАЙХ. ЯМАР Ч ЧАНАР СТАНДАРТ ГЭЖ ЭНЭ ЗАМД БАЙХГҮЙ. ШОРООН ЗАМААРАА БАЙВАЛ ХАМААГҮЙ ДЭЭР БАЙХ БАЙЛАА. МАЛНУУД МӨНГӨ ИДЭХ ГЭЖ ЮУ Ч ХАМААГҮЙ СЭДЭЖ БАЙНА.

Avatar

ЗОЧИН 2023-05-31 192.82.91.33

ЭНЭ ЗУН НЭГ ААДАР БОРОО ОРОХОД УГААГДААД ХОГ н**ш БОЛООД ДУУСНА. ТЭР ҮЕД НЬ АХИЖ МЭДЭЭ БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-05-31 192.82.64.248

1 метр нь 400 000 төгрөг болох юмуудаа… арай ч дээ, юу гэсэн үг вэ, зөрж болдоггүй машин зам гэж байх уу??? бүр 6 гудамжинд хийж байгаа гэнэ үү, бурхан минь

Avatar

Зочин 2023-05-31 103.229.120.132

Онигоо # 1

Avatar

зочин 2023-05-31 192.82.68.232

манайд л ийм юмыг зам гэнэ

Avatar

Нэргүй 2023-05-31 202.9.40.115

нэг мөсөн төмөр шаачаач..хаха

Avatar

Нэргүй 2023-05-31 202.126.90.122

iim zam bdag um uu

Avatar

Нэргүй 2023-05-31 202.179.21.196

Амархан эвдэрнэ дээ.

Avatar

Нэргүй 2023-05-31 202.179.21.196

Гол нь стандард бус. Ийм замыг нэг чигийн хөдөлгөөнд л хийнэ. Тэмдгээ тавьсан уу? 2-т Монголд өвөл хөрс хөлддөг учраас ийм зам мөд хагарна. Шороотой хольсон бол бүр чиг. Хуванцартай хольж хагардаггүй зам гаргаж авахаа бодох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж