Нотлох баримтыг шинжлэн судалж байна
Шүүгдэгч Б.Амгалангийн өмгөөлөгч н.Гэрэлчулуун нотлох баримтыг шинжлэн судалж байна.
"Чингис хаан банкны үндсэн хадгаламж 25 тэрбум төгрөг, хадгаламжийн хүү 3.5 тэрбум төгрөг байсан"
Мөн тэрбээр "Чингис хаан банкны үндсэн хадгаламж 25 тэрбум төгрөг, хадгаламжийн хүү 3.5 тэрбум төгрөг гэж бичсэн байсан. Хүүгийн төлбөрт төлөгдсөн гэх баганад тийм гэсэн тэмдэглэгээ хийсэн байгааг тухайлан судлуулж байна. Хөгжлийн банкинд хохирол учруулсан гэж үзээд байгаа хадгаламжийн гэрээ нь сая дурдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шийдвэр гэрээнүүд, тусдаа өөр харьцаа үзүүлэлт хангахгүй болсон хоёр гэрээтэй холбоотой байгаа шүү гэдгийг тухайлан судлуулъя. Хохирол дээр бас судлуулах шаардлагатай гэж харж байна.
496 дугаар хавтаст хэргийн 26-92 талд авагдсан Хөгжлийн банкнаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж, 2019 оны арванхоёрдугаар сард байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдож гаргасан нэхэмжлэл, холбогдох баримтуудаас дараах баримтыг шинжлэн судлуулснаар тооцно. Учир нь Хөгжлийн банк өөртөө хохирол учруулсан гэрээг 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн гэрээ гээд тус гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдох маргааныг шүүхэд нэхэмжлэл гарган явж байсан гэдэг нь харагдаж байгаа" гэв.
"А.Хүчитбаатарыг хариуцлагатай байх үүргийг зөрчсөн гэж буруутгасан"
Шүүгдэгч А.Хүчитбаатарын өмгөөлөгч Б.Наранцэцэг:
-Чингис хаан банкинд мөнгөн хадгаламж байршуулж, давуу байдал олгосон гэдэг хэргийн нотлон баримтыг шинжлэн судлуулна. Дөрвөн нотлох баримтыг үгүйсгэх байдлаар судлуулна. Чингис хаан банкинд 25 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулах зорилгоор 11 банк руу и-мэйл явуулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үйл баримт яригддаг. Үүнийг судлуулъя. Сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Чингис хаан банкинд мөнгөн хадгаламж байршуулсан гэдгийг тухайлан нотлох баримт шинжлэн судлуулна. Мөнгөн хадгаламж байршуулах, татан төвлөрүүлэх Актив пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлын шийдвэрийн хуудсыг боловсруулсан гэж манай үйлчлүүлэгчийг буруутгадаг. Энийг үгүйсгэх нотлох баримтыг шинжлэн судлуулна. Дөрөвт нь Монголбанкны зөвшөөрөлтэй эрхлэн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Чингис хаан банк аваагүй байхад мөнгөн хадгаламж байршуулсан гээд банк хоорондын зах дээр тусгай зөвшөөрөлтэй байх юм уу, үгүй юу гэдэг үндэслэл бүхий маргаанууд явж, ойлголтын зөрүү үүссэн учраас тухайлан нотлох баримтыг судлуулна.
Эдгээр үгүйсгэх нотлох баримтыг шинжлэн судлуулахаас өмнө өөрийн үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тодорхойлох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсанд тооцож, 11 баримтаас нэг баримтыг нь тухайлан судлуулна.
14 дүгээр хавтаст хэргийн 267 дахь талд авагдсан бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, татварын тодорхойлолт, хоёр хүүхдийн төрсний гэрчилгээ, мэргэжлийн диплом, үнэмлэх батламж, өргөмжлөлүүд, товч намтруудыг шинжлэн судлуулсанд тооцно. Харин Хөгжлийн банкны ажил байдал, хувийн байдлын талаарх тодорхойлолтоос тухайлсан хоёр агуулгыг шинжлэн судлуулна. Учир нь Хөгжлийн банкны хуулийг зөрчсөн, хариуцлагатай байх үүргийг зөрчсөн гэдэг байдлаар яллах дүгнэлтэд буруутгасан учраас ажил олгогчийнх нь тодорхойлолтоос 225-226 талд 2022 оны долдугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтод "А.Хүчитбаатар нь 2014 оны аравдугаар сараас Хөгжлийн банкны Актив пассив хөрөнгийн удирдлагын газар мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны долдугаар сард ахлах мэргэжилтэн, 2020 оны дөрөвдүгээр сараас хэлтсийн захирлаар дэвшин томилогдож, 2021 оны аравдугаар сараас Хөрөнгө удирдлагын газрын Активын бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирлаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна" гэж дэвшин ажилсныг тодорхойлсон байдаг.
Үүнээс гадна 2017 оны Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын нэрэмжит шагнал, 2019 онд Монголбанкны Санхүүгийн банкны тэргүүний ажилтан, 2022 онд шилдэг банкираар шагнуулж байсан гэж тодорхойлдог. Ажлын байрны шууд харьяалах удирдах албан тушаалтан нь газрын болон хэлтсийн захирал байгаа. Гэтэл миний үйлчлүүлэгч гүйцэтгэгчээр буруутгагдаж байна. Бүх захиралууд нь таны үйлчлүүлэгч удирдлагаас давсан шийдвэр хэрэгжүүлж ажиллаж байгаагүй гэдгийг мэдүүлсэн байдаг. Тийм ажлын чиг үүрэг ч байхгүй юм байна.
"Үндсэн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэх ажил руугаа орно"
Хэргийн нотлох баримтыг шинжлэн судалж байна.
Хөгжлийн банкны ерөнхий шүүгч Ж.Болдбаатар:
-Тавдугаар сарын 10-наас хойш хэргийн нотлох баримтыг шинжлэн судалж буй. Одоо 18 дахь зээл буюу Чингис хаан банкны хэргийг хэлэлцэж байна.Өнөөдөр хоёр компанийн зээлийн асуудлыг шинжлэн судлаад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны магадлагааг судалж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлийг өнөөдөртөө судалж дуусгах бодолтой байна. Тэгэхгүй бол хурал урт настай удаан жаргалтай үргэлжлээд байгаа. Шүүх хурлын хэмжээ хязгаар, хэрэг хянан шийдвэрлэх зорилт, шүүн таслах ажлын чанар үр нөлөө гэж юм байна. Оролцогчдын эрхийг хүндэтгээд ингээд л яваад байгаа. Гэхдээ одоо бас нэг сар дуусч байгаа учраас нотлох баримт шинжлэн судлах юмнуудаа өнөөдрөөр дуусгавар болгоё гэсэн бодолтой байна.
Маргааш бүх нийтээр амарна. Тав дахь өдрөөс эхлэн иргэн оролцогчид бүгд хуралд сууж, гарч орохгүй. Үндсэндээ гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэх үндсэн ажил руугаа орно. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тухайн зээлд хэлэлцэх асуудалгүй хамааралгүй шүүгдэгчид гарч ороод яваад байж болж байсан бол тэгэхгүй. Бүгд байна гэдгийг урьдчилан хэлье.
Холбоотой мэдээ