Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ болжээ. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн аж.
Хурлаар,
- МҮБХ-ны дүрэмд заасны дагуу тэргүүлэгчдийн хуралдааны ирцийг Хяналтын зөвлөл хянан үзэж, зарим тэргүүлэгчдийг дараагийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй байвал чөлөөлөх,
- 2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй, улсын харцага Ш.Уламбаярт МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
- 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн барилдаанд өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэнгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
- 2023 оны тавдугаар сарын 20-ны өдрийн барилдаанд учраа бөхөө мөргөсөн Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасанг гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
- 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
- 2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6, 7.6.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хоёр жилийн хугацаагаар хасах,
- 2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн барилдаанд жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг 1,5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргав.
Дээрх шийдвэрүүдийг аймаг, сумын бөхийн салбар холбоод даган мөрдөх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах бүх барилдаанд хариуцлага ногдуулсан хугацаанд бүртгэлд оруулахгүй байх, бүртгэж барилдаанд оруулсан тохиолдолд тухайн барилдаанд шөвгөрч, үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдийн амжилтыг МҮБХ-ны албан ёсны эрэмбэнд оруулахгүй. Мөн өөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээсэн бөх хөдөө орон нутагт зохиогдох аливаа барилдаанд оролцвол хариуцлагын хугацааг нэмэгдүүлж тооцох болно.
Зочин 2023-05-31 66.181.184.16
Монголын хууль 3 хоног гэдэг дээ, наадмаар энэ шийтгуулсэн гээд байгаа нехед барилдаж байхад гайхах юмгуй, менгее телчихвел шийтгэл наадмаас емне цуцлагдана доо, МYБХ гэдэг газар ч яаж л бол яаж будилуулна ш дээ
Зочин 2023-05-31 213.87.162.37
>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-05-31 103.212.119.217
Шуламбаяр аа гэж… овгийн үсгийг ард нь бичдэг болохгүй бол горьгүй. Салтанцэцэг Шодхүү гээд л
Зочин 2023-05-31 89.226.177.0
Ёстой зөв ямар ч салбарт хариуцлага шийигэл дутаад байна
Иргэн 2023-05-31 103.229.123.11
Э
Бехчууд улс орныхоо телее юу бутээсэн улс вэ., гэдгийг нийтэд ойлгуулмаар юу ч байхгуй биздээ
Зочин 2023-05-31 202.131.247.58
Биеийн тамирын, бөхийн сургууль гэж байгууллага байна. Тэнд бөхийн спортоор хичээллэж, суралцаж, төгсөөд бөх барилдаж амьдралаа залгуулж байна. Бусад мэргэжилтэй адилхан. Тантай л адил их бага хэмжээгээр нэмэр оруулж яваа байх. Бөх гэдгийг мэргэжил гэдэг талаас харж, ёс зүйн тал дээр л хариуцлага нэхэх нь зүйтэй байх. Улс орныхоо төлөө юу бүтээсэн бэ гэдэг асуудал дээр бид бүгд адилхан.
789456 2023-05-31 202.179.26.164
ЗӨВ . Ингэж байж голдрилд нь оруулна. МБХ сайн ажиллаж байна. Тэгж байж өв мөв гэж ярь, залуусд үлгэр дууриал болох ёстой. Наадуул чин хүн зодох, хүч хэрэглэх, хөлсөөр рекет хийх гэх мэт юмандаа сайн. Барилдааны үед биш аливаа зөрчил, хэрэг хийсэн бол бас МБХ барилдах эрхийг тодорхой хугцаагаар хасах хэрэгтэй.
Зочин 2023-05-31 192.82.66.139
Зөв зөв, үндэсний бөх тулааны спорт 2 оо ялгахгүй малуудыг шийтгэж байвал таарна.Мөн соён гэгээрүүлэх сургалтанд суулгаж бүдүүлэг занг нь ариавал таарна.
Зочин 2023-05-31 59.153.87.23
Мангуурсан бодлоготой Магалжав тэргүүйтэ бөхийн холбоог тараасан нь дээр бололтой.
Эгэл 2023-05-31 66.181.183.176
Барилдаж чадахгүй бол холимог тулаандаа оч,бөхийн дэвжээ болохоос боксын дэвжээ биш,ёстой солиорсон гүзээнүүд вэ?
Үнэн 2023-05-31 103.212.119.175
Солиорчихсан малууд бэ? Улсын баяр хүртэл эрхийг нь хасаж болно шдээ. Тулааны спортод байдаг л зүйл шдээ. Тэгвэл Улсын баяраар бөх цохьсон Оюунболд, Одгэрэл, Бат-Өлзий нарыг ямар арга хэмжээ авсан бэ? Бөхийн холбоо, жаяг дэг нэртэй үндэсний ялгаварлан гадуурхах үзэлтэй мафи бүлэгийг цэвэрлэсэн нь дээр шүү.
Б 2023-05-31 103.10.23.10
Залуу бөхийг 2 жил эрхийг хасаад, ямар сонин шийдвэр гаргадаг юм бэ? Бөх тулааны спортын төрөл. Шийдвэрээ эргэж хараасай. Хүний эрхийг ингэж хэдэн нөхдүүд сууж байгаад хааж боох эрх нь байгаа юу.
Зочин 2023-05-31 202.131.230.90
uvsiin novshuud dandaa hogiin ym hiideg haragdaj bna da dandaa uvsiin nohduud bna shdee
zochin 2023-05-31 202.131.251.130
haana hel heruul zarga baina tend uvsiin hazgai heltnuud baidag n jam yumaa. hogiin uvaigui humuus.
WWW 2023-05-31 202.72.245.121
jinkhene n**** bol chi uuruu baina daa
Зочин 2023-05-31 103.26.194.201
Zuv2, ingej tsegtselj avahgui bol neg l aarhsan hooson tolgoituud elbegsheed bn
Зочин 2023-05-31 202.126.88.68
Бага ястангуудыг гадуурхаж тэгш биш шийдвэр гаргасан юм бишүү нэг сарч гэх шиг