Сурвалжлага: Ус зайлуулах хоолойгүй хотод машин, хүнгүй "живж" байна

Сурвалжлага: Ус зайлуулах хоолойгүй хотод машин, хүнгүй "живж" байна

Сурвалжлага: Ус зайлуулах хоолойгүй хотод машин, хүнгүй "живж" байна

Хот тэлж барилга байгууламж, зам, талбай нэмэгдэхийн хэрээр жил бүр ус зайлуулах шугам хоолойн асуудал тулгарч буй. Өмнө нь зөвхөн үерийн эрсдэлт бүс, далангийн ойролцоох айлуудад их хэмжээний бороо орох нь зовлонтой байсан бол одоо хотын төвд явганаар зорчих иргэдэд энэ хүндрэл учирч байна.

Ганцхан жишээ бол өчигдөр орсон түр зуурын ширүүн бороо. Зам талбайд үерийн ус зайлуулах хоолой хангалттай бус байгаагаас нуур болж тогтсон дүр зурагтай. Усны гуталгүй зорчих боломжгүй болсон улаанбаатарчууд уртын хариалтын улирал ирлээ хэмээн хошигнон ярина. Энэ нь ч үнэн. Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нягтаршил сүүлийн жилүүдэд ихэсч, шинээр баригдах орон сууц олширсноор нийслэлийн авто зам дээр ус үерлэх тохиолдол нэмэгдсэн болохыг албаныхан хэлсэн. Түүнээс гадна 1960-1980 онд баригдаж байсан угсармал орон сууцнуудын ус зайлуулах шугам хоолойн насжилт дууссанаас үүдэн төвийн авто замын ус зайлуулах хоолой ачаалалтай ажиллах болсон байна.

Нийслэлийн авто замын ердөө 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай бөгөөд ачаалал нь аль хэдийн хэтэрчихсэн.

Эдгээр шугам хоолойн засвар шинэчлэлтийн ажилд бүрэн шаардлагатай төсөв нь 370 гаруй тэрбум төгрөг боловч жилд нийслэлээс энэ ажилд нэг тэрбум гаруй төгрөг л төсөвлөдөг байна. Энэ мөнгө нь урсгал засварын ажилд зарцуулж, шинээр шугам, үерийн ус зайлуулах хоолой барьж чаддаггүй аж. Тиймээс нийслэлийн үерийн усны эрсдэл болоод ус зайлуулах шугам сүлжээний асуудал албаныхан болоод иргэдэд ямар хүндрэл учруулж байгааг сурвалжиллаа.

Хүн ам ихтэй, нягтаршил ихтэй дүүргүүдэд шугам сүлжээ хомс байдгаас болж бороо ихээр орсон өдрүүдэд онцгойгийн алба болон усны байгууламжийн газарт давтамжтай дуудлага ирдэг байна. Тиймээс эхний ээлжид албаныхнаас үерийн эрсдэл хэр их байгаа шугам сүлжээний засварыг хэрхэн хийж байгааг тодрууллаа.

ОБЕГ: ОЙРЫН ҮЕД ҮЕР БУУХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

Улаанбаатар хот болон аймгуудад үер бууснаас иргэд амиа алдах, эрчим хүч, цахилгааны шугам сүлжээ тасарч, автозам эвдэрч, иргэд, аж ахуй нэгж, төрийн захиргааны байгууллагуудад их хэмжээний хохирол учрах эрсдэлтэй. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг байгалийн гамшгийн талаар мэдээлэлтэй байж, үерт бэлтгэлтэй байхыг анхааруулж байгаа бөгөөд бүхий л алба хаагчид эрсдлийг харгалзаж нөөц боломжоо дайчлан ажиллаж байгааг онцолсон.

Үерийн эрсдлийн хувьд нийслэл болон орон нутагт нүхэн жорлон ихтэй учраас үерийн үеэр халдварт өвчин гарах магадлал өндөр байдаг байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд ариун цэврийн үйлчилгээ болон халдваргүйжүүлэлтийг хийж байгааг онцоллоо.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр "Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, өврийн Чигэстэй, Буянт, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Идэр, Чигэстэй гол олон жилийн дундаж түвшинг 15-60 см давсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо элбэг байх тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна.
Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна" гэлээ.
ХОТЫН ТӨВ ОРЧИМ НАСЖИЛТ ӨНДӨРТЭЙ ШУГАМТАЙГААС НУРАХ, ЛАГ, ХОГ ХУРИМТЛАГДАЖ УС ХҮЛЭЭЖ АВАХАА БОЛЬСОН
Гадаргын ус зайлуулах хоолой бөглөрсөн, эвдэрсэн тохиолдолд дуудлага мэдээллийн дагуу Геодези, усны барилга байгууламжийн газар ажилладаг. Тус газрын өгч байгаа мэдээллээр энэ зун нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог Дүнжингаравын уулзвар болон Багшийн хөгжлийн ордны урд хэсэг зэрэг дөрвөн байршилд завсар шинэчлэлтийн ажил хийж, ус зайлуулах хоолойн ажлыг хийнэ гэлээ.
Хэдийгээр засварын ажил хийх маш шаардлагатай бүсүүд байгаа ч Covid-19-ийн хуулиар хэмнэлтийн горимд шилжиж жилийн төсөв нь нэг тэрбум гаруй төгрөг батлагдсан.
Тиймээс нэн шаардлагатай хэсгүүдэд засвар хийж, бороо их орж ус тогтдог бүсүүдэд механик тусламжуудыг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Геодези, усны барилга байгууламжийн ерөнхий инженер С.БАТСАЙХАН:
-Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах шугам сүлжээг дөрвөн томоохон байршилд хийх бөгөөд гадаргын усыг хүлээж авах худгуудыг нэмэх, өргөтгөх ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо зуслангийн бүсийн хоёр байршилд ус зайлуулах шугам хоолойн ажил хийж дуусгаад байна. Өнөөдрөөс Яармагийн зам буюу Буянт-Ухаа хорооллын автобусны буудлын урд талын хэсгийн ус зайлуулах хоолойн ажлыг хийж байгаа. 
Засварын ажил хийх ус ихээр тогтдог байршлын хувьд:
  • Алтай хотхоны урд хэсэг /жижиг машин гарахааргүй их хэмжээний ус тогтдог/
  • Дүнжингаравын эргэлттэй хэсэг /олон жил их хэмжээний ус тогтож байгаа/
  • Багшийн хөгжлийн ордны урд талын туслах зам
  • Яармагийн авто зам буюу хотын шинэ захиргааны урд талд шинээр шугам тавьж, өргөтгөх ажлуудыг хийнэ.
Хотын хэмжээнд борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Үүний 70 орчим хувь нь 1970-1980 онд хийгдсэн. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Сөүл, номын сангийн гудамжууд насжилт өндөр учраас нурах, шугам хоолой ачаалал авахаа болих, лаг, хог их хэмжээгээр хуримтлагдсанаас үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй болсон.
Цаашид нийт 400 гаруй км шугам сүлжээг өртгөх шаардлагатай бөгөөд 370 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа.

ААН-ҮҮД ХОГОО ИЛ ХАЯСНААС ШУГАМ ХООЛОЙ БӨГЛӨДӨГ Ч ХАРИУЦЛАГА ТООЦДОГГҮЙ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.МАРИНА:

-Хотын хэмжээнд замын ус зайлуулах хоолой хэчнээн байна вэЗасвар шинэчлэлтийн ажлыг хийж байна уу?

-Авто замууд ил болон далд хэлбэрээр гадаргуугийн усаа зайлуулдаг. Улаанбаатар хотын 840 гаруй километр авто замын хувьд инженерийн шийдэл бүхий далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 184 километр байдаг. Эдгээр далд шугам сүлжээ нь хотын 46 гудамжинд байрлаж, авто замын гадаргуугийн усыг 3000 гаруй шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг байгаа. Замын гадаргуугийн ус зайлуулах байгууламж нь тухайн замынхаа гадаргуугийн усыг л зайлуулах үүрэгтэй. Хэрэв үндсэн үүргээр ажиллавал авто зам дээр үерийн ус өмнө жилүүдийнх шиг тогтохгүй байх боломжтой.

-Тэгвэл журам зөрчиж ус зайлуулах хоолойд ачаалал үүсгэж байгаа этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ?

-Өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр шүүрт худгуудын лаг шаврыг жилд хэд хэдэн удаа цэвэрлэдэг. Гэтэл ашиглалтын нөхцөлийг зөрчиж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байдаггүй. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2020-2021 онд нийт 174 байршилд 4134.2 куб метр худгийн лагийг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэж ажилласан. Өнгөрсөн онд борооны ус зайлуулах шугам худгийн 4712.2 куб метр лагийг цэвэрлэсэн. Иргэд, аж ахуй нэгжүүд ил задгай хогоо хаяснаас болж их хэмжээний хог хоолойд хуримтлагддаг. Гэвч үүнд хэн ч хариуцлага тооцдоггүй.

ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖ БАЙГАА ХОТХОНУУД ГАДАРГЫН УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ ХИЙХГҮЙГЭЭС ТӨВ ЗАМЫН ШУГМЫН АЧААЛАЛ ИХЭССЭН БАЙХ
Иргэдийн зүгээс бороо их орсон үед гудамжид явган явах бүү хэл гэртээ ч тайван байхад эрсдэлтэй болсон гэсэн юм. Учир нь төвийн зарим байруудын зогсоол үерт автах, орц, гарц нь борооны уснаас болж хаагддаг болохыг хэлж байлаа.
Баянзүрх дүүргийн иргэн Г.АВИРЗИД:

-Бороо орж, үер буухад Сансарын клонкоос урд хэсгийн авто зам болон хажуу талынх нь байрнууд зоорийн болон нэгдүгээр давхрын айл, оёдлын цех, үйлчилгээний төвүүд рүү үерийн ус орж, оршин суугчид гарч чадахгүй хэмжээнд хүрч байсан гамшигт үзэгдэл өнгөрсөн жилүүдэд тохиолдож байсан. Тухайн үед Онцгой байдлын албаныхантай оршин суугчид жижиг саваар хүртэл ус зөөж байлаа. Жил бүр л хур тунадас их хэмжээгээр тунаж, түүнийг нь соруулах техник хэрэгсэлтэй албаны хүмүүс ирж ажиллаад л явдаг. Манай байрны СӨХ-ны зүгээс оршин суугчдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлийн төлөө удаа дараа шаардах бичиг, санал гомдлоо бичиж холбогдох албаныханд хүргүүлсэн.

СӨХ болон онцгойгийн зүгээс үерийн эрсдэл их байгааг хэлдэг. Бидний зүгээс шинээр ашиглалтад орж байгаа байр, хотхонууд ус зайлуулах хоолойгоо шийдэж гаргаж өгдөггүйгээс зам дээр их хэмжээний ус тогтож, ойролцоох хэсэг рүү үерлэж орж ирдэг байх гэж боддог.

Албаныхан ч хэлдэг юм билээ. Шахуу багахан зайд олон тооны орон сууц хороолол барьж, шугам сүлээний ачаалал нь дийлэхгүй, гадаргын ус зайлуулах хоолойг зураг төдий байршуулснаас болж хотын төвийн айлууд үерт өртөх болсон гэж. Тэр үнэн байх. Жаахан үер буухаар л зогсоол дээрх машинууд бараг хөвнө. Үүнээс гадна подвал руу үерийн ус орж, цахилгааны шийдэнд хүртэл гэмтэл, саатал гардаг. Энэ бол хүний амь насанд эрсдэл учруулах аюултай үзэгдэл.

2040 ОНООС НИЙСЛЭЛ ҮЕРТ ӨРТӨХ ЭРСДЭЛ БУУРНА

Авто зам, зам талбайн борооны ус зайлуулах шугаманд зөвшөөрөлгүй зориулалтын бус холболт хийдэг цайны газар, авто угаалга болон бусад газрууд бохир усаа холбож ашиглалтын нөхцөлийг хүндрүүлэх тохиолдлууд ч гарах болжээ. Үүнээс гадна зам талбайн үйлчлэгчид шүүрт худаг руу замын хог шороог шүүрдэн хийж бөглөдөг байна. Мэргэжлийн хүмүүсийн буруу биш хэдий ч нийслэлийн иргэдийн тав тухтай орчинд амьдрах эрх жил ирэх бүрд алсарч байна. Албаныхны хэлснээр 2040 он гэхэд засварын ажлыг бүрэн хийж дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. Тиймээс Улаанбаатарын үерт өртөх эрсдэл 17 жилийн дараа буурна гэсэн үг. Тэр хүртэл зуны улиралд бороо их орсон үед уртаар хариахаас өөр сонголтгүй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-31 59.153.114.225

үхсэн хүн авардаг Онцгой байдал хаана байнаа

Avatar

Dondog 2023-05-31 202.21.108.12

HAHA 😂 holduuchuud

Avatar

Иргэн 2023-05-31 202.126.90.124

Зөвшөөрөл өгч болохгүй газар авлигаар газрын зөвшөөрөл өгсний үр дүн. Монголчууд амиа бодсон хувиа хичээсэн, сэтгэлгүй ард түмэн болж хувирсан. Би л болж байвал бусад нь хамаагүй зарчимаасаа салахгүй бол Монголд хөгжихгүй ….

Avatar

Irgen 2023-05-31 202.126.89.214

Mongol uls 200 n jiliin daraa l dongoj tsegtserch ekhlekh bkh daa .Khol bna shuu ..Oiriin jildee yaj ch yariad mongo zaraad nemergui dee ..Khogjikhgui ny l lavtai

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-31 202.21.107.64

энэ чинь л Улаанбаатарын гадаадын хотуудаас ялгарах стил онцлог юм биш үү зориудаар ингэдэг гэж ойлгоод байагаа шдээ

Avatar

Нэргүй 2023-05-31 103.57.92.110

Юм хийх болохоор мөнгөгүй. Хулгайлах болохоор хангалттай мөнгө байдаг шүү. Татвар төлөгчдөөс хулгайлсан мөнгийг бүтээн байгуулалт, зам, сургууль цэцэрлэг, эмнэлэг бариулахад зарцуулмаар байна. Бас татварт төлсөн мөнгөө юунд зарцуулахыг өөрсдөө шийдмээр байна.

Avatar

Нэргүй 2023-05-31 66.181.183.117

Сумъяабазар фзда зайлаачээ

Avatar

Нэргүй 2023-05-31 216.38.195.74

##- ?

Avatar

Нэргүй 2023-05-31 203.98.76.4

ДООРОО Ч ДЭЭРЭЭ Ч АЖИЛ, АМЬДРАЛ ЭМХ ЦЭГЦЭНДЭЭ ОРДОГГҮЙ УЛС ШҮҮ ЭНЭ МОНГОЛ….ХУВИЙХАН, УЛСЫХАН ЦӨМӨРӨ АЖЛАА ТӨЛӨВЛӨЖ ЧАДДАГҮЙ, ЗАЛУУС НЬ АДГИЙН НААД ЗАХЫН СОЁЛГҮЙ, ХАРЬЦААГҮЙ, ХҮМҮҮЖИЛГҮЙ, СЭТГЭЛ САНАА НЬ ТОГТВОРГҮЙ, ХӨГШИД НЬ ЗӨВ ОЛИГТОЙ ҮЛГЭРЛЭЛГҮЙ, АЖИЛДАА ЭЗЭН БОЛОХ ХҮН БАЙХГҮЙ…..ЖИЛИЙН ЖИЛД Л УТАА, ХОГ, БОХИР, ҮЕРИЙН УСАА ЯРЬСААР …..ТАМТАЙ ЮМБЭЭЭ …….ЮМ ХИЙХ БОЛОХООР ГАДААД ДОТООД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БӨӨН ӨР ЗЭЭЛ ТАВИНА….. ОЛОД ИРСЭН ӨРӨН ДЭЭР НЬ ХУВЬ ХУВЬСГАЛГҮЙ АЛАЛЦАНА

Avatar

Нэргүй 2023-05-31 216.38.195.74

2015;

Avatar

cpok pushubum, jujxgcd; ? 2023-05-31 216.38.195.74

-#

Avatar

Irgen 2023-05-31 202.126.89.214

Mongol uls khogjikhgui e I'm baidlaaraa..

Avatar

NAJMI NAIDEJ ; ? 2023-05-31 216.38.195.74

CJ b**s.

Avatar

opoldbol tsaazal& xuux;? tchmudj; @?y; 2023-05-31 216.38.195.74

xuzgaargyidee galzyyp.

Avatar

Нэргүй 2023-05-31 202.126.88.131

Dampuurch duusaj bainaa ene ezengui Mongol.

Avatar

Нэргүй 2023-05-31 216.38.195.74

– ; ?

Avatar

- ylcuin. 1.TENEG 2. AIMSHIGTAI 2023-05-31 216.38.195.74

mangaryyd ni mangaryyddaa, aimshig ni aimshig,aimshig shasj bolgyi, myyxai gaitai xyyxed apilgyi bolloo.

Avatar

bolod risen myyxai xyyxed gai bolloo, AIMSHIGTAI. 2023-05-31 216.38.195.74

mangaryyd mangaryyd,zax zeeliixee OPOND XULI, gyilagchni z**l.

Avatar

Нэргүй 2023-05-31 202.179.11.230

ger horoololoos mash ih shoroo zam ruu usaar orj ireed mashinii duguigaar huurugduj mash ih toos bosdog. niisleliin avto zamiin gazar uuniig ogt toohgui yum. er ni mongoliin darga nar ajlaa ogt hiihgui yum daa.

Avatar

Zochin 2023-05-31 202.126.90.22

Buch um n zovlontoi umaa ! , eh b** uzegd !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж