Байр суурь: Иргэдээ бодсон шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлнө

Байр суурь: Иргэдээ бодсон шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлнө

УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэхийг дэмжсэн асуудлаар өчигдөр /2023.05.30/мэдээлэл хийв. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ "Засгийн газар төсөвт тодотгол хийх саналаа бэлтгээд бүлэгт эцсийн байдлаар танилцууллаа. Танилцуулгыг бүлэг бүрэн дэмжсэн. Бүлэг дээр дараах зарчмын хүсэлт гаргалаа. Үүнд, Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, нэмээд өнгөрсөн хугацааны мөнгийг нөхөж олгох чиглэл гарлаа. Мөн цалин, тэтгэврийг нэмэхээр тогтлоо. Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай" гэсэн юм. Энэ асуудалд эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. 


Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан:

-Цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргалтын хувьд эерэг, сөрөг үр дагаврыг харьцуулан харах нь харьцангуй зөв байр суурь болох болов уу. Өнөөдрийн нөхцөл байдалд иргэдийн цалин бага, бодит орлого буурч байгаа нь шийдвэрлэх тулгамдсан асуудлын нэг мөн. Үүнийг шийдвэрлэхийн тулд цалин тэтгэврийг нэмж болох ч тодорхой үндэслэл, бодитой нөхцөлд суурилсан байх нь чухал. Наад зах нь Сангийн яамны зүгээс төсвийн бодлогын хүрээнд цалин хөлсний шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилттой уялдаатай хэрэгжих нь зүй болов уу. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний гүйцэтгэл, чанарт нийцсэн зарчмыг баримтлахаар тусгасан.

Энэ удаагийн цалингийн өсөлт нь энэ зарчимтэй нийцтэй байдлаар нэмэгдэж байгаа эсэх нь ихээхэн чухал зүйл.

Тодруулбал бид ямар нэгэн байдлаар цалин тэтгэврийн хэмжээг нэмж байгаа тохиолдолд эдийн засгийн өсөлт, бүтээмжтэй уялдуулах шаардлагатай. Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамны байр суурийг харвал энэ талыг харгалзан үзсэн гэж ойлгож болохоор байна. Гэсэн хэдий ч цалин тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх нь нэрлэсэн орлогыг өсгөж бодит орлогод эерэг нөлөө үзүүлэхгүй, хэрэглээний үнийн өсөлтийг өдөөх сул талтай байж болохыг харгалзан үзэх нь чухал. Эдийн засгийн шийдвэрүүд өөрөө эерэг, сөргийг харьцуулах шаардлагыг байнга тулгадаг. Тиймээс аливаа шийдвэрийг шууд зөвтгөх, буруутгахад хүндрэлтэй байдаг.  Өнөөгийн нөхцөлд иргэдээ бодсон шийдвэр нь эдийн засагтаа сөрөг нөлөөлж болзошгүй нь хамгийн том эрсдэл мөн.

"ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГО БУРУУ ЯВЖ БАЙГАА НЬ ҮНИЙН ӨСӨЛТӨӨР ИЛЭРЧ БАЙНА"

АН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.ДАВААДОРЖ:
-Монгол Улс түүхэндээ хамгийн их буюу 36 сая тонн нүүрсийг 2019 онд гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар бид яаж 50 сая тонн нүүрс гаргах нь тодорхойгүй байна. Төмөр замууд нь урагшаа Хятадтай нийлж чадахгүй тасарчихсан. Тэгэхээр нүүрсээ машинаар зөөж таарна. Тиймээс яагаад  ч 50 сая тонн хүрэх боломжгүй. Хоёрт, Хятад бол 70-80 сая тонн коксжих нүүрс гадаадаас авдаг. Тэр нүүрсээ ОХУ, Австрали, Индонезиос авч байна. Гэтэл зөвхөн 70-80 сая тонн нүүрсний 50 сая тонныг нь Монголоос худалдан авна гэдэг үлгэр.
Австрали, Хятад улс сүүлийн хоёр жил харилцаа тааруу байж байгаад эргээд сайжирч байгаа. Тэндээс нүүрсээ худалдаж авах нь тодорхой.
Эхний улирлаар Монгол 19 сая тонн нүүрсээ зарсан юм билээ. Эрх баригчид үүгээрээ тооцож, ямар  ч тооцоо судалгаагүй бичиг оруулж ирж байна. Сүүлийн саруудад нүүрс зогсч, 400-500 нүүрсний машин л гарч байна. Энэ жил ч гэсэн эдийн засгийн дэврүүн хүсэл мөрөөдөл нь биелэх боломжгүй. Сүүлийн жилүүдэд ямар ч тооцоо судалгаагүй, худлаа тоо оруулж ирдэг байдал хавтгайрлаа шүү дээ. Монгол Улсын эдийн засаг зэс, нүүрс хоёроос хараат байдаг. Гадаад зах зээлээс 10 ам.доллар олдог гэвэл наймыг нь энэ хоёр бүтээгдэхүүнээс олдог. Эхний улиралд нүүрсээ гайгүй гаргаж, нэг хүнд ногдох ДНБ-ээ тооцоход 5000-д хүрч буй. Дараагийн улирлаас 4500-гаас доошоо буучихна. Эрх баригчид ингэж сэтгэл хөөрлөөр хандаж, шийдвэр гаргаж болохгүй. Үнийн өсөлт галзуурч, сүүлийн хоёр, гурван жилийн дотор 2-3 дахин нэмэгдлээ. Төсвийн бодлого, мөнгөний бодлого буруу явж байгаа нь үнийн өсөлтөөр илэрч байна. Нийт иргэдийн 2/3 нэн ядуу амьдралтай болчихлоо. Иргэдийн цалин мөнгө огт нэмэгдсэнгүй. Ийм байхад иргэдийнхээ тархийг угааж байгаа нь буруу.
"ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХЭЭС ӨМНӨ 30 КГ МАХ АВДАГ БАЙСАН БОЛ ДАРАА НЬ 25 КГ МАХ АВНА"
Эдийн засагч Д.ОТГОЧУЛУУ:
-Цалин, тэтгэврийг нэмэх нь зөв. Гэхдээ нэг талаас том эрсдэл бий. Цалин нэмэх, үнийн өсөлт гэсэн "чөтгөрийн тойрог"-т орчихдог. Өргөн хэрэглээний барааны үнэ өсвөл Төв банк бодлогын хүүгээ өсгөнө. Тэгэхээр зээл хумигдаж, хөрөнгө оруулалт саарна гэсэн үг. Цалин, тэтгэвэр нэмэхээр төгрөгийн нийлүүлэлт ихэсч, ханш нь унана. Тэгэхээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн зөрүүгээр өсч, нийтээрээ ядуурах эрсдэл бий болно. Цалин, тэтгэврийг бүтээмж өссөн байхад нэмэх нь зүйтэй. Харамсалтай нь Монголд иргэдийн бүтээмж муу байгаа шүү дээ. Жишээлбэл, нэг талхчин 10 талх хийдэг байсан бол 15 талх, нэг барилгачин 100 тоосго өрдөг байсан бол 150 тоосго өрдөг болно. Ингэж бодитой орлого олж, баялаг бүтээвэл цалин нэмж болно.
Хоёрт, нийлүүлэлт саад тотгоргүй байх ёстой. Нэг талд цалин тэтгэвэр нэмэгдсэн бол нөгөө талд барааны нийлүүлэлт элбэг хангалуун байх ёстой.
Энэ хоёр нөхцөл хангагдаагүй үед цалин, тэтгэврийн нэмэгдэл улс орны эдийн засагт хор болно. Цалингаа нэмүүлсэн хүнд ч хор болно. Яагаад гэвэл цалингаа нэмүүлэхээс өмнө 30 кг мах худалдаж авдаг байсан бол цалингаа нэмүүлсний дараа махны үнэ өсвөл 25 кг мах худалдаж авна. Ийм аюул байдаг юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-31 213.87.162.37

>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ул 2023-05-31 202.9.46.39

Нэг к мах 15aas 24мянга тэнэгүүдэээ

Avatar

Иргэн 2023-05-31 202.126.88.193

За ер нь энэ гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн хөөсөрдөг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй бизээ. Жишээлбэл махны чёнжийн иргэдээ шулсан тогтолцоог төр болиулах зохион байгуулалтын арга хэмжээ авах. Бусад бүтээгдэхүүний бодит үнийг гаргаж тооцох гэх мэт.

Avatar

Зочин 2023-05-31 202.21.108.2

Тэтгэвэр цалин нэмэх сургаар СӨХ-ийн удирдах зөвлөлийн зарим дарга нар СӨх-ийн төлбөрийг нэмж, 6-р сарын 1 нээс мөрдөх болсноо тулгаж эхэллээ.

Avatar

Уншигч 2023-05-31 192.82.68.232

хоёрын хооронд 10 хувь нэмж нэмсэн дүр үзүүлж бна сонгуулийн шоу болоод бноо нэмсэн шиг нэм иргэд 10 хувьд хууртахаасаа өнгөрсөншүү булгантуяа гуай

Avatar

Зочин 2023-05-31 64.119.29.2

Үнийн өсөлтийг зохицуулах арга замыг олохгүйгээр цалин нэмээд ямар ч үр дүнгүй. Харин ч хорлонтой болтол нь үнэ нэмэгддэгийг бид наанадаж л сүүлийн 3 жил ойлговол ойлгохоор боллоо. Бирдийн сэтгэлгээ гэж… Цалин нэмүүлнэ гэж баярлаад үнэ ханшаа нэмнэ гэж зэрэгцэж баярлаад л байхаас даа.

Avatar

Зочин 2023-05-31 203.91.115.50

Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээгээ эхлээд нэмээчээ Дараа нь цалин тэтгэвэрээ ярь

Avatar

Зочин 2023-05-31 202.126.89.193

хөгжилтэй орнуудад цалин тэтгэвэр нэмэхэд юмны үнэ өсдөггүй шүү дээ. хэрвээ Солонгос монгол замаар явсан бол одоо инфляци хэдэн зуу дахин өссөн байгаа. Орос, автралиас махаа оруулая. ядаж чанартай

Avatar

Зочин 2023-05-31 202.126.89.193

оросоос мах импортлое

Avatar

Зочин 2023-05-31 124.158.66.163

Махны үнэ дэндлээ, МАНгаруудаа.

Avatar

жудаггүй Хувийхан 2023-05-31 203.98.76.4

ҮНЭЭ ӨСГӨӨД суудаг ХУВИЙНХАН Үнэхээр Жудаггүй

Avatar

Зочин 2023-05-31 203.98.76.4

ай мэдкүүү доорооо ч дээрээ ч эмх цэгцэндээ ордоггүй яачихсан улс вэээ

Avatar

зочин 2023-05-31 202.9.46.62

Цалин тэтгэвэр нэмэгдсэн өдрөөс эхэлж хувийн хэвшлийн үнийн өсөлтөнд ард иргэд дарлуулаад эхлэх байлгүй

Avatar

Зочин 2023-05-31 64.119.20.139

эсрэг яариад байхад л болдог нөхөр дөө

Avatar

Зочин 2023-05-31 66.181.187.210

цалин тэтгэвэр нэмэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь зах зээлийн зарчим биш. Харин ч зах зээлийн зарчмын жинхэн бодит байдлыг ойлгоогүй тэнэг шунахай Монгол зан. Таны бараа хуучин үнээрээ байх вм бол орлогоо нэмүүлсэн хүн танаас 1 биш 2 бүтээгдэхүүн худалдан авч таны ашиг илүү өсөх ёстой. Ингэвэл л жинхэн утгаараа зөв болно.

Avatar

Зочин 2023-05-31 66.181.160.22

Үнийн өсөлтийг давуулж цалин нэмэх нь сүүдрээ гүйцэж түрүүлэх гэж оролдохтой яг адил!!!

Avatar

Иргэн 2023-05-31 202.9.40.108

Хоёрын хооронд 10% нэмээд хэрэггүй ээ.

Avatar

Зочин 2023-05-31 202.126.88.205

Цалин, тэтгэвэр нэмэхээс өөр арга байхгүй. Харин хүүгээ нэмэхгүй бол Турк шиг болох гээд байна.

Avatar

Зочин 2023-05-31 192.82.86.29

Өргөн хэрэглээний бараа худалдан авах чадвар тэртээ тэргүй муу бхд цалин тэтгэвэр 10% нэмлээ гээд ч авах чадвар хэвээрээ бна тийм болохоор өргөн хэргэлээгээ нэмээдч хэрэггүй өөрсдийгөө хоролж бган

Avatar

Зочин 2023-05-31 202.55.191.130

Тэгвэл бараа бүтээгдэхүүний үнийг хазаарлаж тогтоон бариач. Ер нь ард түмний амьдралыг ядуу хэвээр нь үлдээх улс төрийн далд сонирхол байдаг юм хэмээн ойлгож байна. Ард түмний эсэргүүцэлд худал дүр эсгэн амлалт өгөөд өөр нэгэн улны нөхдөөр хэлэх гэсэн үнэн санаагаа илчлүүлээд байгаа нь цэвэр ардыг ядуу туйлдсан хэвээр нь үлдээх Улс төрийн ноцтой сонирхол бөгөөд эх орноо худалдсан аюултай ажиллагаа болсон хэмээн харагдаж байна

Avatar

нарангэрэл 2023-05-31 66.181.160.65

ард иргэдийн амьдралын мөнгийг нэмлээ гээд яахаараа эдийн засагт сөрөгөөр нөлөөлөх гэж ард иргэд хүртэх ёстой зүйлийнхээ бага % ийг хүртэх гэж харин тэр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх хулгайч нартайгаа сайн тэмц шалга тэд улсын хөрөнгийг самарч байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж