Н.Учрал сайдын ажлыг одоо л шалгая!

Н.Учрал сайдын ажлыг одоо л шалгая!

Н.Учрал сайдын ажлыг одоо л шалгая!

Эцэг, эхийнхээ орлогоос шалтгаалж, 100 мянган төгрөгөө хасуулсан хүүхэд, багачуудад ирэх долдугаар сараас эхлэн Хүүхдийн мөнгийг нь олгох болсноо Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2023.05.30/ олон нийтэд зарлалаа.

Гэхдээ хүсэлт гаргасан нөхцөлд хүүхдийн мөнгийг нөхөн олгоно гэв. Болж байна аа, хамгийн гол нь хүсэлтийг нь хүлээн авах нэрээр эцэг, эхчүүдийг харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвд очиж, хүсэлтээ гарга гэх юм уу. Эсвэл тус газар очиход бүртгэл будилаантай байна гээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авч ир гэхчлэн баримт шаардаж, нааш цааш холхиулбал хүүхдээ харж буй ээж нараас эхлээд ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хувьд дахин ажил нэмэгдэнэ л гэсэн үг. Өмнө нь хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан, хүүхэд бүрт бус тодорхой хэсэгт нь олгохоор болж, бүртгэл, хүсэлтээс эхлээд бөөн асуудал үүсч байсныг Монгол даяараа санаж буй. Бүртгэл мэдээлэл нь зөрсөн, зарим нь илүү хүүхэдтэй болж, зарим нь "нуусан" хүүхэдтэй болж, асуудал үүсгэж байв. Бүр Цахим хөгжлийн сайд Н.Учрал нь хүртэл өөрөө ч мэдэлгүй 7 хүүхэдтэй болчихсон байсан гээд олон асуудал үүсэв. Хүсэлтээ гаргахдаа эцэг эхчүүд хэнд хандах, хэдэн даргын үүд сахих, зөрүүтэй мэдээллээ хаана, хэнд хандаж засуулахаа ч мэдэхгүй будилж, төөрсөн. Харин энэ удаад нийт хүүхдийн 9 хувь буюу цөөн тооны хүүхэд нэмэлтээр хүүхдийн мөнгө авахаар болж байна. Гэхдээ энэ хүүхдүүд өмнө нь огт мөнгө авдаггүй биш авдаг, хүүхдийн мөнгө ордог нэрийн данс нь тодорхой бий. Тиймээс энэ удаад иргэддээ чирэгдэл учруулахгүй, хүндрэл гаргахгүй, цахимаар хүсэлтийг нь хүлээж авах гээд шуурхай ажиллах нь нэн чухал байна. Нэгэнт хүүхдүүдээ алагчилснаа ухаарсан учраас одоо харин чирэгдэлгүй хүүхдийн мөнгийг нь олгохыг "алагчлагдсан" эцэг эхчүүд хүсч буй.

Ер нь тэгээд төр цахимжсан юм уу, үгүй юм уу гэдгийг энэ удаагийн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах эцэг, эхчүүдэд хандах хандлагаас л харцгаая.

Учир нь, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын хийх ёстой ажил бол төр өөрт байгаа мэдээллээ иргэнээсээ нэхэх ёсгүй.  Хүүхэд мэндлэнгүүт эцэг, эх бүр Улсын бүртгэлийн газартаа очиж, бүртгүүлэн, төрсний гэрчилгээг нь авдаг. Тиймээс төрд бүртгэлтэй, мэдээлэл нь байгаа гэсэн үг.

Цахим хөгжил харилцаа холбооны яам байгуулагдаад хоёр ч жилийн нүүр үзлээ. Дээр нь өнгөрсөн өвөл сенсаци дэгдээсэн замбараагүй бүртгэлээ засч, залруулж, цэгцэлж авсан байлгүй. Иймээс эцэг, эхчүүдийн хүсэлтийг цахимаар хүлээн авах боломжтой байхаар зохицуулалт хийж,  төрийн гаргасан шийдвэрээс болж, иргэдээ чирэгдүүлэхгүй байх боломжийг холбогдох бэлтгэлийг хангах нь энэ удаад хамгийн чухал байна.

Нэг үеэ бодвол төрийн байгууллагын үйлчилгээ цахим болж буй нь сайшаалтай ч олон хүн зэрэг хандахаар ачааллаа даахгүйгээс серверт нь асуудал үүсч, бухимдал үүсгэдэг.  Зарим тохиолдолд цахим үйлчилгээ нь ажилладаг эсэх нь ч эргэлзээтэй газрууд бий. Тэр бүрт “Монгол Улс цахим үндэстэн болсон” гэх сайд нарын үг хоосон лоозон болж хувирдагийг санахад илүүдэхгүй биз.

Тиймээс төр ажилладаггүй цахим үйлчилгээнүүдээ засч, иргэн хүссэн үйлчилгээгээ авах боломжоор ханган, мөн өөрт байгаа мэдээллүүдээ солилцоод нааш цааш явуулалгүй, элдэв бичиг баримт шаардалгүй, хүүхдийн мөнгийг нь шийдээд өгвөл цахим үндэстэн болсны, Цахим хөгжлийн яамтай болсны хэрэг жинхэнэ утгаараа гарах гээд байна шүү,  Н.Учрал сайд аа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-31 103.80.211.125

хүүхдүүдийн мөнгийг регистрээр нь шалгаад л өгчихөөч ямар юмаар нь ялгаж салгах гээд байгаа юм бэ. хүүхэд бол хүүхэд ямар нэг ажил хийх гэхээрээ энэ бөөн чирэгдэл болгодог бүдүүлэг асуудлаа боливол яасан юм бэ хүүхэд бидний ирээдүй. хэдхэн хүүхдээ ядаж оролдоод гомдоогоод байдгаа болиоч. нэг нь хасаж нөгөөх нь өгөх болж нэр төр олох гээд байдаг юмуу

Avatar

Эрдэнэ 2023-05-31 66.181.181.109

ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ЖДҮ.ЧИН

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-05-31 192.82.68.232

төр өөрт бгаа баримтаа иргэдээс нэхэхгүй гээд худлаа хуцаад л байхын хороо шилжихэд бүгд цаасан хжвээрээ л бнашдээ дэлгэцээр дүүрэн худлаа шаахаа болио юм хийсэн дүр эсгэхээ дуусгаа схд ийнхэн дарин чамайг сонгохгүй

Avatar

зочинWghnb 2023-05-31 202.9.46.62

Цахим харилцаа холбооны яам байгуулагдаж шудрага ил тод мэдээлэл үйлчигээ авах боломж нээгдсэнд талархалтай байдаг шудрага бусын төлөө тэмцэлд амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-05-31 192.82.87.117

Хорол чи залуу хүн байж битгий хойш татаж, доош чангаа гаад байгаач, ард иргэдээ өөртөө арчаатай, ядахдаа иргэн ий бүртгэлээ хуулийн дагуу бүрэн дүүрэн хийлгэж байхыг сануулж, уриалж, ухуулаач хөе !!!
Залхуугий нь дэвэргээд байх хэрэггүй ш дээ !

Avatar

Нэргүй 2023-05-31 202.21.113.82

Yag zuv hunduj bichij ee. Umnu n avch l baisan huuhduud um chin huselt gargasan esehees ul hamaaraad, esvel tsahim helbereer huseltiig n avaad, huuhdiin mungiig nuhuj olgoh heregtei. Buh medeelel turd bgaa uchraas chiregdelgui zohion baiguulah heregtei.

Avatar

Нэргүй 2023-05-31 103.229.121.71

Енеедер хороо/ХУД-18/-уруу хуухдээ хэрхэн нэмж буртгуулэх/ хасагдсан бсан/ талаар асуухад дуургийн халамж дээр оч. Хун бхгуй бгаа гэлээ. Цахимаар бол бур угуй юм бна гэж ойлголоо. Газар дээрээ бол нэг иймэрхуу бх жишээтэй.

Avatar

зочин 2023-05-31 64.119.26.235

Шударга бус байдлын эсрэг залуучууд маань тэвчиж чадахгүй тэмцэж байна. Учрал залуу ч гэсэн өөрийн мэдлэг чадвараа ашиглан энэ шударга бусын эсрэг тэмцэж байна.

Avatar

Зочин 2023-05-31 192.82.87.207

Ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаа хүмүүсийг нойтон өмдтэй хүнэнцрүүд мөрдөн мөшгиж байдаг юм Тэднийг бүү тоо.

Avatar

Нэргүй 2023-05-31 122.201.31.135

улсын бүртгэлийн байгууллага дахь хэт алдаатай бүртгэл бүхий байдлын талаар мэдээллэх хэрэгтэй. энэ байдал уих-ын сонгуулийг ч хойшлуулах эрсдэлтэй.

Avatar

Нэргүй 2023-05-31 202.179.11.230

Unsendee tur zasaggui 30 garan jil yavlaa sh dee. Darga nar bugd hulgaich avilgach.

Avatar

Эгэл 2023-05-31 66.181.183.176

Идээчин уугаачдын хань хамсаатнууд Цахимжилтыг эсэргүүцээд л байна уу?30 жилийн балгийг 3сард засах боломжгүй.Учралт сайд аа таныг жирийн иргэд дэмжиж байгаа шүү.

Avatar

зочин 2023-05-31 202.131.245.69

УБЕГ-ын иргэний бүртгэл, баг, хороо, сум, дүүргийн Засаг даргын бүртгэсэн түр болон байнга оршин суугаа хүн ам, өрхийн мэдээллийн сан, БШУЯ-ны цэцэрлэг, ЕБС, их, дээд, коллеж, техникийн зэрэг сургуулийн сурагчийн бүртгэл, ХНХЯ-ны даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн бүртгэл, ЭМЯ-ны өрохийн эмнэлгийн бүртгэл, ЭМД-ын бүртгэл, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн бүртгэл гээд хүнтэй холбоотой төрийн бүх мэдээллийг нэгтгэхэд огт асуудалгүй. Мэдээллийн зөрүү үүслээ гэхэд тухайн хүнтэй холбогдоод засахад л болно.

Avatar

Нэргүй 2023-05-31 103.57.95.64

автоматаар хуучин төлөвт нь шилжүүлчихгүй баахан хүнд суртал үзүүлэх вий дээ, хамаг хөрөнгөө тоочоод л тоос сорогч, хөргөгч бүртгээд тэнэгтэх вий дээ

Avatar

123 2023-05-31 124.158.95.169

Ерөөсөө авахгүй гэх хүн гарахгүй шүү дээ ,,, Та нарын хүүхдүүд л хахуулын хулгайн мөнгөнөөс болоод голоод авахгүй байх

Avatar

иргэн 2023-05-31 103.161.242.117

Энэ муугий чинь гайгүй юм бодсон чинь нөгөөдүүлээсээ ялгаагүй сагсуу хар дурак байлээ ш дээ.Манай хүүхэд л лав анх удаагаа хүүхэд гэдэг насандаа төрдөө ялгаварлан гадуурхагдана гэж юу байдгийг үзсэн шүү

Avatar

Нэргүй 2023-05-31 202.9.46.19

ЖДҮчин коммунист

Avatar

Нэргүй 2023-05-31 66.181.183.117

Дүрдээ итгэчихсэн ЖДҮ-ийн хулгайч нэг ширхэг байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж