Солонгос эмэгтэйчүүд гоо сайхны ажил хаялт зарлаж байна

FASHION

Солонгос эмэгтэйчүүд гоо сайхны ажил хаялт зарлаж байна

Солонгос эмэгтэйчүүд гоо сайхны ажил хаялт зарлаж байна

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотыг дэлхийн гоо сайхны нийслэл гэж нэрийддэг. Тус хотод их дээд сургууль, коллеж, тэр бүү хэл ахлах сургуулийн төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд ороход нь дэм болох үүднээс мэс заслын хөнгөлөлт үзүүлдэг. Ажил горилогчдын хувьд мэргэжил, ур чадвараас гадна зураг, өндөр, жингээ ч шалгуулна.

ДӨРВӨН ЭЭЖ ТУТМЫН НЭГ НЬ ОХИНДОО МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХИЙГ ЗӨВЛӨДӨГ

“Gallup Korea” байгууллагаас 2020 онд явуулсан судалгааны дүнг харвал 19-39 насны солонгос эмэгтэйчүүдийн гуравны нэг нь ямар нэг гоо сайхны мэс засал хийлгэсэн аж. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 66 хувь нь гэрлэлтийн зах зээл дэх боломжоо нэмэгдүүлэхийн тулд хутганы ирэн дор явна гэж хариулсан байв. Үүнээс ч өмнө буюу 2007 оны судалгааг харвал Өмнөд Солонгосын дөрвөн ээж тутмын нэг нь 12-16 насны охидоо мэс засал хийлгэхийг зөвлөдөг гэжээ.

Гэхдээ зарим эмэгтэй энэ бүхнээс залхсан. Тодруулбал, үсээ тайрч, нүүрний будгаа арилгаж буй бичлэгээ нийтлэх трэнд 2018 онд цахим сүлжээнд дэлгэрч, үүнд нь олон зуун мянган эмэгтэй нэгджээ. Цахим сүлжээгээр тогтохгүй хотын гудмаар хүртэл томдсон хувцас өмсөж, нүдний шил зүүсэн эмэгтэйчүүд холхилдох болов.

Тэд энэ хөдөлгөөнөө “Бэлхүүсэвчнээс зугтахуй” гэж нэрлэжээ. Энэ бол гоо сайхны хөдөлмөрийг эсэргүүцсэн нэг төрлийн ажил хаялт байв.

“Өө сэв үгүй: Гоо сайхны нийслэлийн соёл, гадаад төрхөөс суралцсан хичээлүүд” номын зохиолч Элиз Ху 10 тэрбум ам.долларын өртөгтэй Өмнөд Солонгосын гоо сайхны салбарыг судалсан. Элиз Хутай ярилцсан эмэгтэйчүүд арьс арчилгаандаа сард 500-700 ам.доллар зарцуулдаг гэжээ. Мөн өдөр тутамдаа нийгмийн харилцаанд орохын тулд багагүй цаг зав зарцуулж өөрийгөө арчилдаг гэсэн байна.

Нүүр будалт, арьс арчилгааны бүтээгдэхүүн зэргээс татгалзсанаар тэд маш их цаг хугацаа хожиж, эрч хүчээ нөөцөлсөн аж. “Энэ бол эмэгтэй хүний эрх чөлөөний чухал хөшүүрэг. Тиймээс үүнийг үл тоомсорлож болохгүй” гэж Элиз Ху хэлэв.

Эдийн засаг, Сангийн яамны мэдээллээс харахад сүүлийн үед 20-иод насны солонгос эмэгтэйчүүдийн гоо сайхны зардал буурч, мэс засалд орох нь ч цөөрсөн байна. Америк эмэгтэйчүүд хөхний даруулгаа шатааж феминизмийн төлөө тэмцэж байсан удаатай. Солонгос эмэгтэйчүүд гоо сайхны цензурыг таягдан хаяж эхэлснийг энэ давалгааны хоёр дахь үе шат гэж хэлсэн ч болно. Элиз Хугийн хэлснээр “Өмнөд Солонгосын феминистүүд нь дэлхий дээрх хамгийн сайн зохион байгуулалттай, гайхалтай, онцгой хүмүүс” ажээ.

ГОО САЙХАНДАА АНХААРАХ НЬ СОЛОНГОС ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРЭГ

Өмнөд Солонгост гоо сайхан гэдэг зүйлийг зөвхөн арьс арчилгаа төдийхнөөр хязгаарлан ойлгож болохгүй. Энэ бол үүрэг. Гадаад үзэмжийн наад захын шалгуурыг хангасан байх нь зүгээр л эелдэг байдал аж. Харин та гоо сайхны мэс засалд орж байгаа бол энэ нь өөрийгөө төдийгүй нийгэм дэх бусад хүнийг хүндэтгэж буй хэлбэр болно.

Засгийн газар хүртэл эмэгтэйчүүдийг энэ үүргээ биелүүлэхэд нь анхаарал тавьж байна. Тухайлбал, гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээний зардлыг хямд байлгах, Өмнөдийн соёлд уусахаар ирсэн Умардын дүрвэгсдэд боломжийн үнэтэй гоо сайхны үйлчилгээ санал болгох зэрэг арга хэмжээ авдаг.

Гэвч өөртөө анхаарал халамж тавих нь хэтийдээд ирэхээрээ зарим хүнд эрх мэдлийн эх үүсвэр болдог аж. Эмэгтэйчүүд, заримдаа эрчүүдэд хүртэл гоо сайхнаа ашиглаад шугам давах боломж гарах нь бий. Энэ нь эргээд хор хөнөөлтэй үр дагаварт ч хүргэх эрсдэлтэй.

Хувирах чадвар сайтай учир ямар нэг нэмэлт зүйл хийлгүйгээр илүү сайхан харагдаж чадна гэж зарим хүн хэлдэг. Гэвч алсдаа тэд гадаад төрхөндөө анхаараагүй гэж шүүмжлүүлж дуусдаг. Энэ нь маш аюултай гэдгийг Элиз Ху хэллээ.

Элиз Ху анх 2015 онд АНУ-аас Сөүлд нүүж ирж байжээ. Тэр Сөүлд ирмэгцээ гудмаар явахад хүртэл төвөгтэй байдаг хандлагыг ажигласан байна. Тодруулбал, танихгүй хүн хүртэл хүрч ирээд нүүрэн дээрх сэвхийг нь онцолж “Сэвхээ арилгах арга байдаг шүү дээ, та мэдэх үү” гэх мэтээр хэлдэг байжээ. Том биетэй Элиз Худ хувцас сонгоход хүртэл асуудал тулгарсан. Өмнөд Солонгост “чөлөөт размер” гэсэн нэг л хэмжээ байдаг. Үүнийг Америкийн 0 эсвэл 2 хэмжээтэй харьцуулж болох аж. Гэтэл Элиз Ху 8 размер өмсдөг учир том размерын хувцас зардаг тусгай дэлгүүрийг зорих шаардлагатай болжээ.

Сөүл хотод 2016 онд нэгэн залуу бүсгүй эсрэг хүйстнийхээ гарт амиа алдсан хэрэг гарч байсан. Хэрэгтэн этгээд насан туршдаа эмэгтэй хүнд үл тоомсорлогдож амьдарсан гэх шалтгаанаар танихгүй эмэгтэйн аминд хүрсэн байна. Энэ явдлын дараа уурлаж бухимдсан эмэгтэйчүүд метроны буудлыг дүүргэж, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Эндээс Өмнөд Солонгост феминизмийн хөдөлгөөн улам эрчээ авчээ. Үүний дараа “Бэлхүүсэвчнээс зугтахуй” хөдөлгөөнд ойролцоогоор 300 мянган эмэгтэй нэгджээ.

Өмнөд Солонгос нь эрт дээр үеэс эцгийн эрхт ёс, эрчүүдийг дээдлэгч буюу патриарх үзэлтэй байсан улс юм. Энэ үзэл өнөөдөр ч амь бөхтэй оршсоор байна. Солонгос эрчүүдийн 56 хувь нь найз охиноо феминист байх юм бол сална гэж хэлсэн нь үүний нэг илрэл юм.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-31 202.55.188.105

Со хүүхнүүд дэлхийд хамгын үнэтэй хүүхнүүд болсон одоо үнэ нь жаахан унах нь

Avatar

Нэргүй 2023-05-31 202.9.46.159

Байгалийн гамшиг царайтай юмнууд

Avatar

Иргэн 2023-05-31 103.229.123.11

Хэвийн нуур царайнд мэс хургэдэг маш буруу уйлдэл. Евчилж, гэмтсэн царай зусийг мэргэжлийн эмчээр засуулж эмчлуулэх хэрэгтэйг манай охид хумуус сайн анхаараарай.

Avatar

Нэргүй 2023-05-31 192.82.81.78

ern huiseer yalgavrlah femnism yarih ni ulam hund asuudald oruulah bolon harin bie biee hundelj hairlah , bie bie halamjlah tuhai medleg olgovol iluu gemmt hereg buurah bolno ireeduid ugaasaa femnism yarihgui harin hairiin tuhai l yarina harjil baigaarai ta nar

Avatar

Бао 2023-05-31 66.181.161.139

хятад эмэгтэй хөөрхөн4

Avatar

Зочин 2023-05-31 202.126.90.86

Одоо тэгээд хувь хүний асуудал байхдаа, Матар царайлаад явах нь өөрийн дур

Avatar

зочин 2023-05-31 122.201.24.224

Бидний үеийн Монгол эмэгтэйчүүд бол алалцана л гэнэ шүү. Сүүлийн үеийнхэн харин энэ үрүү орох гээд л байгаа шүү. Бодох л хэрэгтэй. Өчигдөр хүүхдийн асрах төвд болсон арга хэмжээнд оролцсон хүү маань ямар хүнд сэтгэгдэлтэй буцсаныг санахад Монголчууд бид эрүүл төрөлтөд яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй бол тун хүнд болох юм байна даа. Цус ойртолт Монголын эмгэнэл . Сүүлийн 30 жилд эрс өссөн. Эрүүл хүүхэд төрүүлэх эрхийн төлөө хууль боловсруулья. Эх дэлхийн бүх эх үрсэд баярын мэнд хүргье

Avatar

Нэргүй 2023-05-31 202.126.89.205

tiim shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж