Цөлмөсөн сан, цөхөрсөн итгэл…

Цөлмөсөн сан, цөхөрсөн итгэл…

Цөлмөсөн сан, цөхөрсөн итгэл…

Байн байсаар “Төрийн өмчит компанийн сэргэлт” гэж төрийнхөн даажигнан таны татварт өгсөн мөнгөөр хурал хийв. Сэргэлтийн бодлого нэрээр ямар их хөрөнгө төвлөрүүлж, үрэн таран хийгээд үр дүнд нь амьдрал улам алсарсаар буйг бид бэлхнээ харж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн итгэлийг харвал 98 төрийн өмчит хуулийн этгээдийн 8 нь үйл ажиллагаанаасаа орлого олж эхлээгүй аж. Үлдсэн 90-ийнх нь борлуулалтын нэг төгрөгт ногдох зардлыг доорх графикаас харна уу.

24 нь 0,95 төгрөгийн, 35 нь 0,95-1,05 төгрөгийн, үлдсэн 31 нь 1,06-5,61 хүртэл төгрөгийн зардал гаргадаг аж. Нэг төгрөгийн борлуулалт хийхийн тулд тал шахуу хувь нь 5 төгрөгийн зардал гаргаж байна гэсэн үг. Энэ тоолонд зээл тавьж, өр үүсгэж явсаар нийт төрийн өмчит компанийн хөрөнгө 59,2 их наядад хүрчээ. Энэ компаниуд байсаар байвал Монголын өрийг нэмсээр л байх нь.

Хэрэвзээ сэргээвэл төдий хэмжээгээр алдагдал багасна гэж байгаа ч үнэндээ төдий хэмжээгээр түүнээс намчид, улстөрчид “гударсаар”л байх нь дамжиггүй боллоо. Монголд “хөгжүүлэх” нэртэй төрийн бүтэц бий болох аваас тэрхүү салбар яг сөхрөхийн дохио хангинаад байна.

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн зарцуулалтыг хараарай. Энэ сангийн “ачаар” архидалт нэмэгдсээр буй. Монголчуудын сонгосон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Архидалт монголчуудын зовлонгийн шалтгаан, хөгжлийн чөдөр болж байна” гэж гасалсан. Ингэж бүгдээрээ архинд бурууг чихдэгт бидний зовлонгийн шалтгаан буй. Ажилгүй, орлогогүй, завтай, зайдангаас архи уугаад байгаагаас биш далдын хүчин, дамаа дэвээс болоогүйг уг нь жаахан эргэцүүлэхэд л эндүүрэлгүйгээр олчихно. Нэгэнт асуудлаа буруу тодорхойлчихсон болохоор буруу шийдвэр гаргах нь ойлгомжтой. Тэр нь архины градусыг бууруулах тухай санаачлага байх жишээтэй.

Байгаль орчин, уур амьсгалын сангаар байгаль орчин хамгаалж, уур амьсгалын өөрчлөлт ярьсан нөхдүүд л хулгайлж байна. Боловсролын зээлийн санг харцгаасан. Боловсролтой нь л хулгайлсан. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр өгөх сан ч гэх шиг. Гэмт хэрэгтэн хожоод, хохирогч хохироод л үлддэг нь өнөөгийн үнэн төрх. Кино урлагийг дэмжих сангийн тэтгэсэн олигтой ганц киног та хайгаад үзээрэй. Олдохгүй л болов уу. Улсын авто замын сан байдгийн балгаар бид сарын явдал даахгүй хэмхэрдэг зам, борооноор байхгүй болчихдог олон замтай байгаа биш гэж үү. Эрүүл мэндийг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сантайгийн буянд хэдэн дарга тэрбумтан болж, хэдэн монгол дээшээ дэвшээ бол… Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн гайгаар өрх бүр үздэггүй телевизээ өргөжүүлэхэд хураамж төлж байна. Хүүхдийн төлөө сан байгаагийн балгаар хүүхдүүд маань хохирч байна.

Түгжрэл байгаа болохоор түүнийг хариуцсан сайд бий боллоо. Ер нь бидэнд асуудал байх тусам, түүнийг төрийг шийд гэж хэлэх тусам төрд түүнийг хариуцсан алба, бүтэц бий болж түүнийг тойрсон төсөв, хангамж дагаад гарч ирж, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглах боломжийг бид олгоод байна.

…Хогоо асгавал хийморь доройтно гэж үздэг нэгэн байхад эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөсөн ч төрд танил талгүйгээс сөхрөөд, аргаа барахдаа Хийморийн сан тавиулдаг нэгэн байх. Тэрхүү санд ийн өгүүлрүүн,

– Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр
Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор
Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж
Уулын оргил мэт хийморийг дээш босго!

..Харамсалтай нь, жилээс жилд босох нь байтугай унжийсаар. Хэрэвзээ төр асуудлыг шийд, анхаарлаа хандуул, боломжийг өг гэх тусам төрийнхөн таашаалтайгаар “тэгье” гэх бөгөөд тэр тоолонд улам л доройтох урвуу хамааралтай. Төр гээч иргэдийн зовлон, асуудлаар эрх мэдлээ зузаатган “дур тавих” бөгөөд түүнээс хожигсод нь увайгүй улстөрчид, түүний хамсаатнууд л байх. Цөлөмсөн төрийн өмч, сангуудыг хараад иргэдийн итгэл цөхөрлөө. Иргэдийн цөхөрсөн итгэлийг сэргээхийн тулд хүчтэй төрийг сурталчилж байна. Хүчтэй төр хойно ба урд маань байна. Иргэдэд нь эрх чөлөө байна уу гэвэл өөрийг өгүүлэх вий. Удахгүй цалин, тэтгэврийг нэмж, үнийн өсөлт, инфляцийг гааруулах шийдвэрийг эрх баригчид ярьж байна. Түүний төлөөсийг бид улсаараа төлнө. Таны цалингийн хүрэлцээ улам л буурна.

Цаашид төрийн мэдлийн сан, компани байсаар байвал түүнээс хулгайлагсад байсаар л байна. Халаасны хулгайчдаас ялгаж, Хүүхдийн, Хөгжлийн, Архины, Соёлын, Боловсролын, Эрүүл мэндийн, Хөгжлийн гэх зэрэг тодотголтой хулгайчид л гарч ирнэ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ?!

  Л.Халиу 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-31 202.126.90.103

deerh gazruud bvgd ashigtai ajillah bolomjtoi shvv orlog zarlagaa hudal gargaj zahiral darga nar ni ilvv ih mungu nuuj idej avilgal hulgain gazar avsan ene ved ashigtai gej helj chadahgvi hynadag baiguulaga nivhynaj chadahgvi bgaa uchraas iim bgaa shvv

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

=== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-05-31 202.126.89.224

Ким шиг шууд буудчих юмсан, хар шар феодалуудын.

Avatar

Нэргүй 2023-05-31 202.179.11.230

30 garan jild hulgaich nar turd garch hamag yumiig huslaa. Buh uls turchid hilgaich, avilgach.

Avatar

irgen 2023-05-31 202.9.40.168

Tavchigtai emegtei haraad ogtsordog Hurelsuh EK n haana bnaa.Delhiid bhgui nuursnii hulgai.HB hulgai.Hortoi utaand heden jil hordoj olon hun uhlee.Emhii mah ard tumen tsotsloo.Bidnii tulee baiguulsan buh sang zuvhen deeguuree hoosolson bn.126 g hench zuvsheerehgui.gishuudiin oron nutagtaa yaj aaglaj.avirlaj bgaag harj bgaa bizde.Ard tumendee.davarsan hulgaichdaa ugee heleech.Tag duugai.tas alga boloh uom ed nariigaa emgeeleed bga uomuu.Yliig n ys edeluuldeg boloosoi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж