"Дээд шүүх Ч.Мөнхбаярыг тагнуул эсэхийг тогтоож чадаагүй"

"Дээд шүүх Ч.Мөнхбаярыг тагнуул эсэхийг тогтоож чадаагүй"

"Дээд шүүх Ч.Мөнхбаярыг тагнуул эсэхийг тогтоож чадаагүй"

Сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр/2023.05.31/ мэдээлэл хийлээ.


Өмгөөлөгч Г.БААСАН:

“Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн танхимд Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр авч хэлэлцсэн. Хуралд дөрвөн өмгөөлөгч, прокурор оролцсон. Энэ хурлын дараа Дээд шүүхийн 04 тоот тогтоол хоёрдмол утгатай гарсан. Тогтоолд дурдахдаа гадаадын иргэн, байгууллагыг Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан, гадаадын тагнуулын алба гэж гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтны үүрэг гүйцэтгэгчийг тагнуулын ажилтан мэтээр бодит үндэслэлгүйгээр, зориуд буруутгах нь НҮБ-ын конвенциудыг, Дипломат харилцааны конвенц, Венын конвенцүүдийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болохоос гадна Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахаар үйл ажиллагаа юм гэж бичсэн байна.

Үүнээс харахад Консулыг гадаадын тагнуул мөн үү, биш үү гэдгийг эцэслэн тогтоож чадаагүй. Консулыг тагнуул гэсэн дүгнэлтийн үнэн зөвийг ТЕГ биечлэн хариуцна гэж тогтоолд дурдсан байна. Дээд шүүх аливаа гэмт хэргийн үнэн зөвийг эцэслэн шийдвэрлэж, дэнсэлдэг. Төрийн тохируулагч агентлагийг хариуцна гэж шийдвэр гаргаж байгаа нь хууль ёсны дагуу Ч.Мөнхбаярыг буруутгаж чадалгүй, 10 жилийн хорих ялыг хэвээр нь баталлаа.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Хариуцлага хүлээлгэхийг эрүүгийн хуульд зохицуулахдаа Шүүхийн ерөнхий хуульд заасныг үндэслээд тусгай ангид заасан гэмт хэрэгт хариуцлага хүлээнэ хэмээн тусгасан. Гэтэл прокурор Ц.Батбямбын ялласан, БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэдгийг зохицуулсан зохицуулалт тусгай ангид байхгүй. Байхгүй яллах дүгнэлтийг Монгол Улсын гурван шатны шүүх хурал авч хэлэлцэж, тагнуул өөрөө хариуцна гэж шийдвэр гаргаж байгаа нь БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн эсэхийг дээд шүүх үгүйсгэхгүй хүлээн зөвшөөрсөн юм шиг хэлэлцсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэгт үндэсний аюулгүй байдлын гэмт хэргүүд зохицуулагддаг.

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах: 

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэсэн хоёр агуулгыг өөртөө багтаасны дараа 8-15 жилийн хүнд ялыг авдаг.

Харин Ч.Мөнхбаярт зөвхөн уулзсан, тохиролцсон гэх нэрийн дор 10 жилийн хорих ял оноосон. Юу уулзаж, тохиролцсон тал дээр огт анхаарал хандуулаагүй. Энэ нь хуулийг буруу хэрэглэж байгааг харуулж байна.

Иймд, ТЕГ  биечлэн хариуцна гэж байгаад ялыг хэвээр нь үлдээлээ.

Үндсэн хуульд УДШ хараат бусаар шийдвэр гаргана гэж заасан байдаг.  Тиймээс УДШ-ийн шийдвэр хараат байдлаар гарсан.  Зөвхөн тагнуулын байгууллагын бичгийн дагуу Ч.Мөнхбаярын ялыг хэвээр үлдээсэн гэж үзэж байна" гэлээ.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-30 192.82.72.246

Монгол улсын хуулиар хөрш орны эсрэг тагнуул хийсэн гэж ялласан нь үнэн ичгүүртэй хэрэг .Монгол улс өөрийн орны ҮАБ аа хууль ёсны дагуу авч үзнэ үү гэхээс хөрш эсрэг тагнуул хийсэн гэж өөрийн орны иргэнээ яллах нь ёстой утгагүй юм.Залруулага хэрэгтэй юм уу , захиалага байсан уу

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-30 122.201.26.242

deed shuud u hiiseniig hardag site bn uu

Avatar

х***а Баярцогтыг дэмжигчдийн холбоо 2023-05-30 184.60.63.245

БНХАУ ын эсрэг тагнуулын ажиллагаа явуулсан гэж Монгол улсын прокурор яллаад Шүүх ял өгч байгаа нь сайхан сонсогдож байна.Ар Монголчууд эх орондоо удахгүй нийлэхийг ерөөе!!

Avatar

Нэргүй 2023-05-30 184.60.63.245

энэ админ х***а гэдэг бол хараалын үг бус гадаадад төрсөн их Хан үндэстнийг хэлдэг үг шүүдээ.

Avatar

Нэргүй 2023-05-30 64.119.20.207

Ваасан авгай гэдэг чинь нөгөө Женкогоос байр авдаг мөнүү?

Avatar

Нэргүй 2023-05-30 202.55.188.92

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Нэргүй 2023-05-30 203.98.77.101

ЭНЭ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ БИШ ҮҮ… ГАДААДЫН ТАГНУУЛ МӨН ЭСЭХИЙГ ШҮҮХ НЬ ТОГТООСОН ТҮҮХ ДЭЛХИЙД ХЭР ОЛОН БОЛ ДОО?

Avatar

za 2023-05-30 95.114.26.25

IH HELMEGDUULELT EHELJEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-05-30 64.119.20.139

нийтээрээ элийрэгч нарын дунд нэг сүүпэд элий байхад болохгүй нь юу байнаа

Avatar

Нэргүй 2023-05-30 64.119.24.148

Tagnuul mungunii tuluu bugdiig zarna Khulan Tsoodol

Avatar

Нэргүй 2023-05-30 139.5.217.211

мөнхбаяр хэлмэгдсэн хүн .харин элийрэгч уянга гээ ч чинь нийгмийг хагалган бутаргагч өдөөн хатгагч даа

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.91.232

элийрэгч уянгаа гэж хэн бас хаанаас гараад ирэв ээ хам аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж